СЭЛГЭЭНИЙ ТАЛБАЙН ХОГ УРГАМЛЫН СУДАЛГАА

Authors

  • И. Отгонбаатар Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Т. Аззаяа Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.310

Keywords:

хог ургамал, гербицид, сэлгээ

Abstract

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, малыг тэжээлээр, хөнгөн хүнсний үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтыг биелүүлэхэд тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, түүнийг эрхлэх системийг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Энэхүү судалгааны ажлыг И.И.Либерштейн, А.И.Туликов нарын боловсруулсан хучилтын проектын арга, гербицидийн техник үр дүн, хог ургамлын хөрсөнд агуулагдах үрийн хэмжээг Б.А.Доспеховын арга, пестицидийн үлдэгдлийг хөрсөнд “Биоиндикатор”- ийн аргаар тус тус тодорхойлсон.

Хог ургамалтай тэмцэхэд хөрс бордох, өвчин хортонтой тэмцэх, таримлын бүтцийг боловсронгуй болгох замаар сэлгээг зөв мөрдөх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, үрийн аж ахуйг оновчтой зохион байгуулах зэргээр тариалангийн эдэлбэр газрыг ариг гамтай, үржил шимийг нь бууруулахгүйгээр зүй зохистой ашиглаж тариалах технологийг боловсронгуй болгох асуудал нэн чухал юм.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.310

Downloads

Download data is not yet available.
Abstract
1556
PDF 4301

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Отгонбаатар, И., & Аззаяа, Т. (2014). СЭЛГЭЭНИЙ ТАЛБАЙН ХОГ УРГАМЛЫН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 127–132. https://doi.org/10.5564/mjas.v10i1.310

Issue

Section

Articles