ЛООЛИЙН СОРТУУДЫН ХОСЛОЛЫН ЧАДВАР, ГЕТЕРОЗИС

Authors

  • Ж. Байгалмаа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Я. Мягмарсүрэн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Ц. Нарандэлгэр Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.265

Keywords:

мутант, гетерозис, эрлийзийн хүчин чадал, сорт

Abstract

Эрлийз удам нь амьдрах чадвар, ургац, чанар зэрэг олон шинж тэмдэгээр эцэг эхээс давуу байдаг. Гетерозисийн энэ чанар нь F1-д бүрэн хэмжээгээр дараагийн удмуудад хүч нь суларч илэрдэг. Үйлдвэрлэлд гетерозисийг ашиглахын тулд зөвхөн F1-ыг тариалснаар ургацыг 25-35%, ялангуяа лоолийн сорт хоорондын эрлийз удамд 50% хүртэл нэмэгдүүлдэг байна. Гетерозис нь сверхдоминант, доминант хүчин зүйлүүдийн тохиромжтой харилцан үйлчлэл, генүүдийн аддитив үйлчлэлээр бий болдог.

Дэлхийн лоолийн тариалангийн 80 гаруй хувьд эрлийз үр буюу гетерозис /F1/ ийг ашиглаж байна. Эрлийз үр нь эх, эцэг сортоос 20-60% хүртэл нэмүү ургац өгдөг. Энэ чадвар нь эрлийзийн дараагийн үе удамд буурдаг тул жил бүр эвцэлдүүлэг хийж 1-р үеийн эрлийзийг үйлдвэрлэлд тариалдаг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд 20-иод гаталбайд төрөл бүрийн хийц загвар бүхий хүлэмжүүдэд лооль тариалж байгаа мэдээ тайлан байна. Гэвч хүлэмжийн лоолийн сортын болон гетерозис үрийн хүрэлцээ хангамж муугаас гадаадаас 100% янз бүрийн сортын болон эрлийз үрийг оруулж ирэн үйлдвэрлэлд тариалж байгаа юм.

Иймд бид селекцийн аргыг ашиглан өөрийн орны нөхцөлд зохицсон чанар сайтай арвин ургацтай, өвчин хортонд тэсвэртэй, эрт болцтой лоолийн сорт эрлийзийг гарган авч эрлийзийн хүчин чадлыг ашиглах, үнэлэх судалгааны ажлыг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.265

Downloads

Download data is not yet available.
Abstract
1451
PDF 1927

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Байгалмаа, Ж., Мягмарсүрэн, Я., & Нарандэлгэр, Ц. (2014). ЛООЛИЙН СОРТУУДЫН ХОСЛОЛЫН ЧАДВАР, ГЕТЕРОЗИС. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 98–103. https://doi.org/10.5564/mjas.v12i1.265

Issue

Section

Articles