Modelling of the lactation curve of grazing Mongolian mare

  • Sandagdorj Badrakh School of Veterinary Medicine, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Baigalmaa Tserenpil School of Veterinary Medicine, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Burenjargal Sedkhuu School of Veterinary Medicine, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Nyam-Osor Purevdorj School of Veterinary Medicine, Mongolian University of Life Sciences, Ulaanbaatar, Mongolia
Keywords: milk yield and composition, lactation curve

Abstract

Current research was performed to determine the yield and composition of milk during entire lactation period, which lasts June to February of following year and describe fit of lactation curve using different mathematical models. Total 8 mares, aged from 5 to 12 years were used in the study. The total milk yield, calculated by Fleischmann's method, as well as the models were various and shape of curves for Linear, Quadratic, Cubic, and Quartic equations, and Wood's curve were different. The determination index (R2) of the milk yield and composition curve models ranged from 0.474-0.987, and R2 of Quartic curve model for milk yield (0.987) was the highest. Study result showed that the above models were able to describe the lactation curve of the milk yield and composition, and the Quartic model best fit to data collected from Mongolian mare and allowed a suitable description of the shape and dynamics of curve.

Бэлчээрийн маллагаатай Монгол гүүний лактацын муруйн загварчлал

Монгол гүүний саалийн нийт хугацаанд буюу VI сараас дараа жилийн III сар хүртэл саамны гарц, найрлагын хэмжээг үндэслэн математик загваруудаар лактацын муруй байгуулах, монгол гүүний лактацын муруйд хамгийн нийцэл сайтай загварыг сонгон тодорхойлох зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 5-12 насны 8 гүүг ашиглав. Сүүний нийт гарц, найрлагын хэмжээг Вүүд (Wood’s)-ын загвар болон шугаман, шугаман бус регрессын тэгшитгэлээр загварчлахад лактацын муруйн загварууд харилцан адилгүй байв. Саамны гарц, найрлагын муруйн загваруудын детерминацийн индекс (R2) нь 0.474-0.987-ийн хооронд хэлбэлзэж, биквадрат загварын хувьд хамгийн нийцэл өндөр буюу 0.987 байв. Судалгааны үр дүнд дээрх аргуудаар саамны гарц, найрлагын лактацын муруйг загварчлах боломжтой нь харагдаж байсан ба эдгээрээс биквадрат тэгшитгэлийн загвар нь  бэлчээрийн маллагаатай монгол гүүний саамны өгөгдөлтэй хамгийн сайн нийцэж, лактацын муруйн хэлбэр, хөдлөлзүйн хувьд тохирч байв.

  Түлхүүр үг: саамны гарц, саамны найрлага, лактацын муруй

 

Downloads

Download data is not yet available.
Abstract
18
pdf
18
Published
2020-04-30
How to Cite
Badrakh, S., Tserenpil, B., Sedkhuu, B., & Purevdorj, N.-O. (2020). Modelling of the lactation curve of grazing Mongolian mare. Mongolian Journal of Agricultural Sciences, 29(1), 64-71. https://doi.org/10.5564/mjas.v29i1.1370
Section
Articles