САРЛАГИЙН ХӨӨВРИЙН ТЕХНИКИЙН ШИНЖ ЧАНАР

Authors

  • Ц. Хишигжаргал Хөдөө аж ахуйн их сургууль
  • Д. Энхтуяа Хөдөө аж ахуйн их сургууль
  • Б. Лувсаншарав Хөдөө аж ахуйн их сургууль
  • Д. Байгалмаа Хөдөө аж ахуйн их сургууль
  • Э. Оюунсүрэн Хөдөө аж ахуйн их сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.251

Keywords:

атирааны гүн, ширхэгтийн голч, уртын статистик үзүүлэлт, шүтэлцээний математик загвар, илтгэлцүүрийн матриц

Abstract

Сарлагийн хөөврийн техникийн шинж чанар болон тэдгээрийн хоорондын хамаарлыг энэхүү судалгаагаар тодорхойлов. Судалгааны үр дүнгээс үзэхэд 1 настай сарлагийн хөөврийн атирааны гүний дундаж утга нь 76,7 град/мм, хоёр настайд 67,9 град/мм, гурван настайд 56,9 град/мм, дөрвөн настай сарлагт 50,4 град/мм, таван настайд 47,8 град/мм тус тус байна. Сарлагийн хөөврийн голч нь 16,2 мкм–аас 29,66 мкм-ын хооронд хэлбэлзэж 1 настай сарлагийн хөөврийн голчийн дундаж утга нь 18,4 мкм, квадрат хазайлт нь ±5,3, жигд бусын итгэлцүүр нь 28,8 хувь байснаа цаашдаа нас ахих тутам бүдүүрсээр 5 настайд хөөврийн голчийн дундаж утга нь 25,5 мкм, квадрат хазайлт нь ± 8,3, жигд бусын илтгэлцүүр нь 32,5 хувьд хүрч байна. Сарлагийн хөөврийн урт нь 23,0 мм–ээс 41,9 мм–ийн хооронд хэлбэлзэж байна. Нэг настай сарлагийн хөөврийн ноолуур хамгийн урт 37,2 мм байхад, 2 настайд 35,2 мм, 3 настайд 32,6 мм, 4 настайд 29,3 мм, 5 настайд 27,5 мм тус тус болж сарлагийн нас дагаж буурч байна. Энэхүү хөөврийн техникийн шинж чанаруудын нас дагасан өөрчлөлт жигд, хэвийн тархалттай болохыг тогтоосон. Хөөврөн ширхэгтийн атираа, голчийн хоорондын шүтэлцээний илтгэлцүүр -0,79 буюу хүчтэй урвуу байна. Харин атираа, уртын хоорондын шүтэлцээний илтгэлцүүр нь 0,86 буюу хүчтэй шууд байхад голч, уртын хоорондын шүтэлцээний илтгэлцүүр -0,75 буюу хүчтэй урвуу хамааралтай байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.251

Downloads

Download data is not yet available.
Abstract
1592
PDF 2230

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Хишигжаргал, Ц., Энхтуяа, Д., Лувсаншарав, Б., Байгалмаа, Д., & Оюунсүрэн, Э. (2014). САРЛАГИЙН ХӨӨВРИЙН ТЕХНИКИЙН ШИНЖ ЧАНАР. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 34–38. https://doi.org/10.5564/mjas.v12i1.251

Issue

Section

Articles