МОНГОЛ ОРНЫ ХЭЭРИЙН ХАРГАНА-ХЯЛГАНАТ БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛЖЛЫН ЗҮЙЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ НӨХӨН СЭРГЭЛТ

Authors

  • С. Оюунсувд ХААИС, Экосистемийн судалгааны төв
  • Ж. Ундармаа ХААИС, Экосистемийн судалгааны төв

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.281

Keywords:

Нөхөн сэргэлт, доройтол, цэнэл

Abstract

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь (Байгаль орчны төлөв байдлын тайлан, 2001, 2003) ямар нэгэн байдлаар доройтсон гэх ба үүнийг илрүүлж, үнэлэх хэрэгтэй байгаа билээ. Малын бэлчээр хэвэндээ байгаа, аль эсвэл гадаад дотоод хүчин зүйлсийн улмаас доройтсон болон сэргэж хэвэндээ орсныг илэрхийлж чадах нь зөвхөн бэлчээрийн ургамал юм (Манибазар, 2006). Иймд нэгэнт доройтсон бэлчээр байгалийн нөхөн сэргэх чадвартай эсэхийг юуны өмнө илрүүлэх нь чухал юм. Бэлчээрийн ургамлын нөхөн сэргэх чадварыг илрүүлэхийн тулд тухайн бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, арви, тусгаг бүрхэц, өндөр, үзэгдэл зүй, ургацын судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Иймд бид бүхэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын доройтлын янз бүрийн түвшин дэх Харгана-Хялганат бэлчээрт дээр өгүүлсэн ургамалжлын нарийвчилсан бүх судалгааг 2004 оноос хойш тасралтгүй гүйцэтгэж байна. Харин энэхүү өгүүлэлд Харгана-Хялганат бэлчээрийн ургамалжил нь зүйлийн бүрэлдэхүүний хувьд нөхөн сэргэлт хэрхэн явагдаж буй судалгааны үр дүнг харуулав. Хээрийн Харгана-Хялганат хүчтэй доройтсон бэлчээрийг 8 жил малын хөлөөс чөлөөлж хашаалахад сэргэлт огт ажиглагдаагүй, дунд зэрэг доройтсон бэлчээрт сэргэлт аажим илэрч, бага доройтсон бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөхөд сэргэлт илэрсэн. Харин байнгын ашиглалттай дээрх хувилбаруудад сэргэлт ажиглагдсангүй.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.281

Downloads

Download data is not yet available.
Abstract
1783
PDF 4434

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Оюунсувд, С., & Ундармаа, Ж. (2014). МОНГОЛ ОРНЫ ХЭЭРИЙН ХАРГАНА-ХЯЛГАНАТ БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛЖЛЫН ЗҮЙЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ НӨХӨН СЭРГЭЛТ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 186–191. https://doi.org/10.5564/mjas.v12i1.281

Issue

Section

Articles