ЗҮҮН ХОЙД АЗИЙН ШОРООН ШУУРГАНЫ ТАРХАЛТ

Authors

  • Амаржаргал Д ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургууль
  • Жүгдэр Д Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Улаанбаатар, Монгол
  • Эрдэнэсүх С Шинжлэх ухааны сургууль, МУИС, Улаанбаатар, Монгол

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v55i1.635

Keywords:

Тоосны агууламж, шороон шуурга, тоосны замнал, лидар, хиймэл дагуул

Abstract

Шороон шуурга, тоосны шилжилтийг Зүүнхойд Азийн зарим улс орны тоосны хэмжилтийн мэдээгээр тодруулан харуулав. 2011 оны 4 дүгээр сарын 29-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд Зүүнхойд Азийн бүс нутгийг хамран шилжсэн шороон шуурганы үед РМ10 тоосны агууламж Монгол, Хятадын говь цөлийн нутагт хамгийн их байсан бөгөөд алсад зөөгдөх тутам багасч байв. Энэ үед нэг шоо метр агаарт агуулагдах РМ10 тоосны агууламжийн хамгийн их утга ердийн агаар мандлын нөхцөл болон тухайн улс орны стандартаас олон дахин ихэсч байв. Лидарын хэмжилтээр шороон шуурга шуурах үеийн тоосны босоо чиглэлийн тархалт алсад зөөгдөх тутам ихэсч байв. Монгол, БНХАУ-ын хил залгаа говь, цөлийн бүс нутагт үүсэх шороон шуурга 2 хоногийн дараа Солонгосын хойг, Японы арал хүрч байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
5

Published

2017-08-21

How to Cite

Д, А., Д, Ж., & С, Э. (2017). ЗҮҮН ХОЙД АЗИЙН ШОРООН ШУУРГАНЫ ТАРХАЛТ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 55(1), 38–57. https://doi.org/10.5564/pmas.v55i1.635

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 > >> 

You may also start an advanced similarity search for this article.