ХУДГИЙН НАСОСНЫ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА

Authors

  • Баатархүү Д Инженер технологийн сургууль, ХААИС,
  • Түвшинтөр З Инженер технологийн сургууль, ХААИС,
  • Амгаланзул Ж Инженер технологийн сургууль, ХААИС,

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.790

Keywords:

Нар, зай, мэдрэгч, худаг, удирдлага,

Abstract

Хөдөө орон нутагт худгийн мал услах ажиллагааг хүний оролцоогүйгээр, ухаалаг ажиллагаатай болгохын тулд сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэж, автоматаар ажиллах төхөөрөмж зохион бүтээж ашигласан болно. Зохион бүтээсэн автомат удирдлагын төхөөрөмж нь хөдөлгөөн болон усны түвшин мэдрэгчүүдийн тусламжтайгаар мэдээлэл авч, уг мэдээллийг програмчилж өгсөн Arduinomega хавтан боловсруулж, худгийн насосны ажиллагааг автоматаар удирдах үүрэгтэй. Судалгааны обьектоор ил задгай усгүй газар буюу говь, тал хээрийн бүс хосолдог Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Морьт багт орших Жирэмийн худгийг сонгон авч 2016 оны 4 дүгээр сард нарны зайгаар ажилладаг автомат ажиллагаатай худгийн насосыг тавьж, туршилт явуулахад саадгүй ажиллаж, малыг хүлээлтгүйгээр усаар хангаж байлаа. Мөн тусгай хамгаалалтын ховордсон ан амьтдын ус хангамжинд ашиглах бүрэн боломжтой юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1640
PDF 2886

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Д, Б., З, Т., & Ж, А. (2017). ХУДГИЙН НАСОСНЫ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 138–142. https://doi.org/10.5564/mjas.v20i01.790

Issue

Section

Articles