БУУДАЙН СОРТУУДЫН ӨВЧИН ТЭСВЭРИЙН ҮНЭЛГЭЭ

Authors

  • И. Дагиймаа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Я. Мягмарсүрэн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • С. Батболд Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.261

Keywords:

буудай, өвчин тэсвэр, селекци, сорт, цаг уур

Abstract

Манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг эзлэх үр тарианы ургац га тутмаас төлөвлөсөн ургацаа хамгийн бага хэлбэлзэлтэй хураахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалангийн систем ба дэвшилтэт технологи хэрэглэн түүнийг дагаж мөрдсөн, бүс нутагт дасан зохицсон таримал сортыг тариалах зэрэг нөхцөлд газар тариаланг тогтвортой хөтлөх боломж бүрдэх юм.

Сүүлийн үед дэлхий нийтээр үр тарианы ургацыгдээшлүүлэхэдбүс нутгийн онцлогт дасан зохицох чадвар өндөртэй сорт таримлыг олшруулах, мөн өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй экологижсон буудайн сортыг шинээр гаргах нь ургацыг тогтворжуулах, газар тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал асуудлуудын нэг нь болоод байна.

Судалгааны дүнгээр үр тарианы таримлын өвчин, хөнөөлтшавьжийн тархалт, зүйлийн бүрэлдхүүн, тэдгээрийн хор хөнөөлийн хэмжээг тодорхойлж, 25 зүйлийн өвчин, 65 орчим хөнөөлт шавьж гэмтэл учруулан ургацыг 15-20% бууруулж байгааг тогтоон, тэмцэх химийн аргын судалгаа хийгдэснээс биш тухайлсан өвчин тэсвэрийн селекцийн нарийвчилсан ажил хийгдээгүй харин 2008 оноос эхлэн энэ чиглэлийн судалгааны ажил эхлэлээ.

2008-2012 оны судалгааны жилүүдэд буудайн шугаман зэв өвчний тархалт 16,9%, альтернариоз 10,9%, септориоз 11,9%, навчны хүрэн зэв 17,5%, тоост харуу 2,5% хүртэл тархалттай байв. Цаг уурын өөрчлөлтөөс хамааран таримал ургамлын өвчин, хортны тархалт, хор уршиг нэмэгдсэн, өвчинд тэсвэртэй сорт бага байгаагаас үр тарианы ургац буурах, технологийн чанар хангахгүй байх, зарим тохиолдолд бүтээгдэхүүн хийх боломжгүй болох зэрэг эрсдэлүүд ихэссээр байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.261

Downloads

Download data is not yet available.
Abstract
1686
PDF 2802

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Дагиймаа, И., Мягмарсүрэн, Я., & Батболд, С. (2014). БУУДАЙН СОРТУУДЫН ӨВЧИН ТЭСВЭРИЙН ҮНЭЛГЭЭ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 79–84. https://doi.org/10.5564/mjas.v12i1.261

Issue

Section

Articles