СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙД ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ

Authors

  • Шинэхүү Ж Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС
  • Энхжаргал Б Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС
  • Зэндмэнэ П Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС
  • Nam Ki-Woong Солонгос улсын Хангёны Үндэсний их сургууль
  • Gil Yeon Lee Солонгос улсын Хангёны Үндэсний их сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.783

Keywords:

Сүүний үхрийн аж ахуй, Хөдөө аж ахуйн зохистой дадал,

Abstract

Бид мал аж ахуйн (МАА-н) үйлдвэрлэл эрхлэгчид болон хэрэглэгчидийн хөдөө аж ахуйн зохистой дадлын (ХААЗД)-ийн талаархи мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд сүүний үхрийн аж ахуй (АА) эрхлэгчдэд ХААЗД-ийн өөрийгөө үнэлэх шалгуурыг танилцуулан АА-н нэгжийнх нь үйл ажиллагааг өөрөөр нь үнэлүүлсэн юм (GlobalGAP, 2014 version 2.1, Dairy). Судалгаанд УБ хотын 61-ын гарам орчимд байрлаж нийслэл хотын иргэдэд тогтмол сүү нийлүүлдэг нэр бүхий дөрвөн АА нэгж хамрагдав. Сүүний үхрийн АА эрхлэгчид нийт 8 бүлэг 46 шалгуурын дагуу өөрийн АА-н технологийн үйл ажиллагааг 1-5 оноогоор үнэлэв. Судалгааны дүнгээс үзэхэд АА-н нэгжүүд 1-8-р бүлэг асуулт буюу шалгуур тус бүрт нийт авах онооны дөнгөж 21,25-75,00%-ийг авч байгаа нь сүү үйлдвэрлэгч бага, дунд хэлбэрийн аж ахуйд дадал болсон технологийн үйл ажиллагаа байхгүй байгааг илтгэнэ. Мөн АА-н нэгж тус бүрээр оноог дундажлан үзэхэд 41,25-51,67%-ийн үнэлгээ авч байгаа нь сүү үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өнөө маргаашийг аргацаасан, эрсдэлтэй байдалд байгааг харуулж байгаа юм. Иймээс ХААн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн анхан шатны бүх нэгжид үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зөв дадал, технологи тогтоож мөрдсөнөөр хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар дээшлэхийн зэрэгцээ АА-н нэгжийн үйл ажиллагаа эрсдэлээс хамгаалагдах юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1506
PDF 3373

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Ж, Ш., Б, Э., П, З., Ki-Woong, N., & Lee, G. Y. (2017). СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙД ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 96–100. https://doi.org/10.5564/mjas.v20i01.783

Issue

Section

Articles