Tibetan didactic literature by the Mongolians: ideology and effects

Authors

  • Tserensodnom D Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Narantsetseg D Institute of Language and Literature, Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia
  • Yanjinsuren S

DOI:

https://doi.org/10.5564/mlls.v49i1.4796

Keywords:

Tibetan literature by Mongolians, advisory literature

Abstract

The article provides an analysis of the Tibetan religious didactic literature of Mongolia. Using the example of a number of works, the author notes that in Mongolia, in didactic literature, in order to convey the content of Buddhist teachings to ordinary lay people who do not have a religious education, folklore stories and narratives were used, images of everyday life and customs of the Mongolian people were added, thereby creating an accessible for understanding a teaching that will spread among the masses and become the norm to be accepted and followed in life.

Монголчуудын төвөд хэлт сургаалын зохиол: Үзэл санаа, үр нөлөө

Сургаалын зохиолыг хэнээс хэнд хандаж сургаснаар нь хаанаас ард иргэддээ, улсын багш, хааны багшаас төрийн эзэн хаан, хан хөвгүүдэд, шашны ихэс дээдэс лам нараас шашин номынхоо шавь, хуврагуудад, эсвэл ард иргэдэд сануулга болгосон юм уу, багшаас шавьд захисан, эсвээс бичгийн мэргэдээс нийт ард олонд хандсан хэмээн олон ангилж болно. Сургаалын зохиол нь хүний аж төрөх ёс, ёс суртахуун, зан үйл, ажил үйлдэлд нь заан сургасан, зөвлөсөн утга агуулгатай, ихэнхдээ хүний өдөр тутмын ахуй амьдралын алдаа, оноотой бодит байдалд тулгуурлан зөв аж төрөхөд нь хэрэгтэй санаж сэрэх үгийг эсрэг тэсрэг шинжүүдийг зэрэгцүүлэн тавьж, харьцуулал харшууллын аргаар, цөөн үгээр гүнзгий санаа илэрхийлэн, шүлэглэсэн болон хосолмол хэлбэрээр бичигдсэн байдаг. Монгол лам нарын сүнбүм зохиолд төвөд хэлээр бичсэн сургаалын зохиол үлэмжхэн байна. Хэн нэгний сүнсүмд ороогүй, зохиогч нь тодорхойгүй боловч ард түмний дунд гар дамжин уншигдсаар, хуулбарлан түгээсэн сургаалын зохиолууд ч олон бий Сургаалын зохиол нь сэдвийн хувьд өргөн, үг хэл уран, утга гүн байхын зэрэгцээ аливаа сайн муу явдлыг хүнд танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой тул хуучин цагт шинэ тутам бичиг үсэг сурч буй хүмүүст зориуд уншиж судлуулдаг уламжлалтай байв.

Түлхүүр үгс: монголчуудын төвөд хэлт утга зохиол, сургаалын зохиол, үзэл санаа

Abstract
15
PDF
10

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Dalantain, T., Dambiikhorloo, N., & S, Y. (2024). Tibetan didactic literature by the Mongolians: ideology and effects. Mongolian Language and Literature Studies, 49(1), 136–153. https://doi.org/10.5564/mlls.v49i1.4796

Issue

Section

Articles

Similar Articles

1 2 > >> 

You may also start an advanced similarity search for this article.