https://www.mongoliajol.info/index.php/MJAS/issue/feed Mongolian Journal of Agricultural Sciences 2020-11-30T19:37:42+00:00 Dr. Bayarmaa Bold bayarmaa_iao@muls.edu.mn Open Journal Systems
Published by the Mongolian University of Life Sciences (MULS) and Mongolian Academy of Agricultural Sciences (MAAS).
MJAS is included on Google Scholar, Dimensions and CNKI
https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1317 Avian influenza surveillance in wild birds using sentinel ducks 2020-11-30T19:37:41+00:00 Bayarmagnai Davganyam erkavet@muls.edu.mn Nyamsuren Otgontogtokh erkavet@muls.edu.mn Baljidmaa Batmunkh erkavet@muls.edu.mn Davaasuren Nergui erkavet@muls.edu.mn Ariunaa Tserendorj erkavet@muls.edu.mn Uyangaa Temuujin erkavet@muls.edu.mn Chimedtseren Bayasgalan erkavet@muls.edu.mn Nyamdavaa Guugandaa erkavet@muls.edu.mn Tumenjargal Sharav erkavet@muls.edu.mn Batsuuri Nantsag erkavet@muls.edu.mn Tungalag Chultemdorj erkavet@muls.edu.mn Erdene-Ochir Tseren-Ochir erkavet@muls.edu.mn
We conducted active surveillance for avian influenza virus using sentinel ducks in central region of Mongolia (Khunt lake Saikhan soum, Bulgan province) that major wild bird habitat and outbreak site of H5N1 HPAI in wild birds in Mongolia from 2005 to 2011. Total of 39/104 (37,5%) samples were positive by insulated isothermal PCR (iiPCR) and 42/104 (40,38%) swab samples were positive by real time PCR (qPCR). In addition, AIV antibody detected in 35/104 (33,65%) serum samples tested by AIV NP ELISA kit. These results indicated that sentinel surveillance using domestic birds could be an effective method for avian pathogens including influenza in Mongolia. Enhanced sentinel surveillance in wild bird populations in Mongolia is therefore crucial for the understanding of global AIV transmission and epidemiology.
Шувууны томуугийн тандах судалгаанд туршуул шувуу (Sentinel bird) байршуулах арга ашигласан дүнгээс
Бид шувууны томуугийн тандах судалгаанд туршуул шувуу байршуулах арга зүйг ашиглах боломжийг судлах зорилгоор урьдчилсан туршилтыг 2019 оны 7-10 сард Булган аймгийн Сайхан сумын Хунт нууранд хийж гүйцэтгэв. Хунт нуур нь олон тооны нүүдлийн усны шувууд зусах болон дайрч өнгөрдөг ач холбогдолтой цэг бөгөөд 2005-2011 онд өндөр хоруу чанартай шувууны томуугийн (HPAI) A/H5N1 дэд хэвшлийн вирус илэрч байсан. Шувуунаас авсан арчдасны зарим дээжийг insulated isothermal PCR (iiPCR)-р шинжлэхэд 39/104 (37,5%), дээж эерэг, бүх дээжийг PCR (qPCR)-р шинжлэхэд 42/104 (40,38%) нь дээж эерэг дүн үзүүлсэн. Харин ийлдсэнд шувууны томуугийн эсрэг бием илрүүлэх ELISA-ийн шинжилгээгээр  35/104 (33,65%) дээжинд  эсрэг бием илэрсэн. Иймд энэ арга зүйг Монгол орны нөхцөлд тохируулан сайжруулж шувууны томуугийн үүсгэгчийг илрүүлэхэд ашиглах нь уг өвчний эпидемиологийн байдлыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой  юм.
Түлхүүр үг: нугас, вирус, дархлаа, эпидемиологи, тархалт, ПГУ (Полимеразан  гинжин урвал)
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1364 Preliminary result of insulated isothermal PCR (IIPCR) for avian influenza surveillance 2020-11-30T19:37:37+00:00 Nyamsuren Otgontogtokh erkavet@muls.edu.mn Baljidmaa Batmunkh erkavet@muls.edu.mn Bayarmagnai Davganyam erkavet@muls.edu.mn Davaasuren Nergui erkavet@muls.edu.mn Ariunaa Tserendorj erkavet@muls.edu.mn Uyangaa Temuujin erkavet@muls.edu.mn Chimedtseren Bayasgalan erkavet@muls.edu.mn Nyamdavaa Guugandaa erkavet@muls.edu.mn Tumenjargal Sharav erkavet@muls.edu.mn Batsuuri Nantsag erkavet@muls.edu.mn Tungalag Chultemdorj erkavet@muls.edu.mn Erdene-Ochir Tseren- Ochir erkavet@muls.edu.mn
In avian influenza (AI) surveillance, total 686 (fecal n=682, swabs n = 4) samples of migratory birds were collected on August 2018 in Saikhan soum, Bulgan aimag, and these samples were analyzed by portable insulated isothermal (iiPCR) PCR in the field condition. Total of 137 pool of samples (each pool contains 4-6 samples)  were analyzed by iiPCR and 3 pools of sample were found positive. Total of 9 pool of samples were positive by virus isolation with embryonated egg inoculation and HA analysis and 4/9 were identified as an avian influenza and 5/9 were identified as a Paramyxovirus by RT-PCR analysis. After sequencing, H3 (n=3) and H2 (n=1) subtypes were determined. iiPCR positive 3 pools were confirmed by egg inoculation and HA analysis and it shows that this newly applied method was able to use to the surveillance of avian influenza due to usefulness and high sensitivity.
Шувууны томуугийн тандах судалгаанд зөөврийн полимеразын гинжин урвалыг ашигласан дүнгээс
Шувууны томуугийн тандах судалгаанд зөөврийн (insulated isothermal PCR (iiPCR)) ПГУ-ыг хээрийн нөхцөлд хэрэглэх боломжийг турших зориолгоор 2018 оны 8 сард Булган аймгийн Сайхан сум Хунт нуурны орчмоос цуглуулсан нийт 686 (сангас; n=682, арчдас; n=4) усны шувуудын дээжинд хээрийн нөхцөлд шинжилгээ хийж үр дүнг гаргав. Гарсан үр дүнг лабораторид үр хөврөлт өндгөнд өсгөвөрлөх, ЦНУ болон RT-PCR-р баталгаажуулж илэрсэн вирусын НА дэд хэвшлийг нуклеотидын дараалал тогтоох аргаар тодорхойлов. Хээрийн нөхцөлд 137 багц дээжинд (4-6 дээж = 1 багц) iiPCR-р хийсэн илрүүлэх шинжилгээгээр шувууны томуугийн вирусын генийн өвөрмөц хэсэг 3 багц дээжинд илрэв. Лабораторид вирус өсгөвөрлөх болон ЦНУ-р шинжлэхэд 9 багц дээж эерэг гарсанаас шувууны томуугийн вирус (n=4) болон шувууны парамиксовирус (n=5)-ын халдвар байгааг RT-PCR-р баталгаажуулж, гений дараалал тогтоох аргаар шувууны томуугийн H3 (n=3) болон  H2 (n=1) дэд хэвшил болохыг тодорхойлов. iiPCR-аар шувууны томуугийн вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн 3 багц дээжийн үр дүн лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажсан нь энэхүү хэрэглэхэд хялбар, мэдрэг чанар өндөр, түргэвчилсэн  аргыг тандах судалгаанд хэрэглэх боломжтойг илтгэж байна.
Түлхүүр үг: нүүдлийн шувуу, тандалт, үүсгэгч илрүүлэх, дэд хэвшил
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1365 А Result of the histo-phatologic examination on edible organs of the livestock around the suspected mining area 2020-11-30T19:37:35+00:00 Bayartogtokh Bataa bayartogtoh_vet@muls.edu.mn Nurmukhammed Burshakhbai bayartogtoh_vet@muls.edu.mn Altanchimeg Adilbish bayartogtoh_vet@muls.edu.mn Lkhamjav Gendenpil bayartogtoh_vet@muls.edu.mn Tserenchimed Sainnokhoi bayartogtoh_vet@muls.edu.mn Bolormaa Pelden bayartogtoh_vet@muls.edu.mn
In the last decade, there is growing concern about the increase in the number of unknown diseases of pasture livestock due to the natural and anthropogenic factors, such as heavy metals and dust exposure. Thus, it is necessary to measure the concentration of heavy metals in different organs of animals, as well as blood parameters assay and histopathology. We have collected samples from different suspected mining areas, using a random sampling method, and selected 15 goats and 15 sheep. The histopathologic study was performed in necropsy, also macroscopic and microscopic analysis were performed on the diseased animals comparing with healthy animals. In this study, 37.3 % of the sheep and 54.6% of the goat samples were found with gross lesions from different organs, while 24% of sheep and 18.6% of goat organs had microscopic change. Through histo-pathology study, small ruminant lungs of livestock from suspected mining areas were found with inflammatory nodules, while other edible organs were changed in a special transition. In conclusion, we assume the dust exposure from the mining area can be the reason behind the dysfunction.
Уул уурхайн, хайгуул олборлолтын бүс орчимд бэлчээрлэж байсан малын эд, эрхтэнд эд судлалын шинжилгээ хийсэн дүнгээс
Дэлхийн дулааралт, хуурайшилт болон хүний хүчин зүйлийн (байгаль орчинд халтай технологи бүхий уул уурхайн эрчимтэй үйлдвэрлэл, тээвэрлэлт, эмх замбараагүй олборлолт, хог хаягдал г.м) нөлөөлөлд  Монгол орны бэлчээрийн мал өртсөний улмаас онош нь тодорхойгүй өвчин, төрөл бүрийн хүнд металлын хордлогот эмгэг илэрч, өвчлөх, үхэх, тоо толгой нь хорогдох зэрэг эдийн засгийн хохирол бүхий тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон. Иймд мал амьтны эд эрхтэнд агуулагдаж буй хүнд металлын агууламжийг тодорхойлохын зэрэгцээ биохими болон эд судлалын шинжилгээ хийх шаардлага урган гарсан. Эд судлалын шинжилгээнд төв аймгийн Заамар сумын алтны хайгуул, олборлолт явуулж буй бүс нутаг орчим бэлчээрлэж байсан 6 хонь, 6 ямаа, Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян  сумын нутаг дэвсгэрт ураны хайгуул, туршилтын олборлолт явуулж буй бүс нутаг болон Айраг сумын жоншны уурхайн олборлолтын бүс нутаг орчим бэлчээрлэж байсан 9 хонь, 9 ямааны эд эрхтнүүдийг хамруулан шинжилгээ хийсэн.
Түлхүүр үг: хонь, ямаа,  эд судлалын эмгэгт өөрчлөлт, үлэмж ба бичил бүтэц
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1366 Detection of microfilariae in bactrians of Mongolia 2020-11-30T19:37:33+00:00 Bilegjargal Javchivsengee munkhjargalivm@gmail.com Munkhjargal Tserendorj munkhjargalivm@gmail.com Chinchuluun Boldbaatar munkhjargalivm@gmail.com Lkhagvatseren Sukhbaatar munkhjargalivm@gmail.com Gantuya Sambuu munkhjargalivm@gmail.com Batsukh Zayat munkhjargalivm@gmail.com
In this study, totally 200 Bactrain camels of different ages and both sexes in Umnugobi and Dundgobi provinces of Mongolia were tested for infection with Dipetalonema evansi. Blood smears of all camels were studied for larva form of the parasite. Microfilariae were found in peripheral blood smears of 7 out of 200 (4.66%) tested camels. In contrast, out of tested camels, 1.5% were found to be infected by D. evansi. Cameline filariasis present and it might be constituted an important health problem to camels in Mongolia, resulting in impaired capacity and lowered productivity.
