ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТИЙН ҮҮСГЭГЧИЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.576Keywords:
Хачигт энцефалит вирус, Ixodes persulcatus, үхэр зусагны бөөрний эсийн өсгөвөр (BHK-21), өрсөлдөөнт фермент холбоот эсрэгбиемийн урвал (Ө-ФХЭБУ), вирус саармагжуулах урвал (ВСУ), эс эмгэгшүүлэх тун, Сибирийн хэвшилAbstract
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол оронд хачигт энцефалитийн ийлдэс судлалын тандан шинжилгээ хийх болон үүсгэгчийг in vivo аргаар ялган авч хэвшлийг тодорхойлох байлаа.Зорилгын хүрээнд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн 9 сумаас нийт 750 тооны адуу, үхэр, хонь, ямааны цусны ийлдэс цуглуулж тэдгээрээс санамсаргүй түүврийн аргаар 184 цусны ийлдсийг (адуу 43, үхэр 41, хонь 44, ямаа 56) хачигт энцефалитийн эсрэг бием илрүүлэх Өрсөлдөөнт Фермент холбоот эсрэгбиемийн урвал (Ө-ФХЭБУ) болон Вирус саармагжуулах (ВС) урвалаар шинжлэв. ФХЭБУ-ын урвалаар 17 эерэг дээжийг ВСУ-аар баталгаажуулан шинжлэхэд 17 дээж бүгд эерэг дүн үзүүлэв.
Мөн уг өвчний үүсгэгчийг илрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос уг өвчний дамжуулагч Ixodes persulcatus зүйлийн хачиг түүж, багц болгон хуваав. Багцад хуваасан хачгийг ариутгасан фосфат буферийн (PBS) уусмалд хийн сайтар нухаж, цийдмэгийг хурилдуурдаж, дээд шингэнийг үхэр зусагны бөөрний (BHK-21) эсийн өсгөвөрт халдаав. Эсийн эмгэгшлийг гэрлийн микроскопоор харж тодорхойлон, эмгэгшсэн эсийн вируст шингэнээс РНХ ялган авч, хачигт энцефалитийн хэвшил тодорхойлох праймер ашиглан шинжлэхэд Сибирийн хэвшлийн вирус илэрсэн болно.Downloads
1936
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.