СИБИРЬ ГҮЙЛСНИЙ (ARMENICA SIBIRICA L. LAM) ҮРИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.613Keywords:
үрийн хэлбэр, хэмжээ, гадаргуу, лабораторийн соёололт, хээрийн соёололтAbstract
Монгол оронд ганц зүйл буюу Сибирь гүйлс (Armenica sibirica L. Lam) тархах бөгөөд Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монголын тойргийн хотгор хөндийн хажуу, хээрийн сөөгөн шугуй, хад цохиот болон чулуурхаг хажуу, хад асганд ургах 0.5 – 1.5 м өндөр, саглагар сөөг, навчис өргөн өндгөрхүү ба зүрхэрхүү-өндгөн, хөрөө шүдлэг, урт бариултай. Цэцэг нь цагаан, навчлахын өмнө дэлгэрдэг. Жимс дугуйдуу, хавчгар, шар юмуу шаргал, маш богино шилбэтэй зэрэг морфологийн онцлогтой.
Үр ясан бүрхүүлтэй, хажуугаасаа зуувандуу дугариг эсвэл дугариг хэлбэртэй. Хэмжээгээрээ 10.44 мм урт, 10.15 мм өргөн, 8.58 мм зузаантай, улбар шар, цайвардуу хүрэн өнгөтэй. Үр нилэнхүйдээ торлог гүвдрүүт гадаргуутай, хүйс рүүгээ 2-3 том гүвдрүүтэй, нуруу ба хэвлийгээ дагасан 6-9 ширхэг сүв (нүх) үзэгдэнэ, хэвлий талдаа хурц ирмэгтэй. 1000 үрийн жин 660 гр. Үрийн хүйс зуувандуу хонхор, бараан хар өнгөтэй.
Цөлөрхөг хээрийн бүсэд үр тарьснаас хойш 30 хоногийн дараа цухуйц гарах ба 35 хоногийн дараа 3.5-8.0 см өндөртэй болно.
Хээрийн судалгааны дүнд Сибирь гүйлсийг цөлөрхөг хээрийн бүсэд биологийн нөхөн сэргээлтэнд ашиглах боломжтой гэсэн урьдчилсан таамаглалд хүрлээ.Downloads
2070
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.