Монгол тэмээн цусанд микрофилариа илрүүлсэн дүнгээс
Тэмээний филариаз нь шумуулаар дамжин халдварладаг Dipetalonema evansi (D. evansi) зүйлийн нематодоор үүсгэгддэг, эдийн засгийн хор хөнөөл ихтэй өвчин юм. Бид Өмнөговь, Дундговь аймгийн нийт 200 тэмээний цусны дээжийг түрхэцийн болон Кноттын аргаар шинжлэхэд микрофилариа (1–5.3%) илэрч байна. Тэмээнд филариазын эмнэлзүйн ил шинж тэмдэг тод ажиглагддаггүй, удаан хугацаанд өвчний үүсгэгчийг тээгч болдог нь халдвар дамжих эрсдлийг бий болгодог. Иймд эрт үед нь зөв оношилж, тохиромжтой эмчилгээг хийх шаардлагатай юм.
Түлхүүр үг: Нематод, авгалдай, Dipetalonema evansi, Bactrians
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1318 The Comparative analysis of the supplement livestock technology version 2020-11-30T19:37:39+00:00 Enkhjin Altaikhuu tulgaa.enkhoyun.ivm@gmail.com Saruul Idesh tulgaa.enkhoyun.ivm@gmail.com Lkhamsaizmaa Davaadorj tulgaa.enkhoyun.ivm@gmail.com Enkh-Oyun Tulgaa tulgaa.enkhoyun.ivm@gmail.com
The technology version of the supplement livestock was based on rutabaga, white goosefoot, cold hardened wormwood and natron, prepared according to MNS0268:2018 and MNS2445:2002.These raw materials are subjected to initial processing and a pre-test of the ingredients and their contents.Based on the analysis of the composition and content of the raw materials, three versions of the technology of supplement livestocks have been developed.The content of biologically activesubstances in each of the developed versions was analyzed in “the laboratory of functional food and natural products”, and the mineral content in “the central laboratory for agricultural product monitoring and evaluation”.According to the analysis, version I was high in flavonoid, low in oils,version II was rich in carotene, vitamin C, alkaloids, and saponins, version III was rich in polysaccharides, oils and low in flavonoids, alkaloids, and saponins. Analysis of the mineral content of each of the variants showed that version I was rich in calcium, version II was rich in iron and version III was rich in potassium.
Тэжээлийн нэмэлт бэлдмэлийн технологийн хувилбарыг харьцуулан шинжилсэн дүнгээс
Тэжээлийн нэмэлт бэлдмэлийн технологийн хувилбар боловсруулахдаа MNS0268:2018, MNS2445:2002 стандартын дагуу бэлтгэсэн шар манжин (Raphanus raphanistrum), цагаан лууль (Chenopodium album L), хүйтсэн шарилж (Artemisia frigida W) болон хужрыг түүхий эдээр сонгон ашиглав. Эдгээр түүхий эдүүдэд анхан шатны боловсруулалт хийж, тус бүрийн найрлага, агууламжийг урьдчилан шинжилгээгээр тогтоосон болно. Түүхий эдийн найрлага, агууламжийг шинжилсэн шинжилгээний дүнд үндэслэн тэжээлийн нэмэлт бэлдмэлийн технологийн гурван хувилбарыг боловсруулав. Боловсруулсан хувилбар тус бүрд агуулагдах биологийн идэвхт бодисын агууламжийг МУИС, ШУС, ХТ, Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн химийн лабораторид, эрдсийн агууламжийг ХААИС, ХАА-н бүтээгдэхүүний хяналт үнэлгээний төв лабораторид тус тус шинжлэв. Шинжилгээний дүнгээс үзвэл I хувилбар флавоноидын агууламжаар илүү өндөр, аргаах бодис, тослогийн агууламжаар хамгийн бага, II хувилбар каротин, витамин С, алкалоид болон сапонины агууламжаар өндөр, III хувилбар полисахарид, тослог, аргаах бодисын агууламжаар илүү өндөр, флавоноид, алкалоид болон сапонины агууламжаар хамгийн бага байв. Хувилбар тус бүрийн эрдсийн агууламжийг шинжилсэн дүнгээс харахад I хувилбар кальци, II хувилбар төмөр, III хувилбар калийн агууламж өндөртэй байлаа.
Түлхүүр үг: шар манжин, цагаан лууль, хүйтсэг шарилж, хужир
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1367 The Study of treatment methods for animal diseases completed by lamtan Tsevelvanchigdorj “Targan bandida” of Arvai khuree 2020-11-30T19:37:31+00:00 Ganzaya Yagaan gnzy_ya@yahoo.com Suglegmaa Khurgaa gnzy_ya@yahoo.com
Tsevelvanchigdorj, popularly known as the “Fat Bandida” of the Arvain khuree, wrote a five-part text at the Veterinary Center, marked with the letters “Ka” to “Ca”. More than 60 diseases, about 130 treatments and treatments in “Ka” sheep treatment scripture, more than 100 types of treatment methods to cure more than 70 diseases in “Kha” horse treatment scripture, 17 diseases and about 50 types of treatment methods in “Ga” or cattle treatment scripture. A total of 192 diseases and 369 treatments used to treat more than 40 diseases, more than 80 types of treatment in the “Nga” camel treatment scripture, 5 diseases and 9 types of treatment in the “Ca” goat treatment scripture, as well as 6 types of life methods  surgery is sampled.
Арвайн хүрээний “Тарган бандида” ламтан Цэвэлванчигдоржийн зохиосон малын өвчнийг анагаах арга, заслын судруудыг судалсан дүн
Арвайн хүрээний “Тарган бандида” хэмээн алдаршсан Цэвэлванчигдорж мал эмчилгээний төвд үсгийн “Ka”-аас “Ca” хүртэл тэмдэглэсэн таван хэсгээс бүрдсэн нэг боть зохиол бичжээ. “Ka” хонины эмчилгээний сударт 60 гаруй өвчин, 130 орчим эмчилгээ, дом заслууд, “Kha” адууны эмчилгээний сударт 70 гаруй зүйлийн өвчнийг анагаах 100 гаруй төрлийн эмчилгээний арга засал, “Ga” буюу үхрийн эмчилгээний сударт 17 өвчин, 50 орчим төрлийн эмчилгээний арга засал, “Nga” тэмээний эмчилгээний сударт 40 гаруй өвчин, 80 гаруй төрлийн эмчилгээний арга, “Ca” ямааны эмчилгээний сударт 5 өвчин, 9 төрлийн эмчилгээ, мөн аж амьдралын талаархи 6 төрлийн аргууд зэрэг  нийт 192 төрлийн өвчин, түүнийг анагаахад ашиглагддаг 369 эмчилгээний арга заслыг түүвэрлэн бичсэн байна.
Түлхүүр үг: өвчнийг анагаах судар, өвчин, домнох, ханах, аж амьдралын ухаан
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1372 Study results of diagnosis of Maedi-visna disease in sheep 2020-11-30T19:37:21+00:00 Soyolmaa Gurdorj altaavet@gmail.com Nyamdolgor Uranbileg altaavet@gmail.com Mungun-Ochir B altaavet@gmail.com Baararjargal P altaavet@gmail.com Narantsatsral Sandagdorj altaavet@gmail.com Tumenjargal Sharav altaavet@gmail.com Sakurai Masashi altaavet@gmail.com Boldbaatar Bazartseren altaavet@gmail.com Аltanchimeg Adilbish altaavet@gmail.com
In order to detect pathological and histopathological findings of Maedi-Visna disease, pulmonary tissues which had lesions and suspected of the lung disease were collected in slaughterhouses near Ulaanbaatar city, Batsumber soum of Tuv province, Ulziit soum of Dornogobi province. PCR was performed to examine the part of gene of Maedi-Visna virus and pulmonary tissue of one sheep was positive.  Histopathological examination was conducted on lung and by microscopic investigation, interstitial inflammation and inclusion body in cytoplasm of the alveoli epithelium was determined on the sample as some specific findings of Maedi-Visna infection.
Хонинд Маеди-висна өвчин оношилсон дүнгээс
Маеди-Висна өвчний өөрчлөлтийг хонины уушгинд илрүүлэх зорилгоор Улаанбаатар хот орчмын  мал нядалгааныгазрууд болон Төв аймгийн Батсүмбэр, Дорноговь аймгийн Өлзийт сумаас эмгэгтэй байж болзошгүй хонины уушгины эдийн дээжнүүд цуглуулав. Уушгины эдийн дээжүүдийг Полимеразын гинжин урвал (ПГУ)-аар шинжлэхэд нэг хонины уушгины эдэд тус өвчин үүсгэгчийн өвөрмөц гений хэсэг илэрсэн. Дээжинд хийсэн эмгэг судлал, бичил бүтцийн шинжилгээгээр Маеди-Висна өвчний үед гардаг өвөрмөц өөрчлөлтүүд болох уушгины завсрын эдийн үрэвсэл, цулцангийн ханын хучуур эсэд өвөрмөц оршихуун биенцэр үүссэн болох нь тогтоогдов.
Түлхүүр үг: уушгины эд, үлэмж-, бичил өөрчлөлт, уушгины завсрын эдийн үрэвсэл, оршихуун биенцэр
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1368 А Prevalence survey of parasitic helminths of cashmere goats in Bayankhongor province, Mongolia 2020-11-30T19:37:30+00:00 Khatantuul Battur khatantuul.vetmed@gmail.com Alix Messeger khatantuul.vetmed@gmail.com
Infections with gastrointestinal parasites can negatively affect the health and the overall productivity of infected animals. The aim of the present study was to determine the prevalence of gastrointestinal parasite infections in cashmere goats in Bayankhongor province, Mongolia. Faeces samples (n = 614) were collected from two sums (Bogd and Bombogor) in Bayankhongor province, Mongolia from July to September 2018 and examined by flotation methods. Positive samples were examined by the modified McMaster technique to determine the parasitic load. The overall prevalence of helminths infections was 44% followed by Strongylids (42.6%), Nematodirus. (36.4%), Moniezia spp. (4.8%), Concurrent infection with two or more species was common, with mixed infection observed in 26% of goats.
Баянхонгор аймгийн зарим сумдын ноолуурын үүлдрийн ямааны баасанд гельминтийн өндөг илрүүлсэн дүнгээс
Баянхонгор аймгийн Богд, Бөмбөгөр сумдад үржүүлж буй ноолуурын үүлдрийн Залаа жинстийн цагаан,Бөмбөгөрийн Улаан ямаанд түүвэрлэлтийн аргаар сонгон авсан нийт 614 ямааны баасны дээжинд Nematodirus (36.4%), Moneiza (4.8%) ,Strongylus (42.6%) төрлийн гельминтийн өндөг  илрэв.
Түлхүүр үг: ямааны үүлдэр, strongylus, nematodirus, monieza
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1369 The Surveillance of cryptosporidium in some dairy farm 2020-11-30T19:37:29+00:00 Gajidmaa Ulammunkh khatnaaigori@gmail.com Mungunkhulug Gonchig khatnaaigori@gmail.com Burenbaatar Byambaa khatnaaigori@gmail.com Battsetseg Gonchigoo khatnaaigori@gmail.com Khatanbaatar Igori khatnaaigori@gmail.com
Apicomplexan protozoan parasites of the genus Cryptosporidium is infect the gastrointestinal tract on wall epithelium cell of animals and humans. The farm is important object with a high risk significant outbreak of zoonotic infections. We conducted by random sampling prevalence of Cryptosporidium based on dairy farms in the Selenge, Tuwaimags and near of Ulaanbaatar city. In the study, a total of 170 fecal sample from 131 cattle and 4-10 months aged calves, were infected 37.6% (64/170). Detection of Cryptosporidium oocyst with commonly used for fuchsin staining. Further research into molecular biology is needed.
