Announcements

MONGOLIAN LANGUAGE AND LITERATURE STUDIES (ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ) сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл хүлээн авна.

Эрдэмтэн, судлаач та бүхнийг “Хэл зохиол судлал” сэтгүүлийн 2026 оны дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхийг урьж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбар, Утга зохиол судлалын салбараас эрхлэн гаргадаг “Mongolian language and literature studies”  сэтгүүл нь https://mongoliajol.info/ болон Google Scholar, Dimensions-д бүртгэлтэй, олон улсын ISSN: 2308-510X дугаартай, жилд 1 удаа хэвлэгддэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

Агуулгын хувьд монгол хэл шинжлэл, утга зохиолын судлалд тодорхой хувь нэмэр оруулсан шинэлэг сэдэв, агуулга бүхий өргөн хүрээний судалгааг хамарсан монгол судлалын шилдэг өгүүллийг хүлээн авч нийтэлдэг Хэл зохиолын хүрээлэнгийн уламжлалт сэтгүүл бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл, тойм өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулга, шүүмж, мэдээ мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэнэ. “Mongolian language and literature studies” сэтгүүлд ирүүлсэн бүх бүтээлд хөндлөнгийн давхар хянан магадалгаа (double-blind peer review) хийдэг. Өгүүллийн стандарт шаардлагыг https://www.mongoliajol.info/index.php/MLLS/about/submissions хэсгээс үзнэ үү.

“Mongolian language and literature studies” сэтгүүлийн XVIII ботийн өгүүллийг 2026 оны 6 сарын 15 хүртэл https://www.mongoliajol.info/index.php/MLLS/about/submissions цахим холбоосоор хүлээн авна.

Хугацаа:

Редакцын зөвлөл хянах: 2026.06.15 - 2026.08.15

Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2026.08.30

Өгүүллийг засах:  2026.09.01 - 2026.10.30

Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2026.11.01 - 2026.11.30