ЖОНШНЫ УУРХАЙН БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТЭНД ЭМ-КОМПОСТ БҮХИЙ ХӨРСӨНД УРГУУЛСАН ОЛОН НАСТ ӨВСЛӨГ УРГАМЛЫН ӨСӨЛТ, ХӨГЖИЛТ

Authors

  • Д. Нацагдорж ХААИС, Агробиологийн сургууль
  • Б. Батдэлгэр ХААИС, Агробиологийн сургууль
  • Л. Батмөнх ХААИС, Агробиологийн сургууль
  • Ж. Саран ХААИС, Агробиологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.253

Keywords:

элэгдэл эвдрэл, хөмүүл, саваан бургас

Abstract

Уул уурхайн үйлдвэрлэл нь эдийн засагт эерэг үр нөлөөтэй ч байгаль орчны нөхөн сэргээлтийг зайлшгүй хамт хэрэгжүүлэх шаардлагатай салбар юм. Манай улсад уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн асуудлыг олон жил орхигдуулсан нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа билээ. Тиймээс цаашид цаг алдалгүйгээр нөхөн сэргээлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Үүнтэй уялдан бид Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Хажуу-улаан 2 нэртэй хайлуур жоншны уурхайн 45 гектар талбайг сонгож 2008-2012 онд ЭМ-компост ашиглаж биологийн нөхөн сэргээлтийг олон наст өвс, модлог ургамлаар явуулах зорилго тавьж дараахь зорилтыг дэвшүүлсэн. Судалгааны ажлын үр дүнд 45 га талбайн 89 % нь бүрэн, 10 орчим хувь нь дунд зэргийн түвшинтэй нөхөн сэргээгдсэн болно. Судалгаагаар хээрийн бүсийн нөхцөлд уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайн хөрсний үржил шим бүрэн алдагдаж, бүтцийн хүрээнд бүрэн элэгдэл эвдрэлд орж сайтар хийгдсэн техникийн нөхөн сэргээлтийн дараа цаг алдалгүй биологийн нөхөн сэргээлт хийвэл үр дүнтэй болох нь батлагдаж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.253

Downloads

Download data is not yet available.
Abstract
1660
PDF 1955

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Нацагдорж, Д., Батдэлгэр, Б., Батмөнх, Л., & Саран, Ж. (2014). ЖОНШНЫ УУРХАЙН БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТЭНД ЭМ-КОМПОСТ БҮХИЙ ХӨРСӨНД УРГУУЛСАН ОЛОН НАСТ ӨВСЛӨГ УРГАМЛЫН ӨСӨЛТ, ХӨГЖИЛТ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 45–49. https://doi.org/10.5564/mjas.v12i1.253

Issue

Section

Articles