ЗҮҮН ХОЙД АЗИЙН ШОРООН ШУУРГАНЫ ТАРХАЛТ
DOI:
https://doi.org/10.5564/pmas.v55i1.635Keywords:
Тоосны агууламж, шороон шуурга, тоосны замнал, лидар, хиймэл дагуулAbstract
Шороон шуурга, тоосны шилжилтийг Зүүнхойд Азийн зарим улс орны тоосны хэмжилтийн мэдээгээр тодруулан харуулав. 2011 оны 4 дүгээр сарын 29-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд Зүүнхойд Азийн бүс нутгийг хамран шилжсэн шороон шуурганы үед РМ10 тоосны агууламж Монгол, Хятадын говь цөлийн нутагт хамгийн их байсан бөгөөд алсад зөөгдөх тутам багасч байв. Энэ үед нэг шоо метр агаарт агуулагдах РМ10 тоосны агууламжийн хамгийн их утга ердийн агаар мандлын нөхцөл болон тухайн улс орны стандартаас олон дахин ихэсч байв. Лидарын хэмжилтээр шороон шуурга шуурах үеийн тоосны босоо чиглэлийн тархалт алсад зөөгдөх тутам ихэсч байв. Монгол, БНХАУ-ын хил залгаа говь, цөлийн бүс нутагт үүсэх шороон шуурга 2 хоногийн дараа Солонгосын хойг, Японы арал хүрч байна.Downloads
5
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Proceedings of the Mongolian Academy of Sciences is retained by the author(s).
The authors grant the Proceedings of the Mongolian Academy of Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Proceedings of the Mongolian Academy of Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.