ХӨХ ХОТ ОРЧМЫН ТАРИАН ТАЛБАЙН ШУВУУДЫН БҮЛГЭМДЛИЙН УЛИРЛЫН БОЛОН ӨДРИЙН ИДЭВХЖИЛИЙН СУДАЛГАА

Authors

  • Г. Ариунжаргал Өвөр монголын их сургууль
  • Gui-sheng Yang Өвөр монголын их сургууль
  • Ri Han Wu Өвөр монголын их сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.279

Keywords:

Шувуу, идэвхжил, Хөх хот

Abstract

Судалгааг 2011 оны 1-р сараас 12 сар хүртэлх хугацаанд хийлээ. Энэхүү өгүүллэгээр цэгэн трансектийн судалгааны аргийг ашиглан Хөх хотын зүүн хэсгийн тариалангийн талбайн шувуудын бүлгэмдлийн өдрийн болон улирлын идэвхийн судалгааны үр дүнг танилцуулж байна. Судалгааны хугацаанд нийт 8 баг, 19 овог, 31 зүйлийн 13867 бодгаль тэмдэглэсэн. Судалгаанаас харахад 1-р сараас 8-р сар хүртэл шувуудын бүлгэмдлийн идэвхжил харьцангуй тогтвортой байснаа 9-р сараас эрс өссөөр 11-р сард оргил үедээ хүрээд 12-р сараас эхлэн эргэн буурч 1-р сараас эргэн тогтворжсон үр дүнтэй байлаа. Шувуудын идэвхжилийн оргил үе нь 1, 2, 3 дугаар саруудад 8:00--10:00 цагийн хооронд, 4, 6, 7, 8, 11 дүгээр саруудад 6:00--8:00 цагийн хооронд, 5, 10 дугаар сард 16:00--18:00 цагийн хооронд, 9-р сард 14:00--16:00, 12-р сард 10:00--12:00 цагийн хооронд тус тус таарч байна. Шувуудын бүлгэмдлийн идэвхжилийн оргил үе улирлын өөрчлөлтөөс хамаарч харилцан адилгүй хугацаанд тохиолддог нь харагдлаа.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.279

Downloads

Download data is not yet available.
Abstract
1579
PDF 1611

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Ариунжаргал, Г., Yang, G.- sheng, & Wu, R. H. (2014). ХӨХ ХОТ ОРЧМЫН ТАРИАН ТАЛБАЙН ШУВУУДЫН БҮЛГЭМДЛИЙН УЛИРЛЫН БОЛОН ӨДРИЙН ИДЭВХЖИЛИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 175–180. https://doi.org/10.5564/mjas.v12i1.279

Issue

Section

Articles