УСАЛГАА, БОРДООТОЙ НӨХЦӨЛД СОРТ СУДАЛСАН ДҮН

Authors

  • С. Оюун-Эрдэнэ Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Ц. Долгор Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Я. Мягмарсүрэн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.260

Keywords:

сорт, ургац, хувилбар, буудай

Abstract

Хур тунадасны хувиарлалтанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, олон жилийн дундаж тунадасны нийлбэр багасч, уур амьсгал гандуу болж байгаа нь тариаланг усалгаанд шилжүүлэх, усалгаатай тариалангийн таримлын бүтэц, сэлгээ, түүнд тохирсон эрчимжсэн сорт гаргах, тариалах агротехнологид шинэчлэлт өөрчлөлт хийх шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг судлаачдаас шаардаж байна.

Усалгаатай тариалан сэргэж эхэлсэн сүүлийн жилүүдэд тариаланчид бухаар тариаланд ашиглаж байсан агротехнологи, таримал, сортоо тариалж эхнээсээ зөрчилд хүрч байна. Манай орны нөхцөлд хамгийн сайн судлагдсан үр тарианы таримал болох буудайн усалгаанд тохирсон сорт Баруун бүсэд нутагшсан Цагаан дэглий-гээс өөр сорт байхгүй, бусад арвай, хошуу будааны усалгаанд тохиромжтой нэг ч нутагшсан сорт одоогоор байхгүй, энэ чиглэлийн сортуудыг бий болгох, тэдгээрийг тарих технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх нэн чухал байгааг харуулж байна.

Судалгааг 2010-2012 онуудад явуулж, уг судалгааны дүнгээр МД-2 дугаар хяналт сорт болон бусад судлагдсан сорт, дугааруудаас нэмүү ургац өгч усалгаа, бордоонд мэдрэмтгий эрчимжсэн сортоор шалгарав.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.260

Downloads

Download data is not yet available.
Abstract
1645
PDF 1781

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Оюун-Эрдэнэ, С., Долгор, Ц., & Мягмарсүрэн, Я. (2014). УСАЛГАА, БОРДООТОЙ НӨХЦӨЛД СОРТ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 75–78. https://doi.org/10.5564/mjas.v12i1.260

Issue

Section

Articles