БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМГИЙН ЯМААНЫ УДАМ ҮНДЭСЛЭГЧ УХНЫГ СОНГОСОН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН

Authors

  • Отгонтуул Л Мал эмнэлэг, үржлийн тасаг, Бөмбөгөр сум, Баянхонгор аймаг
  • Доржбат Ё Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.777

Keywords:

Ямааны үүлдэр, омог, цэвэр ба удмын үржүүлэг, удам үндэслэгч, бие томтой, өтгөн болон нарийн ноолууртай удмууд,

Abstract

Бөмбөгөрийн нутгийн улаан ямааны удам үндэслэгч ухныг галбир, бие цогцос, амьдын жин, биеийн хэмжээ, ноолуурын гарц, чанар зэрэг ашиг шимийн үзүүлэлтээр шалгаруулах улмаар үр төлийн чанараар нь үнэлж, цаашид удам дагуулсан үржүүлэг явуулах үндсийг тавихад судалгааны ажлын зорилго оршиж байв. Бөмбөгөрийн улаан омгийн ямаанд үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж ямаан сүргийн үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулахад цэвэр үржүүлгийн аргыг хэрэглэх түүний дотор удмын үржүүлэг явуулах нь үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын үр дүнд ишигний амьдын жин, биеийн хэмжээгээр шалгарсан 603032 дугаарын ухныг бие томтой удам үндэслэгчээр, ишигний ноолуурын гарц, уртын үзүүлэлт илүүтэй 602504 ухныг өтгөн ноолуурт удам үндэслэгчээр, ишигний ноолуурын голчийн үзүүлэлтээр бусдаасаа 3,4 хувиар бага 605985 дугаарын ухныг нарийн ноолуурт удам үндэслэгчээр тус тус тодруулан удмын үржүүлэгт ашиглах, удам дагуулсан үржүүлэг явуулах боломжтой болсон юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1626
PDF 1933

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Л, О., & Ё, Д. (2017). БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМГИЙН ЯМААНЫ УДАМ ҮНДЭСЛЭГЧ УХНЫГ СОНГОСОН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 61–66. https://doi.org/10.5564/mjas.v20i01.777

Issue

Section

Articles