МАШИН ТРАКТОРЫН УГСРААНЫ ЭЭЛЖИЙН ЦАГ АШИГЛАЛТАД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ

Authors

  • С. Лхагвасүрэн ХААИС, Инженер, технологийн сургууль
  • Ч. Бямбадорж ХААИС, Инженер, технологийн сургууль

Keywords:

Туршилт, шинжилгээ, бүтээмж, нөөц, зүй тогтол

Abstract

Газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр ашиглагдаж буй өндөр хүчин чадалтай машин тракторын угсрааны ээлжийн цаг ашиглалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг судалж, бүтээмжийг нэмэгдүүлэх нөөцийг илрүүлсэн ба уг судалгааны ажлын зарим үр дүнг энэхүү өгүүллээр толилуулж байна. 

Бид CASE, JOHN DEERE,  зэрэг трактор, JD 1076,  ДОМИНАТОР 150, 130 зэрэг техник дээр явуулсан судалгааны үр дүнд шинжилгээ хийв.

Угсрааны цэвэр ажлын цагийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа, талбайн захад эргэхэд зарцуулах хугацаа, угсрааны талбайд ажиллах хурд зэргийг үр тариаг үрлэх ажил дээр авч үзэж, Марковийн тохиолдолын үзэгдэлд хамааруулан Пуассона, экспоненциаль тархалтын хуулиар зүй тогтолыг шинжилсний дээр хэвийн тархалт, лог нормаль буюу логарифмчилсан хэвийн тархалтаар үзсэн болно. Туршилтын давталтын тоо нь 82-217 -ийн хооронд хэлбэлзэж байв.  Онолын тархалтын таарцыг Пирсон, Фишерийн шинжүүрээр шалган, хамгийн өндөр магадлалтайг  нь сонгож авлаа.

Abstract
1928
PDF
1831

Downloads

Published

2016-02-06

How to Cite

МАШИН ТРАКТОРЫН УГСРААНЫ ЭЭЛЖИЙН ЦАГ АШИГЛАЛТАД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ. (2016). Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 168-172. https://doi.org/10.5564/mjas.v14i1.600

Issue

Section

Articles

How to Cite

МАШИН ТРАКТОРЫН УГСРААНЫ ЭЭЛЖИЙН ЦАГ АШИГЛАЛТАД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ. (2016). Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 168-172. https://doi.org/10.5564/mjas.v14i1.600