ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ШУВУУДЫН БҮЛГЭМДЛИЙН БҮТЭЦ

Authors

  • Г. Ариунжаргал Хөдөө аж ахуйн их сургууль
  • Yang Guisheng Өвөр монголын их сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.351

Keywords:

тариан талбай, улирлын ялгаа, төсөөзүй, хөх хот

Abstract

Энэ өгүүлэлд Хөх хотын жигүүртний аймгийн зүйлийн олон янз байдал, нягтшил, улирлын ялгааны талаар 2011 оны 1 сараас 12 сар хүртэл хийсэн нэг жилийн судалгааны материалыг эмхэтгэн оруулав. Байта орчмын тариалангийн талбайд 2 цэг сонгон шувуудын бүлгэмдлийн бүтцийн судалгаа хийсэн. Бүлгэмдлийн судалгааг жилийн 4 улирлын турш, сард 3 удаа тогтсон цэгтээ ажиглаж байлаа.

Хээрийн ажиглалтаар хаврын улиралд 20 зүйлийн 1344 бодгаль, зун 17 зүйлийн 1403 бодгаль, намар 18 зүйлийн 4561 бодгаль, өвөл 14 зүйлийн 6559 бодгаль буюу нийт 31 зүйлийн 13867 бодгаль бүртгэжээ. Шувуудын жилийн дундаж нягтшил га-д 1,94 бодгаль байна. Судалгаанаас үзэхэд хавар, намар хоѐр улирал шувуудын зүйлийн хувьд хамгийн зөрүүтэй, харин өвөл, зуны улиралын шувуудын бүлгэмдэл илүү төсөөтэй байна. Ерөнхийдөө тариан талбайн шувуудын бүлгэмдлийн улирлын зөрүү харьцангуй бага болох нь ажиглагдав.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.351

Downloads

Download data is not yet available.
Abstract
1560
PDF 2002

Downloads

Published

2014-12-12

How to Cite

Ариунжаргал, Г., & Guisheng, Y. (2014). ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ШУВУУДЫН БҮЛГЭМДЛИЙН БҮТЭЦ. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 224–228. https://doi.org/10.5564/mjas.v10i1.351

Issue

Section

Articles