“Compilation of works by the distinguished academic Dalai Chuluun” - volume 9.

  • Zolboo Dashnyam Institute of International Affairs, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
Keywords: mongolian studies, chuluun, mongolian history

Abstract

“Академич Чулууны далай эрдмийн бүтээлийн эмхэтгэл” Есөн боть

Монголын түүх судлал болон Дорно дахин, Хятад судлалын нэрт эрдэмтэн, академич, дипломатч Чулууны Далайн мэндэлсэний 90 насны ойг тохиолдуулан Монгол судлалын Үндэсний зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Монгол судлалын шилдэг өв” цувралын хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлжээ. Энэхүү бүтээл их эрдэмтний урьд хэвлүүлсэн эрдэм судлалын нэгэн сэдэвт зохиолууд, өгүүллүүд, илтгэлүүдээс бүрдсэн найман боть, амьдрал үйлстэй нь холбогдох архивын баримтуудыг багтаасан нэгэн боть, нийт есөн ботиос бүрдэнэ.
I-III боть нь Монголын түүх, IV боть нь Ойрад Монголын түүх, V боть нь Монголын бөө мөргөлийн түүх, VI боть нь Монголын түүх судлалын өгүүллүүд, VII боть нь Монгол-Хятадын харилцаа, Хятад судлал, VIII боть нь Ази судлал, IX боть нь Архивын баримт, эх хэрэглэгдэхүүн гэсэн ерөнхий нэртэй.
Академич Ч.Далай Монголын түүх судлалд төдийгүй Дорно дахин, Монголын Хятад судлалын асуудалд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн байсан гэдгийг дотоод, гадаадын үе үеийн судлаачид үнэлж, зохиол бүтээлийг нь судалгааны тулгуур хэрэглэгдэхүүн болгон ашигласаар байгаа билээ. Гэвч он цагийн урсгалаар академичийн бүтээлүүдийн олдоц ховордож, сураглаж нэхэх хүмүүс олширсон нь түүний бүтээлийг дахин хэвлүүлэхийн, чингэхдээ нэгэн цогц болгон олон ботиор хэвлүүлэхийн үндсэн шаардлага болсон юм. Нөгөө талаар Монгол Улсын Үндэсний төв архив, ГХЯ-ны Төв архив, Үндэсний төв номын сан, ШУА- ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон хувь хүмүүст хадгалагдаж байгаа их эрдэмтний амьдрал замналтай холбогдох баримтуудыг эмхэтгэн тусгайлан боть болгосон нь хойшид Ч.Далай судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр болж, хожмын судлаач сонирхогчдод чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн эмхэтгэгчид үзсэн байна.
Цаашид ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс тус хүрээлэнгийн ахмад үеийн бусад нэрт эрдэмтдийн бүтээлийг олон ботиор цуврал болгон гаргахаар төлөвлөж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
58
PDF
78

Author Biography

Zolboo Dashnyam, Institute of International Affairs, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia

Ерөнхий редактор: Дашнямын Золбоо. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор

Published
2020-12-18
How to Cite
Dashnyam, Z. (2020). “Compilation of works by the distinguished academic Dalai Chuluun” - volume 9. Journal of International Studies, 2(111), 118. Retrieved from https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/1449
Section
Мэдээ, мэдээлэл (News and Information)