МАХНЫ ЧИГЛЭЛИЙН БОЛОН МОНГОЛ ХУРГАНЫ МАХНЫ ХИМИЙН НАЙРЛАГА СУДАЛСАН ДҮН

Authors

  • Д. Бямбасайхан Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Б. Минжигдорж Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.584

Keywords:

Тос, чийг, уураг, үнс, эрдэс, аминхүчил

Abstract

Махны чиглэлийн болон монгол хургыг 6 сартайд нь бордож 8 сартайд нь нядалж махны найрлага, чанарыг бэлчээрийн маллагаатай нөхцөлд байсан хургатай харьцуулан судлав.

Судалгааны дүнд хяналтын Махны чиглэлийн хурганы маханд тос 16.23%, чийг 66.05% байхад бордсон хурганы маханд тос 20.31%, чийг 63.01%, хяналтын монгол хурганы маханд тос 18.51%, чийг 66.86% байхад бордсон хурганы маханд тос 20.03%, чийг 62.49% байна. Бордсон ба зөвхөн бэлчээрээр малласан хоёр хэсгийн махны химийн найрлагыг харьцуулж үзвэл бордсон хурганы мах дан бэлчээрээр малласныхаас чийгээр бага, тосоор их байгаа нь илчит чанарыг нэмэгдүүлэх нөхцөл болжээ.

Хурганы маханд хүний биед онцгой хортой хар тугалга, кадьми, никель, хром илрээгүй, зэс 29.38 - 39.65 мг\кг, манган 1.68 - 3.57 мг/кг байна.

Үл орлогдох аминхүчил бордсон монгол хурганы маханд 45.44 мг буюу 45.82 %, хяналтын хурганы маханд  26.01мг буюу 27.58 %, бордсон махны чиглэлийн хурганы маханд 34.01 мг буюу 36.79 %, хяналтын хурганы маханд 33.52 мг буюу 37.34 % байна. Хагас орлогдох аминхүчил бордсон монгол хурганы маханд 15.23 мг буюу 15.36 %, хяналтын хурганы маханд  15.21мг буюу 16.13 %, бордсон махны чиглэлийн хурганы маханд 14.89 мг буюу 16.11 %, хяналтын хурганы маханд 13.33 мг буюу 14.85% байна. Орлогдох аминхүчил бордсон монгол хурганы маханд 38.51 мг буюу 38.83 %, хяналтын хурганы маханд  53.10 буюу 56.30 %, бордсон махны чиглэлийн хурганы маханд 43.54 мг буюу 47.10 %, хяналтын хурганд 42.93 мг буюу 47.10% байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2109
PDF
2380

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Бямбасайхан, Д., & Минжигдорж, Б. (2016). МАХНЫ ЧИГЛЭЛИЙН БОЛОН МОНГОЛ ХУРГАНЫ МАХНЫ ХИМИЙН НАЙРЛАГА СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 82–87. https://doi.org/10.5564/mjas.v14i1.584

Issue

Section

Articles