Сүүний үхрийн зарим аж ахуйд криптоспоридийн тандан судалгаа хийсэн дүн
Криптоспорид хүн, мал амьтдын ходоод, гэдэсний ханын хучуур эсэд шимэгчилдэг эгэл биетэн.Cүүний чиглэлийн үхрийн аж ахуйд ариун цэврийн дэглэм алдагдвал зоонозын халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй. Бид санамсаргүй түүвэрлэлтийн аргаар Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчмын зарим сүүний үхрийн аж ахуйг түшиглэн криптоспоридийн тандан судалгааг явууллаа. Уг судалгаанд үнээ-131, 4-10 сарын бойжилттой тугал-39, нийт 170 баасны дээжид криптоспоридийн ооцистыг илрүүлэхэд 37.6% (64/170)халдварлалттай байв. Цаашид үүсгэгчийн биологи, молекул биологийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай.
Түлхүүр үг: Баасны дээж, ооцист, сахрын ханасан уусмал, тугал, фуксины будаг
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1316 Surveillance results of communicable swine diseases in breeding pig farms near Ulaanbaatar city 2020-11-30T19:37:42+00:00 Bayarmaa Sukhbaatar sukhbaatarbayarmaa80@gmail.com Amartuvshin Tsolmon sukhbaatarbayarmaa80@gmail.com Shurenchimeg Badamjav sukhbaatarbayarmaa80@gmail.com Gantumur Tsedee sukhbaatarbayarmaa80@gmail.com Erdenebat Bulgan sukhbaatarbayarmaa80@gmail.com Narantuya Ayushjav sukhbaatarbayarmaa80@gmail.com Tserenchimed Sainnokhoi sukhbaatarbayarmaa80@gmail.com Ganzorig Basan sukhbaatarbayarmaa80@gmail.com Odbileg Raadan sukhbaatarbayarmaa80@gmail.com
We have done laboratory-based analyses of highly contagious and infectious swine diseases commonly occurring in household and pig farms on 200 swine serum samples collected from Bayanzurkh, Songinokhairkhan, Nalaikh, Khan-Uul district of Ulaanbaatar city, to establish the rate of infection, to gather information on farming and bio-security, to further detect this infectious diseases, for the purpose of risk assessment and preventive research.  According to ELISA test results Classical swine fever 27 (13.5%), Parvovirus 50 (25%), Influenza 16 (8%), Circovirus 112 (56%) samples had shown positive results. Presence of classical swine fever antibody in 27/200 samples are reaction of vaccine immunization.  Also antibody presence of Swine parvovirus, Influenza, circovirus in samples indicates necessity of make it clear that whether symptomless cases around farms.  But antibody absence of porcine food and mouth disease, porcine reproductive and respiratory syndrome virus, swine mycoplasmosis transmissible gastro-enteritis, coronovirus, leptospirosis, brucellosis indicates such disease free in farms. Antibody absence of African swine fever done by surveillance this time shows no further infection however it was occurred in Mongolia early in 2019.  Fundamental surveying is a key tool for monitoring health status of pig farm and formulating eradication program for swine infectious diseases as well as help farmers prevent economic losses by implementing prophylactic measures against sudden cases of such diseases. Thus we suggest that above mentioned surveillance study need to be continued as a tool for monitoring because of it is importance of keep pig farmers sustainable, furthermore crucial for nation`s economy.
Улаанбаатар хотын ойролцоо үржүүлж буй гахайд зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийг тандан судалсан дүн
Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг 4 дүүргийн өрхийн болон аж ахуйн гахайд зонхилон тохиолддог гоц болон халдварт өвчнүүдийн лабораторид суурилсан шинжилгээг хийх, халдварлалтын түвшинг тогтоох, аж ахуй эрхлэлт, биоаюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулах, цаашид халдварт өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх судалгааны ажлын зорилгын хүрээнд нийт 200 дээжинд эсрэгбием илрүүлэх ЭЛИЗА урвалаар шинжилгээг хийхэд гахайн сонгомол мялзан 27 (13.5%), парвовирус 50 (25%), томуу 16 (8%), цирковирус 112 (56%) дээж эерэг дүн үзүүлэв. Гахайн сонгомол мялзан өвчний эсрэгбием (27/200) илэрсэн нь урьдчилан сэргийлэх зорилгоор тарьсан вакцины урвал юм. Гахайн парвовирус, гахайн томуу, гахайн цирковирус зэрэг өвчний вирусын эсрэгбием илэрч байгаа нь ил шинж тэмдэггүй, халдварын тархалт байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатайг харуулж байна. Харин гахайн шүлхий, микоплазм, гахайн үржил, амьсгалын замын хам шинж, гахайн ходоод гэдэсний замын халдварт үрэвсэл, коронавирус, лептоспироз, бруцеллёз зэрэг өвчний эсрэгбием илрээгүй нь халдваргүйг харуулж байна. Гахайн африкийн мялзан өвчин Монгол оронд 2019 оны эхээр гарч байсан ч энэ удаагийн тандалтаар эсрэгбием илрээгүй нь өвчлөл дахиж гараагүй болохыг харуулж байна. Тандан судалгаа нь гахайн эрүүл мэндийг хянах, эрүүлжүүлэх хөтөлбөрийг боловсруулах гахайн аж ахуйд тохиолдох эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан хянахад чухал ач холбогдолтой.  Тиймээс энэхүү суурь судалгааг жил бүр тогтмол хийх нь гахайн аж ахуйг тогтвортой байлгах төдийгүй улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой тул гахайн эрүүл мэндийг хянах зорилгоор үргэлжлүүлэн хийж байх шаардлагатай байна.
Түлхүүр үг: Гахайн халдварт өвчнүүд, ЭЛИЗА, тандан судалгаа, эсрэгбием
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1370 Modelling of the lactation curve of grazing Mongolian mare 2020-11-30T19:37:27+00:00 Sandagdorj Badrakh nyam-osor@muls.edu.mn Baigalmaa Tserenpil nyam-osor@muls.edu.mn Burenjargal Sedkhuu nyam-osor@muls.edu.mn Nyam-Osor Purevdorj nyam-osor@muls.edu.mn
Current research was performed to determine the yield and composition of milk during entire lactation period, which lasts June to February of following year and describe fit of lactation curve using different mathematical models. Total 8 mares, aged from 5 to 12 years were used in the study. The total milk yield, calculated by Fleischmann's method, as well as the models were various and shape of curves for Linear, Quadratic, Cubic, and Quartic equations, and Wood's curve were different. The determination index (R2) of the milk yield and composition curve models ranged from 0.474-0.987, and R2 of Quartic curve model for milk yield (0.987) was the highest. Study result showed that the above models were able to describe the lactation curve of the milk yield and composition, and the Quartic model best fit to data collected from Mongolian mare and allowed a suitable description of the shape and dynamics of curve.
Бэлчээрийн маллагаатай Монгол гүүний лактацын муруйн загварчлал
Монгол гүүний саалийн нийт хугацаанд буюу VI сараас дараа жилийн III сар хүртэл саамны гарц, найрлагын хэмжээг үндэслэн математик загваруудаар лактацын муруй байгуулах, монгол гүүний лактацын муруйд хамгийн нийцэл сайтай загварыг сонгон тодорхойлох зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 5-12 насны 8 гүүг ашиглав. Сүүний нийт гарц, найрлагын хэмжээг Вүүд (Wood’s)-ын загвар болон шугаман, шугаман бус регрессын тэгшитгэлээр загварчлахад лактацын муруйн загварууд харилцан адилгүй байв. Саамны гарц, найрлагын муруйн загваруудын детерминацийн индекс (R2) нь 0.474-0.987-ийн хооронд хэлбэлзэж, биквадрат загварын хувьд хамгийн нийцэл өндөр буюу 0.987 байв. Судалгааны үр дүнд дээрх аргуудаар саамны гарц, найрлагын лактацын муруйг загварчлах боломжтой нь харагдаж байсан ба эдгээрээс биквадрат тэгшитгэлийн загвар нь  бэлчээрийн маллагаатай монгол гүүний саамны өгөгдөлтэй хамгийн сайн нийцэж, лактацын муруйн хэлбэр, хөдлөлзүйн хувьд тохирч байв.
Түлхүүр үг: саамны гарц, саамны найрлага, лактацын муруй
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1371 Results of study on immunotropic activity of immune supporting drugs 2020-11-30T19:37:24+00:00 Gurbadam Baatarkhuyag bolormaa_vet@muls.edu.mn Bayartogtokh Bataa bolormaa_vet@muls.edu.mn Gereltuya Jagj bolormaa_vet@muls.edu.mn Delgermurun Dugar bolormaa_vet@muls.edu.mn Bolormaa Pelden bolormaa_vet@muls.edu.mn
In recent years, there have been negative developments such as deforestation, overgrazing, and loss of plant species due to the mining and pasture misuse, and global warming. Due to this, the immunity of Mongolian livestock has been decreasing. The uses of immunosuppressive drugs is limited in the veterinary practice. The aim of this study, the technology of 3 types of drugs prepared from the different type of medical plants and their immunotropic activity was tested in the laboratory animals. In the result, the immunotropic activity of 1th group preparation /SL (50), AS (30) and OPG (20)/ was higher than control group and also other group preparation.
Дархлаа тэтгэх үйлдэлтэй эмийн бэлдмэлийн иммунотроп үйлдлийг судалсан дүн
Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт, бэлчээрийг зөв зохистой ашиглахгүй байх, дэлхийн цаг агаарын дулаарал зэрэгтэй холбоотойгоор бэлчээр хомсдох, талхлагдах, ургамлын төрөл, зүйлийн тоо хомсдох зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдах боллоо. Үүнээс шалтгаалан монгол малын тэсвэрт чанар нь алдагдах, дархлаа буурах үндэс болж байна. Дархлаа тэтгэх үйлчилгээтэй эм бэлдмэлийн хэрэглээ мал эмнэлгийн практикт хязгаарлагдмал байна. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд бид ургамлын гаралтай шинэ эмийн технологи боловсруулж түүний иммунотроп идэвхийг судлан тогтоолоо. Судалгааны дүнд ургамлын гаралтай өөр өөр найрлага бүхий 3 төрлийн эмийн бэлдмэлийн технологи боловсруулж тэдгээрийн иммунотроп идэвхийг лабоарторийн амьтанд туршиж үзэхэд   Хувилбар 1 буюу I бүлгийн бэлдмэлийн иммунотроп идэвх ШБ (50) : СНШ (30) : ХБО (20) туршилтын нийт хугацаанд хяналттай харьцуулахад туршилтын хулганы дэлүүний жинг нь 2 дахин, дэлүүний эсийн тоог 1,5 дахин, дэлүүний индексийг 1,5 дахин тус тус нэмэгдүүлж бусад бүлгийн бэлдмэлүүдээс дархлалын урвалын эрчимжилтийг илүү дэмждэг болохыг тогтоолоо.
