ЗАРИМ ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУН ТЭСВЭРЛЭХ ЧАНАРЫН СУДАЛГАА

Authors

  • Пүрэвсүрэн Б Нүүрсний хими технологийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Улаанбаатар хот, Монгол улс
  • Жаргалмаа С Нүүрсний хими технологийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Улаанбаатар хот, Монгол улс
  • Даваажав Я Нүүрсний хими технологийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Улаанбаатар хот, Монгол улс
  • Бат-Өлзий Б Нүүрсний хими технологийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Улаанбаатар хот, Монгол улс
  • Авид Б Нүүрсний хими технологийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны Академи, Улаанбаатар хот, Монгол улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v55i1.633

Keywords:

Нүүрс, термогравиметр, TG, DTA, DTG муруй

Abstract

Монгол орон чулуун, хүрэн, коксждог нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд геологийн нийт нөөц нь 173 тэрбум тонн, үүнээс батлагдсан нөөц 31.7 тэрбум тонн гэсэн сүүлийн үеийн өгөгдөхүүн байна. Өнөө үед нефть болон байгалийн хийн нөөц шавхагдахын хирээр дэлхий дахинд нүүрсний хэрэглээ улам бүр өссөөр байна. Тиймээс бид энэ их нөөцөө ашиглаж өөрийн орондоо нүүрсний гүн боловсруулалтын технологи нэвтрүүлэн (коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, идэвхжүүлэх г.м) улмаар нүүрснээс нефть, нефтийн бүтээгдэхүүн, мөн шатах болон тослох материал гарган авах зайлшгүй шаардлагатай байна [1].
Нүүрсний боловсруулалтын хамгийн чухал процесс болох халууны задралын зүй тогтлыг судлахад түгээмэл хэрэглэгддэг үзүүлэлт нь халуун ба дулаан тэсвэрлэх чанар юм. Хэрэв нүүрс болон зарим органик бодис, материалыг агааргүй инертийн хийн орчинд халаахад молекул нь задарч, халууны задрал явагдаж байвал, материалын халуун тэсвэрлэх чанар гэсэн ойлголтыг хэрэглэдэг. Харин халууны задрал (халуун-химийн процесс) явагдахгүй, зөвхөн физикийн процесс, өөрөөр хэлбэл деформацид орж хэлбэр дүрс нь өөрчлөгдөх, хайлах, буцлах, талсжих гэх мэт процессууд явагдаж байвал дулаан тэсвэрлэх чанар гэсэн ойлголтыг хэрэглэдэг [2].
Аливаа бодис, материалын халуун, дулаан тэсвэрлэх чанар, халууны задралын зүй тогтол, механизмыг судлахад хамгийн их хэрэглэдэг арга нь термогравиметрийн арга бөгөөд түүнд үндэслэсэн орчин үеийн багаж аппаратыг термогравиметр гэнэ [3]. Энэ багаж нь бодис материалыг янз бүрийн хийн урсгалын орчинд өндөр температурт халааж халууны задралд оруулан үүссэн бүтээгдэхүүнүүдийн гарц хэмжээг тодорхойлох, халуун задралын явц нь халаалтын температур, орчин, хугацаанаас хамаарч ямар үе шатуудыг дамжин, физик химийн ямар хувиралд орж байгааг тогтоож судлахад хамгийн чухал ач холбогдолтой [4]. Хэрэглэж байгаа хийн урсгал нь агаар буюу хүчилтөрөгч байвал энд исэлдэлт буюу шаталтын процесс, харин азот, гели, аргон гэх мэтийн хийнүүдийн аль нэгийг хэрэглэвэл тухайн бодис, материалын халуун задралын процесс явагддаг.
Халуун болон дулаан тэсвэрлэх чанар гэсэн ойлголтууд термогравиметрт хамгийн чухал бөгөөд түүнийг халуун тэсвэрлэлтийн индексүүд гэсэн тоон утгуудаар илэрхийлдэг ба түгээмэл хэрэглэгддэг нь Т5% ба Т50% индексүүд юм. Т5% гэдэг нь халаалтын нөлөөгөөр тухайн бодис материалын анх авсан жингийн 5%-ын задрал хэдэн градусын температурт явагдаж байгаа, мөн халуун задралын эхний үе шатыг илэрхийлдэг бол Т50% нь халуун задрал ид явагдаж байгаа эсвэл төгсгөлдөө орж байгаа үеийг илэрхийлдэг бөгөөд тухайн материалын халуун тэсвэрлэх чанараас хамаарч өөр индексүүдийг хэрэглэж болох ба эдгээрийг термогравиметрийн ТГ муруйгаас хэмжиж тооцдог [5].
Органик түүхий эд, бодис, материалууд түүний дотор нүүрсний халуун тэсвэрлэх чанар, халууны задралын механизмыг судлахад термогравиметрийг хэрэглэдэг ба энэ нь нүүрсийг халууны аргаар боловсруулж хатуу, шингэн, хийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх процесс ба технологийн онолын үндэслэл болдог.
Иймд бид манай орны чухал ач холбогдолтой өөр хоорондоо шинж чанараараа харилцан адилгүй Эрээн, Баянтээг, Нарийн сухайт, Хөөт (Дорнод)-ийн гэсэн 4 ордын нүүрсийг термогравиметрийн аргаар харьцуулан судлах зорилт тавин ажиллалаа.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1
Vol_55_No_213_02
1

Published

2017-08-21

How to Cite

Б, П., С, Ж., Я, Д., Б, Б.-Ө., & Б, А. (2017). ЗАРИМ ОРДЫН НҮҮРСНИЙ ХАЛУУН ТЭСВЭРЛЭХ ЧАНАРЫН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 55(1), 22–30. https://doi.org/10.5564/pmas.v55i1.633

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 > >> 

You may also start an advanced similarity search for this article.