ТЭЖЭЭЛИЙН ХОМСДОЛ, ХҮЙТНИЙ СТРЕССИЙН ҮЕД БЭЛЧЭЭРИЙН ЯМААНЫ БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН БИЧИЛ БҮТЦИЙГ СУДАЛСАН ДҮНГЭЭС

Authors

  • Алтанзул Т Мал Эмнэлгийн Сургууль, ХААИС
  • Гэрэлцэцэг Г Мал Эмнэлгийн Сургууль, ХААИС
  • Алтанчимэг А Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.769

Keywords:

ямаа, бөөрний дээд булчирхай, бичил бүтэц, холтослог давхарга, тархилаг давхарга,

Abstract

Өвөл хаврын улиралд тэжээлийн хомсдол болон хүйтний стрессд нэрвэгдсэн ямааны бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг судалсан дүнг өгүүлэв. Ямааны тоо толгой сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч 2015 онд нийт тоологдсон толгой малын 42.1%-г эзэлж байна. Малын зүй бус хорогдлын жил бүрийн мэдээнээс үзэхэд ямааны хорогдлын эзлэх хувь ямагт дээгүүр байгаа нь ямаа стресс хүчин зүйлийн нөлөөнд амархан нэрвэгддэг мал болохыг харуулж байна. Үүнээс үндэслэн стресс урвалын үед хамгийн түрүүн дайчлагдан бие махбодын үйл ажиллагааг зохицуулдаг бөөрний дээд булчирхайн бүтэц, үйл ажиллагааг хэвийн болон стрессийн үед судлах зорилго тавин ажиллаж байна. Бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг судлахдаа нийтэд хэрэглэгддэг арга зүйн дагуу гистологийн бэлдмэл бэлдэж, гемотоксилин эозиноор будаж Nikon E-600 маркийн микроскопоор дурандаж шинжлэв. Стрессд нэрвэгдсэн ямааны бөөрний дээд булчирхайн бичил бүтцийг судлахад холтослог болон тархилаг давхаргыг хамарсан цусархаг өөрчлөлт ажиглагдаж, холтослог давхаргын түүдэгт бүсийн эсүүдэд хэт үржил явагдсан байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1708
PDF 2120

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Т, А., Г, Г., & А, А. (2017). ТЭЖЭЭЛИЙН ХОМСДОЛ, ХҮЙТНИЙ СТРЕССИЙН ҮЕД БЭЛЧЭЭРИЙН ЯМААНЫ БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН БИЧИЛ БҮТЦИЙГ СУДАЛСАН ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 16–20. https://doi.org/10.5564/mjas.v20i01.769

Issue

Section

Articles