Түлхүүр үг: шинэсэрхүү бударгана, сантолин навчит шарилж, хуурмаг булчирхайт ортууз, эмийн технологи, хорон чанар, иммунотроп идэвх
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1373 Effects of feed intake on methane gas emission 2020-11-30T19:37:19+00:00 Solongo Narantuya n.togtokhbayar@muls.edu.mn Otgonjargal Ayushjav n.togtokhbayar@muls.edu.mn Togtokhbayar Norovsambuu n.togtokhbayar@muls.edu.mn
Метан хийн ялгаралт тэжээлийн идэмжээс хамаарах нь
Түлхүүр үг: идэмж, метан хий, нүүрсхүчлийн хий
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1374 Isolation and characterization of yeast from different sources 2020-11-30T19:37:15+00:00 Munkh-Erdene Sugarragchaa urantulkhuur.b@muls.edu.mn Lhagvadolgor Batjargal urantulkhuur.b@muls.edu.mn Narangerel Mijid urantulkhuur.b@muls.edu.mn Urantulkhuur Battumur urantulkhuur.b@muls.edu.mn
Four strains of yeasts isolated from some mare’s fermented milk, whey and fruit were identified using their morphology, biochemistry and phylogenetic characteristics. These yeasts belonged to four genera viz: Candida (one strain), Pichia (one strain), Saccharomyces (one strain) and Kluyveromyces  (one strain). The physiological and biochemical tests of the yeasts carried out showed all isolates to ferment glucose for their growth. All isolates showed elliptical to round spores. Pichia kudriavzevii was able to ferment xylose of the four isolates. The assimilation and fermentation of most sugars by the isolates was variable. The blast sequence query showed that Saccharomyces cerevisiae and Pichia kudriavzevii had maximum identity (100%) with the genomic DNA sequence of MON-21 and MON-22, respectively at both ITS. Isolate Candida boidinii MON-23 was 100% homologous to Candida boidinii 18S rRNA gene sequence. The blast sequence query showed that Kluyveromyces marxianus MON-24 has the maximum identity (99%) with the genomic DNA sequence of Kluyveromyces marxianus at ITS 1 and ITS 4 sequence with that in the Genbank Library Database. Using MEGA 7 software, the phylogenetic trees were constructed to determine the evolutionary relationship of newly identified yeasts from our experiment and previously published yeast species. The sequences of the yeasts were deposited in the National Center for Biotechnology Information (NCBI) database.
Ялгаатай эх үүсвэрээс ялгасан хөрөнгөнцрийн шинж чанар
Монголчуудын эрт үеэс хэрэглэж ирсэн зарим уламжлалт исгэлэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дайвар түүхий эд болох шар сүү, жимснээс хөрөнгөнцрийн цэвэр өсгөвөр ялган авч, тэдгээрийн морфологи, биохими, филогенетикийн шинж чанарыг судлав. МОН-21, 22, 23 болон 24 өсгөвөрүүд нь грам эерэг, эсийн урт нь 1.2-10.8 мкм, эсийн өргөн нь 0.5-6.0 мкм хэмжээтэй, пигмент үүсэлт нь цайвар шар өнгөтэй, жигд бөөгнөрсөн, дугуй, товгор хэлбэртэй, МОН-21 өсгөвөр нь нүүрстөрөгчийн эх үүсвэрээр галактоз, декстроз, МОН-22 өсгөвөр нь ксилоз декстроз, МОН-23 өсгөвөр нь сахароз, декстроз, ксилоз, фрюктоз, МОН-24 өсгөвөр нь мальтоз, ксилозыг тус тус ашиглаж чадахгүй байна. Дрожжийн ангилал зүйг ITS ген ашиглан тодорхойлоход, МОН-21 өсгөвөр нь Pichia kudriavzevii DGY49-тай 100%, МОН-22 нь Saccharomyces cerevisiae S5-тай 100%, МОН-23 өсгөвөр нь Candida boidinii NRRL Y-2332-тай 99.88%, МОН-24 өсгөвөр нь Kluyveromyces marxianus CCT 7735-тай 99.88% зүйлд тус тус ижил төсөөтэй байна. Мөн ITS1 болон ITS4 праймеруудыг ашиглан ялгасан өсгөвөрүүдийн зүйлийн генетик хамаарлыг тодорхойлоход, өсгөвөр МОН-23 болон МОН-24 нь бусад өсгөврүүдээс өөр хэмжээтэй буюу жижиг 18S рРНХ-ийн генийн молекултай, МОН-21 болон МОН-22 өсгөвөрүүд нь том 28S рРНХ-ийн генийн молекул хэмжээтэй байна. Эдгээр өсгөвөрүүдийг цаашид нарийвчлан судалж, исгэлтийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой хөрөнгө гарган авах, цэвэр өсгөврийн сан байгуулах, бүртгэлжүүлэх, дата мэдээлэл үүсгэх, үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгөөр хангах боломжийг нээж өгнө.
Түлхүүр үг: хөрөнгөнцөр, kluyveromyces marxianus, рРНХ, pichia kudriavzevii, декстроз
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1375 Study review of the composition grasshoppers in Mongolia 2020-11-30T19:37:13+00:00 Gandulam Rentsendorj batnarano@yahoo.com Batnaran Khodroi batnarano@yahoo.com
The Mongolian grasshopper component (foreign and Mongolian researchers) study was carried out in the period 1951 to 2019 years during 68 years the materials in main classification unit that is divided 2 periods which are good condition climate before 1990 year and changed climate. We have updated 3 families and 48 genus considering total 110 species of Mongolian orthoptera which was travelers, researchers and biology expeditions known 1951 to 1989 years materials. Also updated 2 families and 33 genus considering total 81 species grasshopper distribution of Mongolia because of tandem with the climate change 1995 to 2019 years. Summing up the results of the study conducted in the period from 1951 to 2019 years, it was known that 4 families and 50 genus considering total 135 species, were distributed in our country. Last decades totally distributed 60 percent of Mongolian grasshoppers which is considering known 81 species. Therefore, there is a need to intensify study and to examine in detail the rare and unexplored species of grasshoppers and to take in conservation issues.
Монгол орны царцааны зүйлийн бүрэлдэхүүний судалгааны ажлын тойм
Монгол орны царцааны зүйлийн бүрэлдэхүүний судалгааг 1951-2019 он хүртэл 68 жилийн хугацаанд хийсэн гадаадын болон өөрийн эрдэмтэн судлаачдын материалуудыг ангилал зүйн ерөнхий нэг нэгжид оруулан хугацааны хувьд 2 үечлэл буюу уур амьсгал тааламжтай 1990 оноос өмнө, уур амьсгал өөрчлөгдсөн 1990 оноос хойш гэж авч үзэн хийж гүйцэтгэлээ. Монгол орны шулуун далавчит шавьжийн судалгааг хийсэн байгаль сонирхогч аялагчид, биологийн экспедицүүд түүнтэй холбоотой 1951-1989 оны хоорондох материалуудыг эмхэтгэн царцааны 3 овгийн 48 төрөлд хамаарах 110 зүйлийг тэмдэглэснийг нэгтгэн гаргалаа. Монголд оронд уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж байгаа энэ цаг үетэй уялдуулан манай орны эрдэмтэд судлаачид царцааны нарийвчилсан судалгаануудыг хийсээр байгаа бөгөөд тэдгээрийн 1995-2019 онуудад туурвисан бүтээлүүд болон судалгааны ажлын материалуудыг эмхэтгэн царцааны 2 овгийн 33 төрөлд хамаарах 81 зүйлийн тархалтыг тогтоолоо. Судалгааны ажлуудын 1951-2019 оны хооронд хийсэн дээрх үр дүнг нэгтгэхэд манай оронд царцааны 4 овгийн 50 төрөлд хамаарах 135 зүйлийн царцаа тархсаныг тогтоолоо. Сүүлийн жилүүдэд илрүүлэн тархалтыг нь тогтоогоод байгаа 81 зүйл нь манай оронд тархсан нийт царцааны 60% болж байна. Иймээс одоогоор тархалт нь тодорхой бус байгаа царцааны зүйлүүдийн биологи, экологи, биологийн олон янз байдал, ангилал зүй, тархалтын судалгаанууд бүрэн хийгдээгүйтэй холбогдуулан цаашид нарийвчилсан судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж эрчимжүүлэн, хамгааллын асуудлыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Түлхүүр үг: Царцаа, тархалт, ангилал зүйн нэгж, харьцуулсан үечлэл, зүйлийн тоо
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1376 Evaluation of septoria (Septoria nodorum) tolerance in wheat varieties 2020-11-30T19:37:10+00:00 Dagiimaa Ivanov ivanovdagiimaa@gmail.com Otgonbayar Baasansuren ivanovdagiimaa@gmail.com Mayagmarsuren Yadamsuren ivanovdagiimaa@gmail.com Ulziisaikhan Davaasambuu ivanovdagiimaa@gmail.com
Septoria tritici blotch (STB) caused by the ascomycete fungus Mycosphaerella graminicola (anamorph S. tritici) is currently one of the most serious foliar disease of wheat in Mongolia and other world regions characterized by temperate and wet environment during growing season. Fifty-one  wheat genotypes with different resistance levels were evaluated in natural conditions for their reaction to S. tritici attack during 2017-2019 year. The experimental design was a randomized block design with two replications. Disease rating was visually recorded by using the scale (0-9) in two different times and crop stages (Z53-1/4 head out and Z70-milk development). There were also calculated the Septoria Progress Coefficient (SPC) and Area under Disease Progress Curve (AUDPC) for each wheat genotype evaluated. SPC was low for the higher genotypes comparatively with the shortest ones leading to the conclusion that disease progress is higher as plant height is low (r=-0.96**). The same aspect was also emphasized by the waek correlation between plants height and disease progress height (r=0.28**).The shortest genotypes showed higher necrosis percentage and AUDPC values. There was also a correspondence between genotype susceptibility and AUDPC showing that the most susceptible wheat cultivars recorded higher AUDPC values. The highest AUDPC values while Darkhan-201 (131), Darkhan-218 (163) and Omskau-36 (82) had the best resistance reaction to S. tritici attack.
Зусах буудайн сортуудад септориоз (Septoria nodorum) өвчний тэсвэрлэлтийг үнэлсэн дүн
Сүүлийн үеийн газар тариалангийн менежмент болон практик арга нь ээлжлэн тариалалтын сэлгээг баримтлахгүй жил дараалан үр тарианы ургамлыг тариалах болсон зэрэг нь навчны өвчлөл болон түрүүний өвчлөл ихсэх зүй тогтол ажиглагдаж байна. Талбайн нөхцөлд нийт 51 сортод септориоз өвчин тэсвэрлэлтийн үнэлгээг ерөнхий мөрддөг 0-9 баллаар буудайн түрүүлэлтээс, сүүн болц хүртлэх хугаанд ажиглалт хэмжилт хийсэн. Септориозийн тархалтын коэффициент (SPC), өвчний тархалтын муруй (AUDPC)-г тооцолсон. Септориоз өвчин тэсвэрээр Дархан-201, Дархан-217, Омская-36 сортууд тэсвэртэй ангилалд хамаарагдаж байна. Тэсвэртэй сортууд нь өртөмтгий сортууд өвчлөлийн хувьд 81.0-737.7 хэлбэлзэл ихтэй нь сортуудын хооронд ялгаа их байгааг өвчний тархалтын муруй нь (AUDPC) –ийн утга харуулж байна. Өвчний тархалтын муруй (AUDPC) нь ургамлын өндөр болон өвчлөлтийн өндрийн хязгаар (r=-0.78**) сөрөг хамааралтай. Харин  өвчний тархалтын хувь нь септориозийн тархалтын коэффициент (r=0.789**), өвчлөлтийн өндрийн хязгаартай (r=0.651**) нягт хамааралтай байна. Септориоз өвчний хор хөнөөлийн коэффициентыг гаргахад ургацыг 22.4-67.2%-иар бууруулаж байна. Септориоз өвчний халдвар ихсэх тусам ургацын бууралт нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна.
