БИФИДОБАКТЕРИЙН ЦЭВЭР ӨСГӨВРҮҮДИЙН АНТОГОНИСТ ИДЭВХИЙГ ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НУТГИЙН ОМОГ SALMONELLA TYPHISUIS SN8-Д ТУРШСАН СУДАЛГААНЫ ДҮН

Authors

  • Э. Баяр Мал эмнэлгийн хүрээлэн
  • Б. Хандсүрэн Мал эмнэлгийн хүрээлэн
  • Ш. Дэмбэрэл Мал эмнэлгийн хүрээлэн
  • Ж. Дүгэрсүрэн Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.289

Keywords:

пробиотик, нян, бифидобактери, сэвс, айраг

Abstract

Ашигтай нянгуудын эмчилгээ, сэргийлэлтийн идэвхийг үнэлэх гол үзүүлэлтийн тоонд түүний өвчин үүсгэгчидийн эсрэг буюу ялангуяа гэдэсний эмгэг төрүүлэгч савханцруудын эсрэг антибиотик төст бодис ялгаруулан тэдгээрийн өсөлт хөгжилтийг саатуулах чадвар ордог. Бидний судалгаагаар бифидобактерийн цэвэр өсгөврүүдийн антогонист чанарыг гэдэсний эмгэг төрүүлэгч нутгийн омог S.typhisuis SN8-д туршсан юм. Энэхүү туршилтанд төрөл бүрийн эх сурвалжаас гарган авсан бифидобактерийн будагдалт, хэлбэр зүй, өсгөвөржилтийн шинж чанартай дүйцсэн нийт 21 цэвэр өсгөврүүдийг судалгааны эх материал болгон ашиглав. Судалгаанд хамрагдсан өсгөврүүдийн 67 хувь нь дээрх эмгэг төрүүлэгч нянгийн ургалтыг саатуулж ариун бүс үүсгэж байлаа. Хоруу чанар өндөртэй (LD 50 нь 50-100 сая CFU/g) эмгэг төрүүлэгч нутгийн омог болох S.typhisuis SN8-ийн[6] өсөлтийг саатуулж, ариун бүс үүсгэх голчийн (мм/цаг-ийн) дундаж хэмжээ хурганы гүзээний сэвсний агуулагдахуунаас ялган дүйсэн цэвэр өсгөврүүдэд хамгийн өндөр буюу гүүний айрагны хөрөнгө, хөхүүл хүүхдийн ялгадаснаас гарган авсан өсгөвөрүүдээс магадлалтай (p<0.001) илүү байв. Харин өсгөвржилтийн 72 дахь цагтаа 30 мм буюу түүнээс дээш голчтой ариун бүс үүсгэсэн нь 24 дэх цагийнхтай харьцуулахад 34-42 хувь хүртэл нэмэгдсэн байв. Ялангуяа Bif-3, Bif-15 дугаартай цэвэр өсгөврүүд ариун бүс үүсгэх идэвхээрээ бусдаас илүү гарсан юм.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.289

Downloads

Download data is not yet available.
Abstract
1700
PDF 2145

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Баяр, Э., Хандсүрэн, Б., Дэмбэрэл, Ш., & Дүгэрсүрэн, Ж. (2014). БИФИДОБАКТЕРИЙН ЦЭВЭР ӨСГӨВРҮҮДИЙН АНТОГОНИСТ ИДЭВХИЙГ ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НУТГИЙН ОМОГ SALMONELLA TYPHISUIS SN8-Д ТУРШСАН СУДАЛГААНЫ ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 24–28. https://doi.org/10.5564/mjas.v10i1.289

Issue

Section

Articles