БУУДАЙН ЗАРИМ ЗҮЙЛҮҮДИЙН СОРТ, ДУГААРУУДЫН УРГАЦ, ТЕХНОЛОГИЙН ЧАНАРЫГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН ДҮНГЭЭС
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.589Keywords:
Хатуу, зөөлөн, сайжруулагч, цавуулагAbstract
Дэлхийд буудайн 22 зүйл /М.Жуковский, Н.А.Майсурян/ тэмдэглэгдсэн байдаг боловч үйлдвэрлэлд өргөн тариалагддаг нь зөөлөн буудай, хатуу буудайн зүйлүүд юм [2,10]. Эдгээр нь өвөлжих ба зусах хэлбэртэйгээс манай оронд зөвхөн зусах зөөлөн буудайг тариалж хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна [3].
Зөөлөн буудай нь PoaceaeовгийнTriticumaestivum L зүйлд хамаарагддаг өвөлжих ба зусах хэлбэртэй түүний чийглэг 14.5-15.0%-иас ихгүй, цавуулаг 18-28%-иас багагүй, уураг 10.5-13.5%-иас багагүй, гадны хольц 2%-иас ихгүй, тарианы хольц 5%-иас ихгүй гурилархаг шинжтэй шилэрхэг буудайг бодвол арай зөөлөвтөр чанарын хувьд шилэрхэг буудайг гүйцэдгүй. Зөөлөн буудайн тариалалт, ургац хураалтын хэмжээгээрээ дэлхийд АНУ, БНХАУ, Энэтхэг, Европын холбоо тэргүүлдэг байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхийн хэмжээнд 2014 онд 704.1 сая тонн улаан буудайн ургац авч өнгөрсөн оны ургацын хэмжээнээс 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хатуу буудай нь Triticum durum зүйлд хамаарагддаг нэг настай ихэвчлэн зусах хэлбэртэй үет ургамал бөгөөд уураг ихтэй, шилэрхэг үртэй, натур жин их байдгаараа зөөлөн буудайнаас давуу, үрээр нь сайн чанарын гурил болон хүүхдийн будаа хийдэг ба гурилыг нь чихэр, боов, гоймонгийн үйлдвэрт хэрэглэгдэхээс гадна зохих хэмжээгээр зөөлөн буудайн гурилтай хольж талхны чанарыг сайжруулагч болгон ашиглаж талхны амт чанарыг дээшлүүлнэ [5,10]. Хатуу буудай нь МЭӨ 7000 жилийн өмнө Төв Европ, Ойрхи Дорнодод тариалж байсан бөгөөд одоо жилд дунджаар Баруун Европ 5,7 мян/тн, Хойд Америк 5,8 мян/тн, Өмнөд Америк 0,2 мян/тн, Хойд Африк 3,2 мян/тн хураан авдаг байна [12].
Downloads
2504
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.