БОГИЙН СҮҮГЭЭР ХАТУУ БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН ГОРИМЫГ ТОХИРУУЛАХ СУДАЛГАА

Authors

  • Д. Отгонханд ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • С. Цэндсүрэн ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • Ё. Доржбат ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • Н. Тогтохбаяр ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.581

Keywords:

Хатуу бяслаг, температур, сэврээх, бойжуулах хугацаа

Abstract

Баянхонгор аймгийн нөхцөлд богийн сүүгээр хатуу бяслаг үйлдвэрлэж сарлаг, монголын үнээний сүүнийхтэй харьцуулж, нэг кг ээдэмд зарцуулах сүүний хэмжээг тооцох туршилт судалгааны ажлыг баталагдсан арга зүйн дагуу 7-р сарын эхний 10 хоногт  явуулав.

Хатуу бяслаг үйлдвэрлэх технологийн тодорхой дамжлагад температур, хугацааны горим тогтоох зорилго тавин  дараах туршилтуудыг явуулсан. Үүнд:

Сүү хөрөнгөлөх температурыг  28, 30, 32°С-т  гурван өөр горимоор туршихад тасалгааны температур  17-21°С байхад 32°С-т хөрөнгөлөх нь хугацааны хувьд тохиромжтой юм.

Ээдэм  боловсруулалтыг  38°С-т  барих хугацааг 30, 60, 90 минут гэсэн гурван хувилбараар хийхэд 90 минут барихад илүү бяслаг зөөлөн амтлаг, биелэг байдал сайтай болж байлаа.

Хатуу төрлийн бяслаг үйлдвэрлэлийн хамгийн чухал дамлага нь түүнийг бойжуулах дамжлага байдаг бөгөөд энэ хугацаа ихэвчлэн 60 хоног үргэлжилдэг.

Гэвч Баянхонгор аймгийн нөхцөлд  удаан хугацаагаар боловсруулах хадгалалтын горимыг мөрдөх боломжгүй учраас 10 хоног сэврээсний дараа нь парафинаар   вакумжуулах ажиллагааг хийв. Ийнхүү хатуу бяслагийг орон нутгийн нөхцөлд 8-10°С-т 10 хоног сэврээгээд, дараа нь 5-6°С-т 60 хоног бойжуулах технологийн горимыг нь баримтлах нь тохиромжтой гэсэн дүгнэлт хийж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2155
PDF
2535

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Отгонханд, Д., Цэндсүрэн, С., Доржбат, Ё., & Тогтохбаяр, Н. (2016). БОГИЙН СҮҮГЭЭР ХАТУУ БЯСЛАГ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН ГОРИМЫГ ТОХИРУУЛАХ СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 70–73. https://doi.org/10.5564/mjas.v14i1.581

Issue

Section

Articles