БУУДАЙН ШИНЭ СОРТЫН СУДАЛГАА

Authors

  • С. Батболд ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • П. Эрдэнэчимэг ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Б. Ганбаатар ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Я. Мягмарсүрэн ХААИС, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.262

Keywords:

сорилт, болц, ургац, өвчин тэсвэр, үр

Abstract

1980 онд боловсруулсан “Үр тарианы селекцийн ажлын программ”-ын дагуу дундын болцтой, арвин ургацтай, чанар сайтай, гадаад орчны тааламжгүй хүчин зүйлүүдэд тэсвэртэй сорт гаргах зорилгоор 1993 онд Орхон сортыг Кальяансона сорттой эрлийзжүүлгийн аргаар эвцэлдүүлэн эрлийз удмаас шилэн сонголтын аргаар Арвин сортыг гаргасан. Уг сорт нь дундын болцтой, жишиг Дархан-34 сортоос 2.5 ц/га нэмүү ургацтай, усалгаагүй нөхцөлд 28.5 ц/га хүртэлхи ургацын чадавхитай, налалт, ган, үрийн асгаралт, зонхилох өвчинд тэсвэртэй, ялангуяа тоост харуунд гойд тэсвэртэй. Уураг, цавуулгийн агуулалтаар MNS 0097:2010 хүчит буудайн стандартыг хангадаг. УСС, экологийн сорт судалгааны дүнгээр УГТЭШХ-ийн үзүүлэх талбарт 2011-2013 оны дүнгээр 2.5 ц/га, Дорнодын ЭШТ-д 2012-2013 оны судалгааны дүнгээр 2.7 ц/га, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК-д хийсэн экологийн сорилтын дүнгээр 1.8 ц/га нэмүү ургац өгөн шалгарч байна. Эдийн засгийн үзүүлэлтээр Арвин /Дархан-166/ сортыг жишиг Дархан-34 сорттой харьцуулахад 1 га-аас 90.0 мян. төгрөгний нэмүү бүтээндэхүүн үйлдвэрлэх боломжтой. Иймд өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй, биохими-технологийн чанар сайтай Арвин сортын үрийг хурдан үржүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэн тариалангийн талбайн 30%-д тариалах шаардлагатай.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.262

Downloads

Download data is not yet available.
Abstract
1672
PDF 3743

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Батболд, С., Эрдэнэчимэг, П., Ганбаатар, Б., & Мягмарсүрэн, Я. (2014). БУУДАЙН ШИНЭ СОРТЫН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 85–88. https://doi.org/10.5564/mjas.v12i1.262

Issue

Section

Articles