Түлхүүр үг: AUDPC, септориоз, өвчин тэсвэрлэлт, сорт
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1377 Variety test results of durum wheat “Sondor” varieties 2020-11-30T19:37:07+00:00 Sansargerel Tsagaanshukher migad62@yahoo.com Myagmarsuren Yadamsuren migad62@yahoo.com
Durum wheat is considered valuable kind of wheat because of its high protein content, carotenoids, and high-quality gluten. In addition, not only the semolina and the porridge are made from durum wheat but also the premium pasta, fine noodles and various biscuits can be made from it. Durum wheat is rich in carbohydrates, proteins, fiber, iron, and vitamin-B, and support weight loss, heart health, and digestive system. Also, durum wheat can be mixed with soft wheat flour and used for increasing the quality of bread. It improves the tastiness of bread and extend the shelf life. In Mongolia, flour manufacturers start milling the wheat with high-gluten first. Therefore, the bad quality wheat is used from mid- February. Due to that we import the high-gluten wheat from abroad. Currently, cultivation in Mongolia where there are no domesticated versions of durum wheat. The price of wheat is being set depending on its seed gluten, which has greatly increased the farmers' interest in growing durum wheat. Flour manufacturers are aiming to produce more products by durum wheat and proposing to cooperate with scientific organizations. In order to create raw materials to replace the imported products and find sort that adaptability of soil and weather condition of Mongolia, to increase the productions’ the Sondor variety of durum wheat is introduced. The variety is early-controlled, with a yield of 2.8 c/ha from the Pletcher variety and, according to economic indicators, can produce up to 252.0 thousand Mongolian tugriks per seed per 1 ha and 168.0 thousand tugriks per hectare.
Хатуу буудайн “Сондор” сортын сорт сорилтын дүн
Хатуу буудай нь уургийн агууламж ихтэй каротиноидууд, онцгой чанартай цавуулагтай тул үнэ цэнэтэйд тооцдог. Түүгээр ширхэгтэй гурил (семолина), хүүхдийн будаа хийхээс гадна дээд зэргийн гоймон, нарийн гоймон, төрөл бүрийн жигнэмгийг зөвхөн хатуу буудайгаар хийнэ [1]. Нүүрс ус, уураг, эслэг, төмөр, В төрлийн амин дэмээр баялаг бөгөөд жин хасах, зүрхний эрүүл мэнд, хоол боловсруулалтыг дэмжих зэрэг үйлчилгээтэй [2]. Хатуу буудайг тусгай хэмжээгээр зөөлөн буудайн гурилтай хольж талхны чанарыг сайжруулагч болгон ашиглаж талхны амт чанарыг дээшлүүлж, хадгалах хугацааг уртасгадаг. Монгол орны хувьд гурил үйлдвэрлэгчид цавуулаг ихтэй буудайгаа эхэлж тээрэмдэн 2-р сарын дунд үеэс эхлэн чанар муутай нь үлддэг тул гаднаас цавуулаг ихтэй буудайг импортоор оруулж ирдэг байна. Одоогоор Монгол оронд хатуу буудайн нутагшсан сорт байхгүй тариалалт ч бага хийгдэж байна. Гурилын үйлдвэр болон ТЭДСан /Тариалан эрхлэгчдийг дэмжих сан/-д авах буудайн үнийг түүний үрийн цавуулгаас хамааруулан тогтоож байгаа нь тариаланчид хатуу буудай тариалах сонирхлыг ихээхэн нэмэгдүүлж байна. Гурил үйлдвэрлэгчид хатуу буудайгаар бүтээгдэхүүн хийх эрэл хайгуул нэмэгдэн Эрдэм шинжилгээний байгууллагуудад хамтран ажиллах санал ихээр тавьж байна. Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон хатуу буудайн эрт болцтой, арвин ургацтай, чанартай сортыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулах, зарим импортын бүтээгдэхүүнийг орлох түүхий эд бий болгох зорилгоор хатуу буудайн селекцийн ажлын үр дүнд Сондор сортыг нутагшуулаад байна. Уг сорт нь эрт болцтой, хяналт Pletcher сортоос 2.8 ц/га нэмүү ургацтай, эдийн засгийн үзүүлэлтээр хяналт сорттой харьцуулахад 1 га-аас үрэнд борлуулахад 252.0 мян.төгрөг, таваарт борлуулахад 168.0 мянган төгрөгийн нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Түлхүүр үг: уураг, цавуулаг, чанар, гурил, талх
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1379 Effect of dose and type of fertilizer on grain yield and quality of wheat sown in double-sided alternating straw 2020-11-30T19:37:04+00:00 Bayarsaikhan Baast bayasaa_b2006@yahoo.com Zandraagombo Dovchin bayasaa_b2006@yahoo.com Baatartsol Bumbaldai bayasaa_b2006@yahoo.com
In the current context of climate change and with the intensification of soil erosion, its fertility is declining and the crop yields are being reduced, thus providing complete protection of the soil from wind erosion, increasing soil fertility, alternating crop yields, and seeding fertilizer fertilization in the field 2016-2018 service research. The yield of 1 ha of wheat per hectare was 0.08 t/ha due to the climatic conditions of the year, compared to the unpaved field in two-grain alternation.  It was found that using fertilizer on a covered area, the yield can be increased by 0.73-0.93 t/ha or 0.14-0.34 t/ha by the unpaved area. The protein content of wheat cultivated in a two-sided alternation was significantly higher than the dose of full mineral fertilizer and the secondary dose of gluten was higher than the dose of other fertilizers. Increased wheat protein content, high dose of full mineral fertilizer (N60P45K30), and high gluten content (N40P30K20) were found in two-sided alternation in padded fields.
Сүрлэн хучлага бүхий хоёр талбайт сэлгээнд тариалсан буудайн ургац, үрийн чанарт бордооны төрөл, тунгийн нөлөө
Уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж, хөрсний элэгдэл эвдрэл эрчимжихийн хэрээр түүний үржил шим доройтож, түүнээс хураан авч буй ургацын хэмжээ буурч буй өнөөгийн нөхцөлд талбайд сүрлэн хучлага үүсгэснээр хөрсийг салхины элэгдлээс бүрэн хамгаалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, сэлгээний таримлын ургац, үрийн чанарт тарилтын үеийн бордооны үйлчлэлийг судлах судалгааны ажлыг 2016-2018 онд хйиж гүйцэтгэв. Сүрлэн хучлага бүхий талбайн 1 га-ийн буудайн үрийн ургац нь тухайн жилийн цаг уурын нөхцлөөс шалтгаалан 2 талбайт сэлгээнд хучлагагүй талбайнхаас 0.16 т/га-аар, уг хучлагатай талбайд бордоо хэрэглэснээр ургацыг хучлагагүй талбайнхаас 0.14-0.58 т/га-аар нэмэгдүүлэх боломжтойг илрүүлэв. Хучлагатай тариалангийн хоёр талбайт сэлгээнд тариалсан буудайн үрийн уургийн агуулалт, эрдэс бүрэн бордооны өндөр (N60P45K30) тун, цавуулгийн агуулалт дунд (N40P30K20) тунгийн үйлчлэлд илүү нэмэгдэж байна. Иймээс сүрлэн хучлага бүхий технолги мөрдсөн нөхцөлд бордооны төрөл, тунгийн судалгааг технологийн дагуу хэрэглэх зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна.
Түлхүүр үг: эрдэс, гумат, ризобактери,  уураг, цавуулаг
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1380 Study of genetic diversity in oat accessions identified using of SSR markers 2020-11-30T19:37:03+00:00 Munkhtuya Yarvaan munkhsun2020@gmail.com Zhang Zongwen munkhsun2020@gmail.com
Oat is an important cereal crop for the food and feed industries. Genetic resources of oat are the basic materials for sustainable breeding programs. Microsatellites (SSR) are a useful tool for understanding the genetic background of oat germplasm resources. We used 83 SSR primer pairs to assess the genetic diversity of 286 oat accessions from five countries. The results indicated the presence of considerable variation among accessions. The number of alleles per SSR locus ranged from 2 to 8, with an average of 3.49; allelic frequencies ranged from 0.002 to 0.709; Nei’s gene diversity was 0.67, ranging from 0.44 to 0.85; and polymorphism information content (PIC) values ranged from 0.37 to 0.83. Six groups were separated by cluster and structure analyses indicating the relationships between accessions with different origins.
Хошуу будааны генетикийн oлон янз байдлыг SSR маркер ашиглан тодорхойлсон судалгаа
Хошуу будаа (Avena L.) нь хүнс, тэжээл үйлдвэрлэлийн чухал үр тарианы таримал  юм. Хошуу будааны генетикийн олон янз байдал түүний селекцийг чанартай явуулах үндсэн гол чухал материал болдог. SSR маркер ашиглан хошуу будааны үр хөврөлийн (germplasm) олон янз байдал, түүний генетикийн үндэсийг тодорхойлж болдог. Бид судалгаандаа 83 хос SSR праймер ашиглан 5 өөр улсын 286 хошуу будааны дээжийн генетикийн олон янз байдлыг үнэлэн тогтоолоо. Судалгааны үр дүнгээс харвал дээжүүдийн хоорондын генетикийн ялгаа өндөр байв. SSR маркерын байршил дахь аллелийн тоо 2-8, дунджаар 3.49, харин тойргийн аллелийн давтамж 0.002-0.709, Nei-ийн төрөл зүйл 0.67 байсан бол тойрог нь 0.44-0.85, полиморфизмын мэдээллийн агуулга (PIC) 0.37-0.83 хооронд хэлбэлзэж байв. Зургаан бүлгийг кластер болон бүтцийн дүн шинжилгээгээр тусгаарласан бөгөөд өөр өөр гарал үүсэлтэй дээжүүдийн хоорондох хамаарлыг үзүүллээ.
Түлхүүр үг: Хошуу будаа, генетикийн олон янз байдал, SSR маркер
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1381 The Variety trail results of food and fodder barleys in central agricultural zone 2020-11-30T19:37:01+00:00 Erdenechimeg Zorigt z_erdenechimeg80@muls.edu.mn Tsolmon Nyamdavaa z_erdenechimeg80@muls.edu.mn Sarantsetseg Azjargal z_erdenechimeg80@muls.edu.mn Odgerel Byambaa z_erdenechimeg80@muls.edu.mn
The new varieties of barley, which is adapted to the drought conditions of our country, are indispensable. The main task of this study focused on the identification of barley varieties in the soil and climatic conditions of the central region of cultivation and the identification of high-yielding, disease-resistant, drought-resistant, and grade-resistant barley varieties. There were tested a total of  14 varieties of barley for food, forage and beer, are compared with standard variety by yield and other quality indicators, the maturation periods were ranged 88-106 days for experimental varieties, while there were yielded 2.2-14.7 c / ha,  6.0-14.8 c / ha and 2.0-4.5 c / ha for the beer,  forage and food varieties, respectively. The beer variety MonPiBarley-5 and line PA-459 yielded 4.3-5.4 c / ha more than the standard varieties, but the line TA-453 had grown 8.8 cm higher than standard feed variety.  However, the data presented here tested varieties no exceed the yield of the standard variety.
