ДЕЛЬТАТРАЗ ДУСААЛГЫН (ПУР-ОН) БЭЛДМЭЛИЙГ БЭЛЧЭЭРИЙН ХАЧИГТ ТУРШСАН ДҮН

Authors

  • T. Амгаланбаатар МЭХ, Молекул генетикийн лаборитори
  • П. Мягмарсүрэн МЭХ, Молекул генетикийн лаборитори
  • Б. Батцэцэг МЭХ, Молекул генетикийн лаборитори
  • Б. Баттөр МЭХ, Молекул генетикийн лаборитори ХААИС-ийн Магистр Докторын Сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.571

Keywords:

Дельтатраз пурон, бэлчээрийн хачиг, дусаалга

Abstract

Импортыг орлохуйц, малын гадна шимэгчийн эсрэг өндөр үйлчилгээтэй байгаль, мал амьтанд ээлтэй акарицид, инсектицид үйлдэл бүхий эмийн бэлдмэл гаргах шаардлагад үндэслэн Молекул генетикийн лабораторит дусаалга (пур-он) хэлбэрийн гадна шимэгчийн эсрэг бэлдмэлийн технологийг боловсруулж, Дельтатраз гэж нэрлэсэн. Дельтатраз бэлдмэлийн хачгийн эсрэг үйлчилгээг Dermacentor nuttalli, Dermacentor daghestanicus, Hyalomma asiaticum зүйл хачигуудад туршин тогтоолоо.

Лабораторийн нөхцөлд дельтатраз пур-он бэлдмэлээр үйлчлэхэд 10 минутын дараагаас хачгийн хөдөлгөөний идэвхи эрс буурч, 72 цагийн дараа хачгийг 100% үхүүлж байв. Малд ассан, цус сорсон Dermacentor nuttalli хачгийн эсрэг үйлчилгээний идэвхийг байгалийн нөхцөлд хачигтсан хонь, ямаанд туршиж үзэхэд Дельтатразад 83.3%, Экотраз (хяналтын бүлэг) 76.4% -ийн үр дүн тус тус үзүүлэв. Тэмээнд дээрх бэлдмэлийг туршихад Dermacentor daghestanicus, Hyalomma asiaticum хачгийн эсрэг идэвхийг тогтоох зорилгоор уг хачгуудаар хачигтсан  тэмээнд туршихад Дельтатраз 81.2%, Экотраз 80.3% үр дүнтэй байлаа.



Downloads

Download data is not yet available.
Abstract
1565
PDF 1811

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Амгаланбаатар T., Мягмарсүрэн, П., Батцэцэг, Б., & Баттөр, Б. (2016). ДЕЛЬТАТРАЗ ДУСААЛГЫН (ПУР-ОН) БЭЛДМЭЛИЙГ БЭЛЧЭЭРИЙН ХАЧИГТ ТУРШСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 5–10. https://doi.org/10.5564/mjas.v14i1.571

Issue

Section

Articles