ЛООЛИЙН ЭРЛИЙЗ УДАМЫН АЖ АХУЙ БИОЛОГИЙН ЗАРИМ ШИНЖИД ГЕТЕРОЗИС ИЛРЭХ ОНЦЛОГ

Authors

  • Ж. Байгалмаа ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Я. Мягмарсүрэн ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Ц. Нарандэлгэр ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.258

Keywords:

мутант, гетерозис, эрлийзийн хүчин чадал, сорт

Abstract

Дэлхийн практикаас үзвэл олон зүйлийн хүнсний ногоонд шаардлагатай шинж тэмдэг, чанарыг нэгдүгээр үеийн эрлийз удамд /F1/ бий болгохын тулд гетерозисийг селекцийн арга болгон ашиглаж ирсэн. Ялангуяа лоолийн сорт хоорондын эрлийзжүүлэгээс гетерозис үр дүн хамгийн сайн илэрдэг болохыг олон олон судалгаа нотолсон байдаг.

Дэлхийн лоолийн тариалангийн 80 гаруй хувьд эрлийз үр буюу гетерозис /F1/-ийг ашигласаар байна. Эрлийз үр нь эх, эцэг сортоос 20-60% хүртэл нэмүү ургац өгдөг. Энэ чадвар нь эрлийзийн дараагийн үе удамд буурдаг тул жил бүр эвцэлдүүлэг хийж 1-р үеийн эрлийзийг үйлдвэрлэлд тариалдаг.

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд 20-иод га талбайд төрөл бүрийн хийц загвар бүхий хүлэмжүүдэд лооль тариалж байгаа мэдээ тайлан байдаг.

Гэвч хүлэмжийн лоолийн сортын болон гетерозис үрийн хүрэлцээ хангамж муугаас гадаадаас 100% янз бүрийн сортынболон эрлийз үрийг оруулж ирэнүйлдвэрлэлд тариалж байгаа юм.

Иймд бид селекцийн аргыг ашиглан өөрийн орны нөхцөлд зохицсон чанар сайтай арвин ургацтай, өвчин хортонд тэсвэртэй, эрт болцтой лоолийн сорт эрлийзийн хүчин чадлыг ашиглах, үнэлэх судалгааны ажлыг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.258

Downloads

Download data is not yet available.
Abstract
1479
PDF 1820

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Байгалмаа, Ж., Мягмарсүрэн, Я., & Нарандэлгэр, Ц. (2014). ЛООЛИЙН ЭРЛИЙЗ УДАМЫН АЖ АХУЙ БИОЛОГИЙН ЗАРИМ ШИНЖИД ГЕТЕРОЗИС ИЛРЭХ ОНЦЛОГ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 66–70. https://doi.org/10.5564/mjas.v12i1.258

Issue

Section

Articles