Analysis of economic efficiency of horse production

Authors

  • Uranbaigal Dejidbal School of Engineering and Technology, Mongolian University of Life Sciences, Zaisan 17024, Ulaanbaatar, Mongolia http://orcid.org/0000-0002-0709-2564
  • Lkhagvadorj Batsambuu School of Engineering and Technology, Mongolian University of Life Sciences, Zaisan 17024, Ulaanbaatar, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v32i1.1614

Keywords:

Mare's airag, Khangai region, Steppe region, herder households, income, expenses

Abstract

One of the main sources of development and livelihood in our country comes from  the production of the agricultural sector, only second after the mining industry. Agricultural sector not only supplies food and essential nutrients but it is a source of income and employment. The main labor force in this sector  consists of herders, and the  best way to ensure their livelihood is to increase the number of  livestock. However, there are different ways to calculate costs and revenues of pastoral livestock production. Nomadic herder households have different income sources and expenses depending on the type of livestock that they herd and it varies by region. The study focuses on households herding horses and aims to conduct    efficiency analysis on the household f income and expenses using  the  data gathered by the survey. The household income and expenses depend on what type of livestock they are herding. Households that are herding horses are surveyed through written surveys in this study. The economic efficiency methodology was used in the analysis. Furthermore, the study analysed statistics of the productivity of livestock. The study finds that a high number of horses are correlated with highly efficient income levels from the livestock. According to the survey results, in the Khangai region, the average efficiency level of all regions is 104.08%, and the steppe zone is 14.55%.

Адууны аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ

Манай орны хөгжлийн гол тулгуур багануудын нэг нь  уул уурхайн дараа хөдөө аж ахуйн салбар түүн дотроо мал аж ахуйн  үйлдвэрлэл  ордог. Энэ салбарын хөдөлмөрийн гол нөөц малчид бөгөөд тэдний амьжиргааны баталгаат байдлыг хангах гол эх үүсвэр нь мал, малын тоо толгойн өсөлт байсаар ирсэн байна. Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал, орлогын талаар харьцангуй ялгаатай ойлголтууд байсаар байна. Малчин өрхийн хувьд малын төрлөөс шалтгаалан орлого, зардлын бүтэц ялгаатай бөгөөд адуун сүргийн хувьд орлого болон зардлын хэмжээг өрх бүрээр анкет-асуулгын аргаар бүртгэн авч үр ашгийн түвшнийг тооцоолон, дүгнэлт гаргах зорилго тавьсан болно. Малчин өрхийн адууны аж ахуйгаасаа олох орлого, зардлын зөрүү нь  адууны толгойн тооноос гадна бүс нутгийн байршлаас хамаардаг байна. Бэлчээрийн мал аж ахуйн салбаруудын дотроос оны эхний 1 толгойгоос үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээгээр хамгийн их нь монгол үхэр, дараа нь тэмээ, адуу, хамгийн бага нь ямаа, хонь байна. [1] Адууны аж ахуйн хувьд бэлчээр, тэжээл, арчилгаа, маллагаа, хашаа саравч зэрэгт зарцуулах зардал бусад малд зарцуулах зардалтай харьцуулбал бага бөгөөд харин амьдаар болон маханд зориулж зах зээлд борлуулах, мах, сүүн ашиг шимийг ашиглах зэргээс олох орлогын хэмжээ бусад малтай харьцуулбал өндөр байгаа нь орлого, зардлын зөрүү их байх нөхцөлийг бүрдүүлдэг учраас адууны аж ахуйн үр ашиг нэлээд өндөр байх болно гэсэн таамаглал дэвшүүлэн судалгааг явууллаа.

Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тэр тусмаа адууны аж ахуйгаас олох орлого болон зардлын бүртгэл харьцангуй бага, бүдэг байгаа учраас судалгааг өрх бүрд очиж гэрийн эзэд, эзэгтэйгээс асуулгын аргаар тодруулан бүртгэж авсан болно. Судалгаанд үр ашгийн түвшнийг тооцох арга зүйг  ашигласан бөгөөд судалгаанд хамрагдсан өрхүүдийг малын тоогоор бүлэглэн шинжилгээг гүйцэтгэсэн юм. Малчин өрхүүдийн адууны толгойн тооны ялгаатай байдал нь адууг адгуулан маллах, өсгөж үржүүлэхэд зарцуулах зардал, адууны ашиг шим, бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогын бүтцэд нэлээд нөлөөтэй байгаа нь ажиглагдсан болно.  Судалгааны үр дүнгээс харахад Хангайн бүсийн  дунджаар үр ашгийн түвшин 104.08%, хээрийн бүс 14.55% байна.

 Түлхүүр үг: Гүүний айраг,  Хангайн бүс, Хээрийн бүс, малчин өрх, орлого, зардал.

 

Downloads

Download data is not yet available.
Abstract
61
PDF 53

Downloads

Published

2021-06-23

How to Cite

Dejidbal, U., & Batsambuu, L. (2021). Analysis of economic efficiency of horse production. Mongolian Journal of Agricultural Sciences, 32(1), 111–116. https://doi.org/10.5564/mjas.v32i1.1614

Issue

Section

Articles