ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨРСНИЙ ДОРОЙТОЛ, ЦӨЛЖИЛТИЙН СУДАЛГААНЫ ДҮН

Authors

  • Г. Биндэрьяа ХААИС, Байгалийн ухааны сургууль
  • Ч. Ууганбаяр ХААИС, Байгалийн ухааны сургууль
  • Б. Одгэрэл ХААИС, Агробиологийн сургуул
  • Д. Аваадорж Монголын бэлчээрийн менежментийн холбоо
  • Д. Түмэнжаргал ХААИС, Байгалийн ухааны сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.284

Keywords:

хөрсний элэгдэл эвдрэл, бэлчээрийн талхагдал, үлийн цагаан оготно

Abstract

Хэнтий аймгийн зарим сумдын нутгийн хөрсний доройтол, цөлжилтийн өнөөгийн байдлыг тодорхойлох, цөлжилт, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах менежментийн санал боловсруулах зорилгоор Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Дэлгэрхаан, Дархан, Бор-Өндөр, Баянмөнх, Галшар, Баянхутаг, Хэрлэн, Баян-Овоо, Батноров зэрэг 12 сумдын нутгийг (43.9 мян км2 талбай) хамран нийт 2500 гаруй км замыг туулж 50 гаруй цэгт биологийн (хөрс, ургамал, амьтан) бичиглэл хийлээ. Судалгаанд хамрагдсан нийт талбайн 10.9% (480806.41 га) нь сул, 7.4% (327162.6 га) нь дунд зэрэг доройтсон, 81.3% (3575357.08 га) нь хэвийн гэж үзлээ. Хөрсний доройтол үүсгэж байгаа гол хүчин зүйл нь бэлчээрийн хэт ашиглалт гэж үзэж байгаа бөгөөд энэ нь усны эх үүсвэр болох Хэрлэн, Мөрөн, Цэнхэр голын дагуу зуны улиралд мал ихээр төвлөрсөнтэй холбоотой. Хөрсний доройтлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэхийн тулд бэлчээр нутгийн ашиглалтыг жигдрүүлэх, ачаалал ихтэй нутгийг 2-4 жилээр малын хөлөөс чөлөөлөх, худаг, уст цэгийн тоог нэмэгдүүлэх, орхигдсон уурхайн газар болон хаягдсан тариалангийн талбайг нөхөн сэргээх, үлийн цагаан оготнотой тэмцэх зэрэг ажлыг тодорхой төлөвлөгөөтэй, системтэй зохион байгуулах шаардлагатай.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.284

Downloads

Download data is not yet available.
Abstract
1903
PDF 4274

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Биндэрьяа, Г., Ууганбаяр, Ч., Одгэрэл, Б., Аваадорж, Д., & Түмэнжаргал, Д. (2014). ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨРСНИЙ ДОРОЙТОЛ, ЦӨЛЖИЛТИЙН СУДАЛГААНЫ ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 206–212. https://doi.org/10.5564/mjas.v12i1.284

Issue

Section

Articles