БАЙЦААТНЫ ТӨРЛИЙН ТАРИМЛЫН ТАЛБАЙД САРЬСАН ДАЛАВЧИТ ПАРАЗИТ ШАВЬЖ-(Cotesia glomerata L)-ИЙН БИОЛОГИЙН ХАМГААЛЛЫН АЧ ХОЛБОГДОЛЫГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Энхтогтох А Агроэкологийн сургууль, ХААИС
  • Ундармаа Д Агроэкологийн сургууль, ХААИС

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.776

Keywords:

Биологийн хамгаалал, паразит ба эзэн шавьж, тархалт, нягтралын төлөв, химийн инсектицидийн хэрэглээ,

Abstract

Энэхүү судалгааны үр дүнгээр байцаа тариалсан нутгуудад байцааны төрөл (Brassicaceae), сортууд дээр сармаг манжингийн цагаан эрвээхэйн паразит шавьж (Cotesia glomerata L) шонхор зөгийн гаралт, тархалтыг тооцож үзэхэд эртийн байцаанд паразитойдын хүүхэлдэй 49 ширхэг, дунд оройн болцтой байцаанд 38 ширхэг, хүрэн байцаанд-22 ширхэг тохиолдож байсан бол броколи байцаанд-9 ширхэг тоологдсон нь эзэн шавьж болох сармаг манжингийн цагаан эрвээхэй нь броколи (Brassica olereacia) болон хүрэн байцаа (Brassica olereacia var capitata)-г бага гэмтээж байгаатай холбоотой гэж үзэж байна. Бөөрөнхий байцааны дөрвөн өөр сорт дээр сармаг манжингийн цагаан эрвээхэйн паразит (Cotesia glomerata L)-гийн тархалт, нягтрал, тохиолдоцын төлөв бүх сортын байцаан дээр паразит нь эзэн шавьжаас илт давамгайлж байснаас үзэхэд паразитойд (Cotesia glomerata L) нь сармаг манжингийн цагаан эрвээхэйн популяцийг дарангуйлах хэмжээнд гарч тархаж байгаа нь харагдаж байна. Химийн инсектицид хэрэглэсэн талбайд байцааны хөнөөлтэй зүйл болох сармаг манжингийн цагаан эрвээхэйн нягтрал тооцоот ургамал дээр 711.2-941.4 бодьгаль, харин пестицид хэрэглээгүй талбайд төдийлөн ихсээгүй 15±0.0-36±0.3 бодьгалийн нягтралтай байгаа нь түүний паразитойд (Cotesia glomeratа L) нь энэхүү зүйлийг хөнөөл учруулахаас доогуур түвшинд барьж байгааг илтгэж байна. Үүнээс үзэхэд химийн инсектицид нь ашигтай зүйлийн гаралт, тархалтанд сөрөг нөлөөтэй нь харагдаж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1499
PDF 2273

Downloads

Published

2017-06-19

How to Cite

А, Э., & Д, У. (2017). БАЙЦААТНЫ ТӨРЛИЙН ТАРИМЛЫН ТАЛБАЙД САРЬСАН ДАЛАВЧИТ ПАРАЗИТ ШАВЬЖ-(Cotesia glomerata L)-ИЙН БИОЛОГИЙН ХАМГААЛЛЫН АЧ ХОЛБОГДОЛЫГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 55–60. https://doi.org/10.5564/mjas.v20i01.776

Issue

Section

Articles