BERBERIDACEAEJUSS. ОВГИЙН ЗАРИМ ТӨРЛҮҮДИЙН ҮРИЙН ХЭЛБЭРЗҮЙ, ҮРИЙН БҮРХҮҮЛИЙН ДОТООД БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Authors

  • Г. Биндэръяа Хөдөө аж ахуйн их сургууль, Байгалийн ухааны сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.304

Keywords:

Caulophyllum, Gymnospermium, Leontice, Bongaridia, Jeffersonia үрийн ялгараагүй хэв шинж, үрийн гадаргуу

Abstract

Caulophyllum, Gymnospermium, Leontice, Bongaridia, Jeffersonia төрлийн зарим зүйлийн үрийн хэлбэрзүй, үрийн бүрхүүлийн анатомийн судалгааны үр дүнгээс танилцуулж байна.

Судлагдсан BerberidaceaeJuss овгийн зүйлүүдийн үр ихэвчлэн бөөрөнхийдүү эсвэл зууван хэлбэртэй, хар хүрэн, хүрэн, цайвар шаргал өнгөтэй. Үрийн бүрхүүл ялгараагүй хэв шинжийн (undifferentiated seed coat type) дотоод бүтэцтэй. Гадаад эпидермисийн эсүүд ихэвчлэн ширхэглэг эсвэл нимгэн давхрааг үүсгэнэ. Түүний дотор талд нимгэн бүрхүүл бүхий хэд хэдэн эгнээ эсүүд байрлах ба тэдгээрийг паренхим эдийн давхраа гэнэ. Боловсорч гүйцсэн үрэнд нэг эгнээ эсээс тогтсон нимгэн, ширхэглэг давхраа нь дотоод эпидермис болно.

Үрийн гадаргуу олон өнцөгт-товгор торлог, давхар эмжээр бүхий гурвалжиндуу, дөрвөлжиндүү хонхор-торлог, гөлгөр-торлог, барзгар-бөмбөлөг эсвэл тууш торлог хээтэй.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.304

Downloads

Download data is not yet available.
Abstract
1582
PDF 1859

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Биндэръяа, Г. (2014). BERBERIDACEAEJUSS. ОВГИЙН ЗАРИМ ТӨРЛҮҮДИЙН ҮРИЙН ХЭЛБЭРЗҮЙ, ҮРИЙН БҮРХҮҮЛИЙН ДОТООД БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 100–105. https://doi.org/10.5564/mjas.v10i1.304

Issue

Section

Articles