САРМИСНЫ СОРТ, ДЭЭЖҮҮДИЙН АЖ АХУЙ, БИОЛОГИЙН ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • П. Насан-Ариун ХААИС-ийн харъяа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Ц. Нарандэлгэр ХААИС-ийн харъяа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.590

Keywords:

Дээж, ургац, сунтанз, С витамин, хуурай бодис

Abstract

Бид сармисны сорт, дээжүүдийн аж ахуй биологийн  шинж чанаруудыг судлан, ургац  өндөртэй сорт дээжийг шалгаруулахын зэрэгцээ, сунтанз үүсэлтийг тодорхойлох зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэв. Судалгаанд Монгол, Манжуур, Хөх хот, Улан-үдийн нийт 9 сорт дээжийг сонгон авлаа. Сармисны сорт, дээжүүдэд тарилтаас хумс үүсэлт хүртэл 110-122 хоног үргэлжлэв. Нийт сорт, дээжүүдийн ургац нь 30.7-170.7 ц/га-ын хооронд хэлбэлзэж байсан бөгөөд Дархан гаралтай нутгийн И-23281 дээж нь 170.7 ц/га  ургацтай буюу дундажтай харьцуулахад 73.6 ц/га -àар илүү байж шалгарлаа. Зусах хэлбэрийн сармисны сунтанзан дахь С витамины агууламж нь булцуунд агуулагдах С витамины хэмжээнээс 4 дахин илүү буюу 52 мг/ %  байв.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1620
PDF 2242

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Насан-Ариун, П., & Нарандэлгэр, Ц. (2016). САРМИСНЫ СОРТ, ДЭЭЖҮҮДИЙН АЖ АХУЙ, БИОЛОГИЙН ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 113–118. https://doi.org/10.5564/mjas.v14i1.590

Issue

Section

Articles