БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙН ОРДЫН НҮҮРСНИЙ ХИМИ - БҮТЦИЙН ТӨРХ БАЙДАЛ, ОНЦЛОГ

Authors

  • Каминский Ю Д Ново-Сибирск, Хатуу биеийн хими, механохимийн хүрээлэн
  • Дугаржав Ж Хими, хими-технологийн хүрээлэн, ШУА
  • Шоева Т Е Ново-Сибирск, Хатуу биеийн хими, механохимийн хүрээлэн
  • Авид Б Хими, хими-технологийн хүрээлэн, ШУА
  • Төмөрчулуун Б Хими, хими-технологийн хүрээлэн, ШУА

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v52i3.862

Keywords:

Багануур, Тавантолгойн ордын нүүрс

Abstract

Багануур, Тавантолгой бол Монгол орны амьдрал, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой орд – уурхайнууд бөгөөд нүүрсний халуун, химийн боловсруулалтын үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх зорилт тавигдаж байгаа өнөө үед ордуудын нүүрсний хими – бүтцийн төрх байдал, урвалын идэвхийг гүнзгий судлах нь ихээхэн ач холбогдолтой. Багануур ба тавантолгойн нүүрс бол Монгол орны хүрэн ба коксждог чулуун нүүрсний түгээмэл төлөөлөгч тул бусад ордын ижил төсөөтөй нүүрсний төрх байдлын үнэлгээнд ч хөрвүүлэн ашиглах боломжтой. Энэ үүднээс бид ОХУ – ын ШУА – ийн Сибирийн салбар, Монголын ШУА- ийн хамтарсан төслийн хүрээнд хоёр ордын нүүрсний хими-бүтцийн гүнзгийрүүлсэн судалгаа явуулсан билээ. Хатуу биетэй явагддаг механохимийн урвалууд нь түүн дэх элементүүдийн идэвхийг дээшлүүлж тэдгээрийн харилцан үйлчлэлд шаардагдах эрчмийг хуримтлуулахад ихээхэн дөхөм үзүүлдэг / 1 /.
Энэ судалгаанд бид механохими хийгээд орчин үеийн багажит анализийн өндөр мэдрэмжтэй хэрэгслүүдийг ашигласан тул Монголын нүүрсний тухай шинжлэх ухааныг олон шинэ баримт, өгөгдөхүүнээр баяжуулсан болно.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1553
PDF 3808

Downloads

Published

2017-08-15

How to Cite

Д, К. Ю., Ж, Д., Е, Ш. Т., Б, А., & Б, Т. (2017). БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙН ОРДЫН НҮҮРСНИЙ ХИМИ - БҮТЦИЙН ТӨРХ БАЙДАЛ, ОНЦЛОГ. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 52(3), 13–18. https://doi.org/10.5564/pmas.v52i3.862

Issue

Section

Articles