ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ДОРНОД МОНГОЛЫН ЗАРИМ ДАВСТАЙ НУУРУУДЫН ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНААС

Authors

  • Дулмаа А Загас үржүүлгийн эрдэм шинэжилгээний төв, Шинжлэх ухааны Академи, Монгол улс
  • Итигилова М Институт природных ресурсов экологии и криологии СО РАН. г.Чита. Россия
  • Аюушсүрэн Ч Загас үржүүлгийн эрдэм шинэжилгээний төв, Шинжлэх ухааны Академи, Монгол улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v55i01.632

Keywords:

нуур, экосистем, дорнод монгол

Abstract

Олон улсын биологийн программын дагууд Дорнод Монголын цаг уурын эрс өөрчлөлтийн нөхцөлд давстай нууруудын экосистемийн бүтэц, усны чанарыг тогтоох, шат дараалсан бодисын солилцоо, эрчим хүчний балансыг судалснаар нэгж талбайд үүсэх эрчим хүч бүхий анхдагч бодисыг тогтоож улс ардын аж ахуйд өргөн ашиглах бололцоог хайж байна. Энэ асуудлыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Чита муж дахь Байгалийн нөөц баялаг, экологи, криологийн хүрээлэнтэй хамтран анхны судалгааг хийв.
Дорнод Монголын Улз, Дөч, Хэрлэн голын сав дагуух зарим давстай нуурууд Дорнод аймгийн Чулуунхороот сумын Ангирт, Зээрэн, Тээлийн Цагаан, Чойбалсан сумын Хөх, Баруун, Зүүн Цайдам, Дашбалбар сумын Галуут, Бүс, Хайчын Цагаан, Давсан Цагаан, Их, Бага Далай, Гурванзагал сумын Сүмийн нуур, Сэргэлэн сумын Яхь, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн зэрэг 16 нуур, Хэрлэн голын 2 цэг дээр судалгаа зохиов. Ихэнх нуурууд 1-5 км2 талбайтай, Хөх нуурынх 51.6 км2 байна. Судалгааны гол зорилго нь өнөөгийн цаг уурын хурайшилтын хатуу ширүүн нөхцөлд давстай нууруудын амьтан ургамлын дасан зохицох чадварыг илрүүлэхэд оршино.

Downloads

Download data is not yet available.
Abstract
7

Published

2017-08-21

How to Cite

А, Д., М, И., & Ч, А. (2017). ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ДОРНОД МОНГОЛЫН ЗАРИМ ДАВСТАЙ НУУРУУДЫН ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНААС. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 55(1), 5–21. https://doi.org/10.5564/pmas.v55i01.632

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 3 4 5 6 7 8 9 10 > >> 

You may also start an advanced similarity search for this article.