МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ХОНЬ, ҮХРИЙН GDF 8 ГЕНИЙН СУДАЛГАА

Authors

  • Б. Ундармаа ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль
  • Д. Алтангэрэл ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль
  • С. Лхагвасүрэн ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн

Keywords:

Давхар булчинжилт, Меостатин ген, ПГУ

Abstract

Манай оронд махны чиглэлээр зонхилон үржүүлж буй хонь, үхрийн давхар булчинжилтыг хариуцагч меостатин генийн хэсэгт мутаци үүссэн эсэх талаар хийсэн судалгааны үр дүн бага учир бид энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа хийх зорилгын хүрээнд эхний шатанд меостатин генийн хувьсамжит хэсгийг өвөрмөц праймер ашиглан илрүүллээ.

Уг судалгаанд махны чиглэлийн Үзэмчин үүлдрийн хонь тус бүрээс 10 цус, Сэлэнгэ үүлдрийн үхэр тус бүрээс 5 салст, нийт 15 дээжийг шинжиллээ. Шинжилгээнд ирсэн дээжний үзэмчин хонины цуснаас ялгасан ДНХ-ийн 3, сэлэнгэ үхрийн салстаас ялгасан 4, нийт 7 дээж нь ПГУ-ын дүнд 299 bp урттай бүтээгдэхүүн олширч, гельд толбо илэрсэн бөгөөд үүний үр дүнд меостатин генийг үргэлжлүүлэн судлах боломж бүрдэж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.246

Abstract
2088
PDF
3021

Downloads

Published

2014-12-07

How to Cite

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ХОНЬ, ҮХРИЙН GDF 8 ГЕНИЙН СУДАЛГАА. (2014). Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 11-14. https://doi.org/10.5564/mjas.v12i1.246

Issue

Section

Articles

How to Cite

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ХОНЬ, ҮХРИЙН GDF 8 ГЕНИЙН СУДАЛГАА. (2014). Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 11-14. https://doi.org/10.5564/mjas.v12i1.246