УЛААН ХАЛЬСТ САРМИС (ALLIUM SATIVUM L.)-ЫГ МЕРИСТЕМИЙН ӨСГӨВРИЙН АРГААР ГАРГАН АВСАН ДҮН

Authors

  • Жавзандулам М Биотехнологи, үржүүлгийн тэнхим МААБС, ХААИС
  • Буянчимэг Б Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо төв
  • Энхчимэг В Биотехнологи, үржүүлгийн тэнхим МААБС, ХААИС,

Keywords:

Улаан хальст сармис, in vitro, бичил ургамал

Abstract

Завхан аймгийн Улиастайд 300 гаруй жилийн өмнөөс тариалж ирсэн нутгийн ховордсон ургамал болох “Улаан хальст сармис” нь хүнсний төдийгүй эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын зорилго нь in vitro орчинд меристемийн эдийн өсгөврийн аргаар улаан хальст сармис (Allium sativum L.) –ны вирусын халдваргүй, бичил ургамал гаргах юм. Улаан хальст сармисны меристемийн ургалт in vitro орчинд 95% байсан. Меристемийн өсгөврийг кинетин 0.05 мг/л, нафталин цууны хүчил 0.15 мг/л өсөлтийн бодисын агууламжтай тэжээлт орчинд өсгөвөрлөх нь булцуу үүсэлтэнд тохиромжтой байсан ба сахарозын илүүдэлтэй тэжээлт орчинд булцууны өсөлт эрчимжиж байлаа. Улаан хальст сармисны меристемийг 1 мг/л концентрацитай нафталин цууны хүчилтэй тэжээлийн орчинд үндэслүүлэн хяналттай харьцуулахад үндэсний урт 2 дахин урт байгаа нь тохиромжтой нөхцөлд их хэмжээний булцуу гарган авах боломж бүрдэж байна.
Abstract
1931
PDF
4341

Downloads

Published

2017-06-19

How to Cite

УЛААН ХАЛЬСТ САРМИС (ALLIUM SATIVUM L.)-ЫГ МЕРИСТЕМИЙН ӨСГӨВРИЙН АРГААР ГАРГАН АВСАН ДҮН. (2017). Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 116-122. https://doi.org/10.5564/mjas.v20i01.786

Issue

Section

Articles

How to Cite

УЛААН ХАЛЬСТ САРМИС (ALLIUM SATIVUM L.)-ЫГ МЕРИСТЕМИЙН ӨСГӨВРИЙН АРГААР ГАРГАН АВСАН ДҮН. (2017). Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 116-122. https://doi.org/10.5564/mjas.v20i01.786