НООСНЫ ҮЙЛДВЭРИЙН АГУУЛАХАД ХИВЭН ЭРВЭЭХИЙН ТАРХАЛТЫГ ТОГТООЖ ХЯНАЛТ ТАВИХ АРГА

Authors

  • Норовсүрэн Л
  • Ганбат Г
  • Мягмар Ч

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.780

Keywords:

Феромон, гэрлэн, цаасан урхи, ноос,

Abstract

Ноос, ноосон бүтээгдэхүүнд био гэмтэл учруулдаг хивэн эрвээхийн тархалтын судалгааг явуулж, хөнөөлийн зэргийг тогтоов. Хивэн эрвээхий (Tineola biselliella)–н түүхий эдийн агуулах, үйлдвэр аж ахуйн газруудад халаалттай ба халаалтгүй орчинд 4563%, чийгтэй, 17270 С температурын нөхцөлд өргөн тархалттай байна. Хивэн эрвээхий нь ноос, ноосон эдлэл амьтны хялгас, ангийн арьс, үслэг эдлэл, музейн үзмэр, эсгий эдлэл, буйдан суудалын бүрээс зэрэг маш олон зүйлийг идэж гэмтээн ахуйн нөхцөл болон үйлдвэр аж ахуйн газруудад асар их хэмжээний хохирол учруулж байгаа нь судалгаа туршилтын дүнд тогтоогдлоо. Гадаад улс, орнуудад кератин агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнд биогэмтэл учруулагч хивэн эрвээхийг тархахаас урьдчилан сэргийлэх хяналт тавих, илрүүлэх зорилгоор урхи ашигладаг байна. Энэхүү аргыг хүрээлэн буй орчны тогтвортой менежментийг хангах хөтөлбөрийн хүрээнд хяналт ба илрүүлэлт гэж нэрлэдэг байна [9]. Туршилтын энэхүү арга технологийг өөрийн орны онцлогт тохируулан ноосны үйлдвэрийн түүхий эдийн агуулахад хивэн эрвээхий тархахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавьж илрүүлэх арга ба механик аргыг туршиж боловсрууллаа. Цаасан урхи, гэрлэн ба феромон урхийг ноосны үйлдвэрийн түүхий эдийн агуулахад 1 метр, 2 метрийн өндөрт хоорондын зай 0.5 метрийн зайтайгаар байрлуулан урхинд илэрсэн хивэн эрвээхийг 8 цаг, 12 цаг, 24 цаг тутамд хяналт тавьж байх нь хамгийн тохиромжтой болохыг судалгааны туршилтын үр дүнгээр тогтоов.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1501
PDF 1739

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Л, Н., Г, Г., & Ч, М. (2017). НООСНЫ ҮЙЛДВЭРИЙН АГУУЛАХАД ХИВЭН ЭРВЭЭХИЙН ТАРХАЛТЫГ ТОГТООЖ ХЯНАЛТ ТАВИХ АРГА. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 78–85. https://doi.org/10.5564/mjas.v20i01.780

Issue

Section

Articles