Газар тариалангийн төв бүсэд хүнс, тэжээлийн зориулалттай арвайн сортуудыг сорьсон дүн
Манай орны гандуу хуурай цаг уурын нөхцөлд зохицсон арвайн шинэ сортыг сорьж туршин, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага хэрэгцээ нилээд гарч байна. Энэ судалгаа нь тариалангийн төв бүсийн хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицож ургах чадвартай, өндөр ургацтай, биохимийн үзүүлэлт сайтай сортыг илрүүлж  шалгаруулах зорилготой. Нийт хүнс, тэжээл, шар айрагны 14 сортыг жишиг сорттой ургалтын хугацаа, ургац болон бусад чанарын үзүүлэлтээр харьцуулан судлахад сортуудын боловсрох хугацаа 88-106 хоног, шар айрагны зориулалтаар тарьсан сортууд нь 2.2-14.7 ц/га, тэжээлийн зориулалтынх 6.0-14.8 ц/га, хүнсний зориулалтын арвай нь 2.0-5.5 ц/га ургац өгч байлаа. Шар айрагны сортуудаас МонПиАрвай-5, ПА-459 сортууд жишиг сортоос га талбайгаас 4.3-5.4 ц-ээр, тэжээлийн сортуудаас ТА-453 сорт жишиг сортоос 8.8 ц-ээр илүү ургац өгч шалгарч байна. Харин хүнсний сортуудаас жишиг сортоос ургацаар давсан сорт гарсангүй.
Түлхүүр үг: ургалтын хугацаа, ургац, ургацын бүтэц, биохимийн үзүүлэлт
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1382 The Capacity of grass species shoots to recovery of steppe and desert steppe zones 2020-11-30T19:36:58+00:00 Oyunsuvd Sumiya oyunsuvd@muls.edu.mn Undarmaa Jamsran oyunsuvd@muls.edu.mn Narangerel Tseden-Ish oyunsuvd@muls.edu.mn Diimaa Sangi oyunsuvd@muls.edu.mn
In this research study we determined regeneration capacity of the dominate vegetative plants and shoot formation in steppe and desert-steppe zones. To determine shoot regeneration we selected Stipa krylovii from the steppe zone and Stipa gobica, Cleistogenes songorica from desert steppe zones. In the results from research study Stipa krylovii and Cleistogenes songorica did not differ in number of bushes regardless of the degree of degradation of the plants; Stipa gobica had 3 times more bushes than others in the slightly degraded pastures. In slightly degraded pasture Stipa krylovii had a relatively young, with a normal bush however in moderately degraded pasture with fall apart and died bush.
Хээр, цөлийн хээрийн бэлчээрийн биелэгтэн ургамлын найлзуурын нөхөн сэргэх чадавхи
Хээр, цөлийн хээрийн бэлчээрийн ургамлын нөхөн сэргэх чадавхийг тодорхойлох зорилгоор ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн хээр, цөлийн хээрийн бүсийн бэлчээрийн цэнэлийн судалгааны талбайд судалгааг гүйцэтгэсэн. Найлзуурын нөхөн сэргэлтийг тодорхойлохоор хээрийн бүсээс Stipa krylovii, цөлийн хээрийн бүсээс Stipa gobica, Cleistogenes songorica гэсэн 3 зүйл биелэгтэн ургамлуудыг сонгон авсан. Судалгаагаар биелэгтэн ургамлуудаас Stipa krylovii, Cleistogenes songorica гэсэн 2 зүйл ургамал доройтлын зэргээс үл хамааран бутны тооны хувьд огт ялгаагүй, харин Stipa gobica бага доройтсон бэлчээрт бусдаасаа 3 дахин их буттай, бага зэрэг доройтсон бэлчээрт Stipa krylovii харьцангуй залуу бөгөөд хэвийн буттай, дунд зэрэг доройтсон бэлчээрт харьцангуй задарч мөхсөн бутнууд буйг тус тус тогтоож, зонхилогч биелэгтэн ургамлын бутны тоо, диаметрийн үзүүлэлтээр нөхөн сэргэх чадавхийг илрүүлж, харин биелэгтэн ургамлын найлзуурын өндрөөр нөхөн сэргэх чадавхи илэрхийлэгдэхгүй болохыг илрүүлэлээ.
Түлхүүр үг: бэлчээрийн доройтол, цэнэл, найлзуур, бут
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1396 Influence of honeybee (Apis Mellifera L) pollination on field strawberry (Fragaria x Ananassa) productivity 2020-11-30T19:36:40+00:00 Erdenechimeg Zorigt z_erdenechimeg80@muls.edu.mn Tsolmon Nyamdavaa z_erdenechimeg80@muls.edu.mn Tsolmon Purev z_erdenechimeg80@muls.edu.mn Solongo Gonchig z_erdenechimeg80@muls.edu.mn Togtokhbayar Norovsambuu z_erdenechimeg80@muls.edu.mn Shurentsetseg Puntsagdash z_erdenechimeg80@muls.edu.mn
Bee pollination plays key role for strawberry productivity and quality. This experiment was carried out to comparative studies with the purpose to detecting the impacts of bee pollination for strawberry yield, quality, number of fruits per unit area and commercial value. The experimental treatments were tested during the growing season 2018-2019 in the greenhouses (600 square meters) at "Every Day Farm" LLC in Jargalant village, Ulaanbaatar. The Japanese variety “Tochiotome” was used. As results of the study, the total and marketable yields were high, average weight of fruit per unit area was more, and fruit maturation process was faster in the bee-pollinated treatment compared to control-without bee pollination. Moreover, in the bee-pollinated areas the fruits of strawberries were completely well-shaped, and the standard sized fruit yield increased up to 87.4%, while in the control area non-standard small sized fruits increased, and the commercial value was low. The use of honey bees as pollinators on strawberries in the greenhouse to be considered as cost effective and good practice.
Таримал гүзээлзгэнэ (Fragaria × ananassa)-ний бүтээгдэхүүнт чанарт балт зөгий (Apis mellifera l.)-н тоос хүртээлтийн нөлөө
Балт зөгийн тоос хүртээлт гүзээлзгэний бүтээгдэхүүнт болон шимт чанарт чухал үүрэгтэй байдаг. Энэхүү туршилт судалгааг хүлэмжийн нөхцөлд зөгийгүй болон зөгийгөөр тоос хүртсэн таримал гүзээлзгэний нийт ургац, ургацын таваарлаг чанар, нэгж талбайн жимсний гарц зэргийг  харьцуулан судалж, тоос хүртээлтийн нөлөөг илрүүлэх зорилгоор гүйцэтгэв. Туршлагыг Улаанбаатар хотын Жаргалант тосгонд байрлах “Every Day Farm” ХХК-ийн 600 квадрат метр талбайтай зуны хүлэмжинд Японы “Tochiotome” сортыг ашиглан, 2018-2019 оны ургамал ургалтын хугацаанд гүйцэтгэсэн. Судалгааны дүнгээр зөгийгөөр тоос хүртээлгэсэн гүзээлзгэний жимс хяналт хувилбартай харьцуулахад, жимсний ургацаар илүү, хүнсний хэрэглээний чанар өндөр, нэгж талбайн жимсний дундаж гарц их, болц богино байгаа нь ажиглагдлаа. Түүнчлэн зөгийн тоос хүртээлтийн нөлөөгөөр гүзээлзгэний жимсний хэлбэрзүйн гажиг бүрэн засагдаж, нийт ургацад стандарт жимсний эзлэх хувь 87.4% хүртэл өссөн дүнтэй гарсан бол хяналт хувилбарт стандарт бус жижиг жимсний тоо ихсэж, хүнсний хэрэглээний чанар муу байв. Хүлэмжийн гүзээлзгэний үйлдвэрлэлд балт зөгийн бүлийг тоос хүртээгчээр ашиглах нь өртөг багатай, үр ашиг өндөртэй сайн арга гэж үзлээ.
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1383 Analysis on the factors of grassland area change in Inner Mongolia 2020-11-30T19:36:58+00:00 Burenjargal Tangudai burnee88@imu.edu.cn Fang Fang burnee88@imu.edu.cn
With the development of China’s industrialization, the reduction problem of grassland area caused by unglazed land occupation has become increasingly prominent. The driving factors of the decrease of forage land area gradually changed from the beginning of livestock overloading to the non-animal husbandry factors such as industrial occupation. On the basis of classification and summary of the related research results of the change of pasture grassland resources, this paper analyses the distribution characteristics and utilization status of grassland resources in China.
Өвөр монголын өөртөө засах орны бэлчээрийн талбайн өөрчлөлтийг түргэсгэгч хүчин зүйлсийн судалгаа
Өвөр монголын бэлчээрийн талбай жил бүр буурах хандлагатай байна. Гэвч цаг хугацааны ялгаатай үеүдэд нөлөөлөгч хүчин зүйлс нь өөр өөр байсаар иржээ.
Энэхүү өгүүлэл нь БНХАУ- ын хойд нутгийн төлөөлөл бүс болохуйц Өвөр Монголыг судалгааны объёктоор сонгон, 1997-2015 оны тоо материалд тулгаарлан, бэлчээрийн нөөц, хэрэглээний өөрчлөлтийн талаар судалсан судалгааны ажлуудын үр дүнг ангилан нэгтгэж математик, статистикийн тооцооллын аргыг ашиглан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн долоон үзүүлэлтийг сонгон бэлчээрийн өөрчлөлтийн түргэсгэгч механизмыг судалсан болно.
Түлхүүр үг: бэлчээрийн талбайн өөрчөлт, түргэсгэгч хүчин зүйл, хүчин зүйлийн шинжилгээ
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1384 Assessment of rangeland condition 2020-11-30T19:36:56+00:00 Batbileg Bayaraa batbileg@muls.edu.mn Byambasuren Damdin batbileg@muls.edu.mn Ser-Od Baatar batbileg@muls.edu.mn
There is a substantial gap in the studies on classifications of rangeland condition in the Mongolian context. To fill this gap, this study aimed at assessing the condition and changes of rangeland in the forest-steppe zone in Mongolia with the use of remote sensing technique. The Bornuur soum of Tuv aimag in Mongolia was selected as the study area. A quantitative methodology with remote sensing tool was employed to assess rangeland condition. The results of the study showed an overall accuracy of 73.9%. The study provided an insight into possible improving methodology of rangeland monitoring, sustainable land management as well as environmental studies.
Бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх зарим арга
Монгол орны хувьд зайнаас тандан судлалын арга технологийг ашиглан газрын бүрхэвч болон газар ашиглалтын ангилал, өөрчлөлтийг үнэлэх судалгаа түгээмэл байгаа ч тус аргыг ашиглан бэлчээрийн төлөв байдлыг үнэлсэн судалгаа ховорхон хийгдсэн байна. Иймээс ойт хээрийн бүс болох Төв аймгийн Борнуур сумын жишээгээр зайнаас тандах аргаар бэлчээрийн төлөв байдлыг n=700 цэгийн хээрийн судалгааг ашиглан үнэлсэн. Судалгааны үр дүнг хээрийн хэмжилтийн мэдээгээр үнэлэхэд таарцын үнэлгээ нь 73.9% гарсан нь цаашид бэлчээрийн төлөв байдлын судалгаанд ашиглах боломжтойг харуулж байна. Цаашид тус ангиллын аргыг улам сайжруулан бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ, мониторинг, тогтвортой газрын менежмент болон байгаль орчны судалгаанд хэрэглэж болно.
