МОНГОЛ ЧОНОГОНО (JURINEA MONGOLICA MAXIM.) УРГАМЛЫН ФИТОХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА

Authors

  • М Думаа Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи
  • Т Солонго Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи
  • М Болортуяа Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи
  • Г Чүнсриймятав Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи
  • Маргит Грүнер Department of Chemical Technology, Dresden University
  • Ханс Яаохим Кноелкер Department of Chemical Technology, Dresden University
  • Д Рэгдэл Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i3.684

Keywords:

Гиспадулин, guorum sensing, бактерийн антибиотик тэсвэрлэх чадвар, мутаген, антиоксидант чанар, фенолт нэгдэл

Abstract

Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгийн этилацетатын бүлэг ханднаас хиспидулин бодисыг цэврээр ялгаж, молекулын бүтэц байгууламжийг масс спектрометр, 1Н, 13С болон хоёр хэмжээст цөмийн соронзон резонансын (ЦСР) спектроскопын аргаар таньж тодорхойлов.Тухайн ургамлын нийлбэр алкалоид, хлороформ, этилацетатын хандны бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг дарангуйлах (guorum sensing (QS) систем) идэвх нь 30мг/мл тунд 10.0 ± 0.0 мм, 15.5 ± 2.1 мм, 12.0 ± 4.24 мм; хлороформын хандны Staphylococcus aureus (S. aureus), Micrococcus luteus (M. luteus), Sh. Epidermius (Sh. epidermius) бактерийн ургалтыг дарангуйлсан хэмжээ нь 10 мг/мл тундаа 11.4 мм, 13.12 мм, 15.16 мм тус тус байна. Харин тухайн ургамлын мутагенийг дарангуйлах идэвх нь петролейны эфир, хлороформ, этилацетат, н-бутанол, усан үлдэгдэл болон нийлбэр алкалоидод 8%, 62%, 46%, 7%, 44%, 59% тус тус байв. Монгол чоногоно ургамлын метанолын хандны нийлбэр фенолт нэгдлийн агууламж нь 14,1±0,3 µг/мл, антиоксидант идэвх 3,6 ± 0,3 µг/мл (ABTS), 1,3 ± 0,1 µг/мл (DPPH) тус тус хэмжээтэй байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1705
PDF 2859

Downloads

Published

2016-11-30

How to Cite

Думаа, М., Солонго, Т., Болортуяа, М., Чүнсриймятав, Г., Грүнер, М., Кноелкер, Х. Я., & Рэгдэл, Д. (2016). МОНГОЛ ЧОНОГОНО (JURINEA MONGOLICA MAXIM.) УРГАМЛЫН ФИТОХИМИ БОЛОН БИОЛОГИЙН ИДЭВХИЙН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(3), 15–24. https://doi.org/10.5564/pmas.v56i3.684

Issue

Section

Articles