Neighbor relations, Russian and European studies

  • Altai Dulbaa
Keywords: russia, europe, foreign relations

Abstract

Хөршийн харилцаа, Орос-Европ судлал

Уг ном Монгол, Орос, Хятадын гурван талт болон хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа, Монгол- Оросын ба Монгол-Хятадын стратегийн түншлэл, Оросын эдийн засгийн шинэчлэлийн сорилт, М.С.Горбачёвын үеийн Монголын талаарх Орос Хятадын ашиг сонирхол, Монголын Орос ба Европ судлалын өнөөгийн байдал зэрэг сэдвийг хөндсөн судалгааны өгүүллүүдээс бүрджээ.
Мөн ОУХХ-нд хэрэгжсэн “Монгол Улс дахь Орос, Хятадын ашиг сонирхлын тулгамдсан асуудлууд” (2013-2015), “Хүйтэн дайнаас хойших Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа” (2017-2019) суурь судалгааны төслүүд ба тус хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Монгол- Оросын харилцаа Нэвтэрхий толь (XYII-XXI зуун)” грант төсөлд ажиллахдаа гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнгийн заримаас, Төв Зүүн Европ судлалын Олон улсын Холбоо, ОХУ, БНХАУ-ын ШУА-ийн харьяа хүрээлэн, БНСУ-ын Слав судлалын холбоо, Хятад судлалын Азийн олон улсын холбоо зэрэг байгууллагын урилгаар 20 гаруй удаа эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо хэлэлцүүлсэн илтгэл өгүүллийнхээ заримыг багтаажээ. Мөн АНУ-ын “International Relations and Diplomacy”, БНСУ-ын “Eurasia Cultura” зэрэг гадаад орны мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийг оруулснаас гадна үндэсний хэмжээний өдөр тутмын сонин хэвлэлд холбогдох сэдвээр өгсөн ярилцлагуудыг багтаажээ.
Номын төгсгөл хэсэгт проф. Д.Алтайн үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдан ажиллуулж буй эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төв болон Зүүн Европ судлалын Монголын холбоо - ТББ-ын үйл ажиллагааны танилцуулга, Монгол Улсын ГХЯ, ШУА-ийн ОУХХ, их дээд сургуультай хамтран зохион байгуулсан олон улсын ба үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Central and Eastern Europe” ба “Европ судлал” сэтгүүл, товхимолын агуулга, бусад мэдээ, мэдээлэл болон номын зохиогчийн бүтээлийн жагсаалт нийтлэгджээ.
Энэхүү ном нь Монгол Улсын гадаад бодлого, түүх-олон улсын харилцаа, түүний дотор Орос-Европ судлал, Евро Ази судлалыг сонирхдог эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар, оюутан, магистр, докторант нарт сонирхолтой гарын авлага болох юм.

Downloads

Download data is not yet available.
Abstract
68
PDF
86

Author Biography

Altai Dulbaa

Зохиогч: Дулбаагийн Алтай. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор.

Published
2020-12-18
How to Cite
Dulbaa, A. (2020). Neighbor relations, Russian and European studies. Journal of International Studies, 2(111), 119. Retrieved from https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/1450
Section
Мэдээ, мэдээлэл (News and Information)