Түлхүүр үг: ургамлын индекс, ландсат хиймэл дагуулын мэдээ
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1385 Legal opportunity to implement 3D cadastre in Mongolia 2020-11-30T19:36:55+00:00 Erdenechandmani Jargalsaikhan erdenechandmani@muls.edu.mn Khulan Borchuluun erdenechandmani@muls.edu.mn Shinebayar Turbat erdenechandmani@muls.edu.mn Myagmarjav Indra erdenechandmani@muls.edu.mn
The latest trends in the development of global land cadastre are spatial or 3D cadastre. Despite the fact that the land cadastre in our country has been developing rapidly over the past 20 years, the technology and method of land cadastre are still based on the principle of traditional 2D cadastre. Therefore, we conducted a survey of the land cadastre legal environment of Mongolia to introduce 3D cadastre. The first law on land cadastre activity is the Cadastre Mapping and Land Cadastre Law, which has been regulating for 21 years since 1999.  Within the framework of National program to introduce an integrated registration system in Mongolia, Government Resolution 78 was adopted in 2008. This document addresses the issue of introducing “3D cadastral surveying and registration system” in the development of spatial databases, but has not been developed as a legal document. This research focuses on analysis of 10 selected laws, which are most relevant and consistent with the purpose of regulating the 3D cadastre from the package of land laws and thorough examination of each law, selection, and analysis of information taking into account legal terminology, cadastral mapping, registration of rights, and database. The general concept and content of the laws under study are in accordance with the general legal concept of 3D cadastral relations. The first step in improving the legal environment for 3D cadastre is the amendment to the law on cadastral surveying and land cadaster and other regulations can be adopted through improving, updating and developing government regulations and relevant standards.
Монгол улсад 3D кадастрыг нэвтрүүлэх хууль эрх зүйн боломж
Дэлхий нийтийн газрын кадастрын хөгжлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага нь орон зайн буюу 3D кадастр юм. Манай улсын газрын кадастр нь сүүлийн 20 жилийн хугацаанд хурдацтай хөгжиж байгаа ч кадастрын технологи, арга зүй нь уламжлалт 2D кадастрын зарчимд тулгуурласан хэвээр байна. Иймд бид 3D кадастрыг нэвтрүүлэх зорилгоор Монгол улсын газрын кадастрын эрх зүйн орчинд судалгааг хийв. Газрын кадастрын үйл ажиллагааг зохицуулах анхны бие даасан хууль нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль бөгөөд 1999 оноос хойш 21 жил хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2008 оны 78-р тогтоол батлагдсан. Энэхүү баримт бичигт орон зайн мэдээллийн санг боловсронгуй болгох чиглэлээр “гурван хэмжээст кадастрын зураглал болон бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх” асуудлыг тусгасан боловч энэ нь эрх зүйн хүрээний баримт бичиг болон тусгайлан боловсруулагдаагүй байна. Энэхүү судалгааны ажилд 3D кадастрыг хуулийн хүрээнд зохицуулах, хамгийн тохиромжтой, зорилготой нийцэхүйц газрын харилцааны багц хуулиудаас арван хуулийг сонгон авч, хууль тус бүрийг нарийн судлан хуулийн нэр томъёо, кадастрын зураглал, эрхийн бүртгэл, мэдээллийн сан гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан, мэдээллүүдийг сонгон авч түүнд дүн шинжилгээ хийхэд чиглэсэн. Судалгаанд хамрагдсан хуулиудын ерөнхий үзэл баримтлал, агуулга цар хүрээ нь 3D кадастрын харилцааг зохицуулах эрх зүйн суурь үзэл баримтлалтай өргөн агуулгаараа нийцэж байна. 3D кадастрын эрх зүйн орчныг боловсронгуй болгох эхний алхам бол Кадастрын зураглал ба газрын кадастрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал бөгөөд бусад харилцааг засгийн газрын дүрэм, журам, норм нормативыг шинэчлэх, шинээр боловсруулах зэргээр зохицуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Түлхүүр үг: хууль, эрх зүй, бүртгэл, зураглал, орон зайн бүртгэл
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1386 Test results of a modified seeder SZP-3.6 for sowing small sized seed crops 2020-11-30T19:36:53+00:00 Erdenedalai Jantsanpurev munkhbat.b@muls.edu.mn Munkhbat Bazarjav munkhbat.b@muls.edu.mn Mungun Jargalsaikhan munkhbat.b@muls.edu.mn Lkhagvasuren Luvsan munkhbat.b@muls.edu.mn Ganbat Balsan munkhbat.b@muls.edu.mn Dolgormaa Badrakh munkhbat.b@muls.edu.mn
Field tests of a modified seed drill SZP-3.6 for sowing small-seeded crop (Сamelina sativa) were carried out and the depth of seeding, interrow spacing and the number of plants per 1 m square area were determined. Results of the testing parameters were developed by mathematical statistics method. A pilot arrangement of Luoyang LT-850+SZP-3.6 was used. Estimated drag force of attachment was Rт=205.8±40.62kg. With inter row and plant spacing at 14.87± 3.5cm and 4.64± 1.69 cm, respectively, and 21 plants in 1 m long single row, the agro-technical requirements for both attachment and plants are fully met. The measurement of performance of arrangement: Luoyang LT-850+SZP-3.6, provides an average seeding depth at h ̅=2.78cm, with mean deviation at σ_х=±0.81cm. This is 28% higher than the given agrotechnical requirement of 2cm. Moreover, an average plant density at 86±13 per m2, and 860 thousand plants per ha fall within the limits in the view of soil nutrients distribution.
СЗП-3,6 үрлүүрийг жижиг үрт таримал тариалахад зориулан тоноглож туршсан дүн
Жижиг үрт таримал Камилина сативаг (Сamelina sativa) тариалахад зориулж үр тарианы СЗП-3,6 үрлүүрийг үрлэх аппарат, үрийн хоолой, сошникний чиглүүлэгч болон мөр дагаж булдах булаар тоноглож талбайд туршив. Угсрааны агротехнологийн үзүүлэлтүүдийг туршилтаар тогтоож үр дүнг математик статистикийн аргаар боловсруулахад таримлын мөр хоорондын зай үр суух гүн 2.51 см, үрлүүрийн чангаах эсэргүүцэл  кг, таримлын мөр хоорондын зайн дундаж утга  см, ургамал хоорондын зайн утга нь  см байв.
Түлхүүр үг: үрлүүр, катушкин үрлэх аппарат, сошник, бул, жижиг үрт таримал
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1387 The Results of laboratory tests of the physical and mechanical properties of camelina sativa and the mode of operation of the newly designed seed metering 2020-11-30T19:36:52+00:00 Erdenedalai Jantsanpurev munkhbat.b@muls.edu.mn Munkhbat Bazarjav munkhbat.b@muls.edu.mn Mungun Jargalsaikhan munkhbat.b@muls.edu.mn Lkhagvasuren Luvsan munkhbat.b@muls.edu.mn
The physico-mechanical properties of the seeds of the small-seeded plant, camelina sativa, were determined. The groove disc-shaped seed metering designed to depend on the physical and mechanical properties of the seed. The seed volume weight 674.5 ± 6.8 g, the absolute seed weight was 1.24 ± 0.09 g. The newly invented groove disc-shaped seed metering was tested on the laboratory device where mounted SZP-3.6 with conveyor belt and while customized speed of the metering shaft and of the tooth height, with a total number of 15 measurements on each tooth. The test results were processed by STATISTICA. It suggested the highest quality of feed index by modified toothed seed disk to be m= 3.75gr at disk tooth height of h=2mm, and disk speed at n=13r/min.
Камелина сативагийн үрийн физик-механик шинж чанар болон зохион бүтээсэн үрлэх аппаратын ажиллах горимыг лабораторийн туршилтаар тодорхойлсон дүн
Жижиг үрт тосны ургамал камелина сативагийн (Сamelina sativa) үрийн физик-механикийн шинж чанарыг тодорхойлон ховил бүхий диск хэлбэрийн катушкан үрлэх аппаратыг үрийн физик механик шинж чанараас нь хамааруулна зохион бүтээж туршив. Лабораторийн туршилтаар үр унасан эгнээний уртын дагуух үрийн жигд бус тархалт,  дискний ховилын өндөр, катушкийн эргэлтийн давтамжаар катушкаар гарах үрийн хэмжээг тогтооход эзлэхүүн жин  674,5±6,8гр, 1000 ширхэг үрийн жин  1,24±0,09 гр байв. Шинээр зохион бүтээсэн ховил бүхий дискэн үрлэх аппаратыг лабораторийн төхөөрөмж болох туузан дамжуулгатай СЗП-3.6 үрлүүрийн хэсэгт угсарч катушкын эргэлтийн давтамж, дискний шүдний өндрийг  мм байхаар өөрчлөн хэмжилтийг шүд тус бүр дээр 5 давталттай 15 удаагийн хэмжилт авч явуулж үр дүнг STATISTICA програмаар боловсруулав. Оновчлолын үр дүнгээр катушкын шүдний өндөр 2 мм, эргэлтийн давтамж n=13 эрг/мин байхад катушкаар хамагдаж гарах үрийн хэмжээ m=3,75 гр байх  зохистой параметрүүд тогтоогдсон.
Түлхүүр үг:  үрийн физик-механикийн шинж, ховил бүхий дискэн үрлэх аппарат, үрийн хоолой, үр чиглүүлэгч
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1388 The Result of the experimental trials of designing and testing of an electromagnetic device (MKTK-1, 2) to make castration of the young household animal 2020-11-30T19:36:50+00:00 Batjargal Dashdorj nyamkhuu.ch@esto.mn Nyamkhuu Chultem nyamkhuu.ch@esto.mn
This article presents the result of research studies on developing, designing and testing a new special castrating method to increase the meat yield of adolescent animal /calves & lambs/ through proper exploration of physiological and biological capabilities of the young male animals. The core of our castrating method and technology lies in the fact that “cutting the vas deferens with no mechanical injury for livestock”. According to the field result which had been done in the countryside between 2012 and 2018, the average slaughter weight was 125.5kg, the slaughter yield was 53.9%, and the average cutability was 80.1% for 214 heads of 17-month old calves which were castrated by “castrated by thermal effect”. As an effect of application of this innovative method, the live weight increased by 37% and 42% for the experimental calves and lambs correspondingly. The slaughter yield of male calve was greater by 2.2% and the cutability was greater by 8.4-13.2% compare to a mature Mongolian cattle.
Мал хөнгөлөх цахилгаан соронзон долгионы багаж (МХЦХ-1,2) зохион бүтээж, туршсан дүн
Өсвөр эр мал /бяруу, хурга/-ын физиологи, биологийн нөөц, чадавхийг зохистой ашиглах замаар эдгээр малын махан ашиг, шимийг нэмэгдүүлэх зорилгоор мал хөнгөлөх өвөрмөц аргыг шинээр боловсруулж, үйлдвэрлэлд туршсан судалгааны үр дүнг энэхүү өгүүлэлд товч авч үзсэн болно. Бидний боловсруулсан мал хөнгөлөх арга, технологийн мөн чанар нь “малд механик гэмтэл үүсгэхгүйгээр үр дамжуулагчийг нь таслах”-д оршиж байгаа юм. Уг аргыг ашиглан 2012-2018 онуудад орон нутагт гүйцэтгэсэн хээрийн судалгааны дүнгээс үзэхэд  “төөнөж-таслах арга”-р хөнгөлсөн 214 толгой, 17 сартай бярууг нядлахад гулуузны дундаж жин 125,5 кг буюу нядалгааны гарц 53,9%, махны гарц 80,1% байв. Уг аргаар хөнгөлсөн бярууны амьдын жин 37%-иар, хурганы амьдын жин 42%-иар тус тус нэмэгдсэн байлаа. Эр бярууны нядалгааны гарц нь нас бие гүйцсэн Монгол үхрийн нядалгааны гарцаас 2,2%-иар махны гарц 8,4-13,2%-иар тус тус илүү байв.
Түлхүүр үг: өсвөр эр мал, мал хөнгөлөх арга, мал хөнгөлөх цахилгаан хэрэгсэл (МХЦХ), малын махан ашиг шим
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1389 Experimental result on improvement of traditional technology for processing sheepskin 2020-11-30T19:36:50+00:00 Otgonbulag Buyantsog otgonbulag0214@gmail.com Itgel Byambaa otgonbulag0214@gmail.com Bat-Onol Bat-Erdene otgonbulag0214@gmail.com
This study was conducted to improve the quality of sheepskin, which was treated withmongolian  traditional methods using whey. We pickled Mongolian sheepskins using whey, and tanning was processed by aluminum potassium sulfate. The temperature of shrinkage of the sheepskin in our experiment was 73 ° C, which corresponds to the requirement of the standard MNS 0528: 2016 for processed sheepskin where it is indicated that the temperature of shrinkage should be above 70°C. According to the requirement of the standard, the moisture content of the processed sheepskin should not be lower than 14%, then in the experimental version 8.5%, also the pH should be in the range of pH 4.0-4.5 then in the experimental version 4.2.
Уламжлалт аргаар боловсруулсан нэхийний чанарыг сайжруулах туршилтын дүн
Энэхүү судалгааг монголын уламжлалт арьс боловсруулах сүүн идээлгийн чанарыг сайжруулах зорилгоор хийлээ. Бид монгол хонины арьсыг шар сүүний ганд гандаж, нэмэлт идээлгийг хөнгөн цагааны цөрөөр явуулан арьсны чаналтын температурыг 73°С хэмд хүргэв. Боловсруулсан нэхийнд тавигдах MNS0528:2016 стандартын шаардлагад арьсны татах цэг 70°С хэмээс дээш байх гэсэн шаардлагыг хангаж байна. Нэхийний чанарын бусад үзүүлэлт тухайлбал, чийг 14-өөс доошгүй байх шаардлагатай байхад биднийх 8.5%, арьсны рН 4.0-4.5 хооронд байхаас 4.2 байгаа нь стандартад нийцэж байгааг харуулж байна.
Түлхүүр үг: нэхий, шар сүү, цагаа, хөнгөн цагааны цөр, чаналтын температур
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1390 Some parameter results of the seasoned and dried horse meat product study 2020-11-30T19:36:48+00:00 Buyanchimeg Baasanjargal buyanchimeg@muls.edu.mn Erkigul Bukyei buyanchimeg@muls.edu.mn Saipolda Togtorbai buyanchimeg@muls.edu.mn Badamkhand Lamjav buyanchimeg@muls.edu.mn
In this study, we determined the suitable technology of new dried horse meat product which meets the requirement of the usage. The technology added the waste raw material of the milk production (whey), and malt juice for improving the taste in muscle flesh of horse meat, then processed by heat processing methods. In the sensory evaluation results, the meat product of the Option II (seasoned by whey, malt juice mix) processed by “b” drying technology (Т=75-80°С, t= 120-150 min) which rated by the highest value (31). The meat product moisture content was 25.07%, salts 3.5%, and meets the requirements of the standards of basic hygiene indicators.
Амталж хатаасан адууны махан бүтээгдэхүүний зарим үзүүлэлтийг судалсан дүнгээс
Энэхүү судалгааны ажлын хүрээнд адууны булчин махыг соёолжны шүүс, сүүний үйлдвэрийн хаягдал түүхий эд болох шар сүүний холимогоор амтлан, дулааны аргаар хатааж хэрэглээний шаардлагыг бүрэн хангасан шинэ нэр төрлийн  хатаасан махны технологийн оновчтой шийдлийг боловсруулсан. Амталж хатаасан адууны махны мэдрэхүйн эрхтний дундаж үнэлгээгээр хувилбар II (шар сүү, соёолжны шүүсний холимог амтлагчтай) болох “б” хатаах технологийн горимоор (T=75-80 -т,  t=120–150 мин) боловсруулсан махан бүтээгдэхүүн нь хамгийн өндөр буюу 31 оноог авч, найрлагандаа чийг 25.07%, давс 3.5% тус тус агуулж, эрүүл ахуй аюулгүй байдлын үндсэн үзүүлэлтүүдийн стандартын шаардлагыг хангаж байна.
Түлхүүр үг:  адууны мах, шар сүү, соёолжны шүүс, амталж хатаасан мах
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1391 Possibility of microbial remediation of soil contaminated by organic compounds 2020-11-30T19:36:47+00:00 Tsenguun Enkhtur khorloo@muls.edu.mn Tsolmongerel Erdenebayar khorloo@muls.edu.mn Bujidmaa Baasandorj khorloo@muls.edu.mn Tuul Nyambal khorloo@muls.edu.mn Khorloo Yundendorj khorloo@muls.edu.mn
Hexachlorocyclohexane (HCH) has been widely used in agriculture of our country to protect crops, vegetable fields, forest soils and plants from pests, and to treat scabies and other diseases in livestock. This pesticide is a highly toxic, carcinogenic, and banned substance that accumulates in human cells, tissues, and the environment over a long period of time. Incubated at 25°C for 3 days. The morphological, physiological, and biochemical characteristics of the two strains that differed in their biological properties and were dominant in the soil sample were determined. To determine the biochemical properties of these cultures, HCHDB1 (collection №1) culture was identified as 100% Bacillus circulans and HCHDB2 (collection № 2) culture was identified as 99% Brevibacillus brevis.
Органик нэгдлээр бохирдсон хөрсийг микробиологийн аргаар цэвэршүүлэх боломж
Гексахлорциклогексаныг манай улс хөдөө аж ахуйн салбарт өргөнөөр ашиглаж үр тариа, хүнсний ногооны талбай, ойн аж ахуйн хөрс, ургамлыг хортон шавжаас хамгаалах, мал амьтныг хамуу болон бусад төрлийн өвчнийг эмчлэхэд ашиглаж байсан. Энэхүү пестицид нь хүний эс, эд болон байгаль орчинд удаан хугацаагаар хуримтлагддаг, онцгой хортой, хорт хавдар үүсгэх нөлөөтэй, хэрэглэхийг хориглосон химийн бодис юм. Уг судалгаагаар гексахлорциклогексанаар бохирдсон хөрсний дээжинд илэрсэн бактерийн 12 омогийг 1%-ийн гексахлорциклогексан агуулсан хатуу (Nutrient agar) тэжээлт орчинд 25 хэмд 3 өдрийн турш өсгөвөрлөж ялган авсан. Биологийн шинж чанараараа ялгаатай бөгөөд уг хөрсний дээжинд доминант илэрсэн 2 омогийн морфологи, физиологи, биохимийн шинж чанарыг тодорхойлсон. Уг өсгөвөрүүдийн биохимийн шинж чанарыг тодорхойлоход HCHDB1 (коллекцийн №1) өсгөвөр 100%-иар Bacillus circulans, HCHDB2 (коллекцийн №2) өсгөвөр 99%-иар Brevibacillus brevis болохыг тус тус тодорхойлов.
Түлхүүр үг: гексахлорциклогексан, морфологи, физиологи, биохими, тэжээлт орчин
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1392 Water chemical properties of a lake originated from “Chandagan tal” lignite mining 2020-11-30T19:36:45+00:00 Oyun-Erdene Batdelger tbaigalamar@muls.edu.mn Baigal-Amar Tuulaikhuu tbaigalamar@muls.edu.mn
We did hydrological survey of a lake which was originated with seepage water from a brown coal mine located in Murun soum, Khentii province. The objectives of this study were to determine water chemical properties and compare to standards and norms for water quality assessment and to know which propose we can use this seepage lake water. We took samples from the different depths of the lake.  According to the Alekhin classification the lake water is included in the hydrocarbonate class and the sodium group, with first type water. Seeing water quality, it is salty or highly mineralized (mineralization is 1600 mg /L at 3 m depth), very hard (total hardness is 18.7 mg-eqv /L, and carbonate hardness is 12.8 mg-eqv /L) water. This lake water contains several macro and micro elements exceeding allowable concentration of drinking water guidelines. Because of high salinity it seems not appropriable for cropland watering, although all elements’ concentration within the allowable concentration list. The lake water is partially possible for aquaculture and livestock use, after other detailed toxicological assessments are made.
Чандган тал хүрэн нүүрсний уурхайн шавхалтаас үүссэн нуурын усны химийн үзүүлэлтүүдийг судалсан дүн
Бид Хэнтий аймгийн Мөрөн суманд орших хүрэн нүүрсний уурхайн шавхалтаас үүссэн нууранд гидрохимийн судалгаа хийсэн болно. Энэхүү судалгааны ажлын зорилго нь усны химийн шинж чанарыг тодорхойлох, усны чанарын үнэлгээний стандарт, нормтой харьцуулахаас гадна тухайн усыг ямар зориулалтаар ашиглаж болох талаар судалгааг хийж гүйцэтгэхэд оршино. Энэхүү нуур нь 6.3 га талбайг эзлэн оршиж гүн нь хамгийн гүн хэсэгтээ 5.7 м хүрч байсан ба 256374.85 м3 эзлэхүүнтэй байна. Үүсмэл нуурын ус нь байгалийн усны ангиллаар гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн 1-р төрлийн ус байна. Чанарын хувьд давсархаг буюу их эрдэсжилттэй (эрдэсжилт нь 3 м гүндээ 1604 мг/л), маш хатуу (нийт хатуулаг нь 18.7 мг-экв/л, карбонатын хатуулаг нь 12.8 мг-экв/л) устай. Тухайн нуурын усанд агуулагдах Al, As, Be, Ca, Cd, Fe, Mg, Mn, Na, Ni, Pb, U, SO2 зэрэг элементүүд нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ “MNS 0900:2018” стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээг давсан үзүүлэлттэй байна. Эдгээр элементүүдээс хор аюулын зэргээр илүү As, U, Pb, Cd зэрэг хүнд металл 2-9 дахин давсан үзүүлэлттэй байв. Бидний судалсан нуурын усанд газар тариаланд хэрэглэж болох усанд байх элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан зүйлгүй боловч давсжилт өндөртэй учир хөрсийг давсжуулах эрсдэлтэй байж болох юм. Энэхүү нуурын усыг усан сангийн аж ахуй, мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглахаар бол хоруу чанарын судалгааг нарийн хийх хэрэгтэй юм.
Түлхүүр үг: эрдэсжилт, хатуулаг, ундны ус, усны хэрэглээ
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement## https://www.mongoliajol.info/index.php/MJAS/article/view/1393 Monitoring study of biological pollution in stream water 2020-11-30T19:36:44+00:00 Bujidmaa Baasandorj khorloo@muls.edu.mn Tsendtseveen Ulziibayar khorloo@muls.edu.mn Tuul Nyambal khorloo@muls.edu.mn Khorloo Yundendorj khorloo@muls.edu.mn
In recent years, Mongolia's river water has been heavily polluted by human activities, mining, industrialization, and other factors, and the river's flow has been declining every year, conducted a pilot study to monitor the study. The water sample contains an average of 0.7 million cells/ml of bacteria, which indicates low bacterial contamination.
Усны биологийн бохирдлын мониторингийн судалгаа
Сүүлийн жилүүдэд Монгол орны гол мөрний ус хүний буруутай үйл ажиллагаа, уул уурхай, үйлдвэржилт болон бусад хүчин зүйлээс болж маш их бохирдож, голын урсац жил бүр багасч байгаа тул мониторингийн туршилт судалгааг хийлээ. Усны дээжинд дунджаар 0.7 сая эс/мл бактери агуулагдаж байгаа нь нянгийн бохирдол багатай байгааг илтгэж байна.
Түлхүүр үг: тэжээлт орчин, морфологи, физиологи, мониторинг
2020-04-30T00:00:00+00:00 ##submission.copyrightStatement##