ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИНД ЧИМЭГЛЭЛИЙН ОЛОН НАСТ ӨВСЛӨГ УРГАМЛЫГ АШИГЛАХ БОЛОМЖ

Authors

  • Х. Гангаамаа Улаанбаатар их сургууль
  • С. Жавзан Aгробиологийн сургууль
  • Л. Батмөнх Aгробиологийн сургууль

Keywords:

цэцэгт байгууламж, зохиомж, ландшафт

Abstract

Манай оронд хотын ногоон байгууламжийн чимэглэлд зориулан байгалийн олон наст өвслөг ургамлыг 1970-аад оноос эхлэн судалж, 2011 оны байдлаар Ботаникийн цэцэрлэгийн өвслөг ургамлын цуглуулгын талбайд 32 овог 75 төрөл 121 зүйл ургамал тарималжин ургаж байна. Бид эдгээрээс 5 овгийн 12 зүйл ургамлыг сонгон тэдгээрийн хоорондын хослох шинжийг тодорхойлон цэцэгт байгууламжийн элементүүдэд тохирхуйц ландшафтын зохиомж хийх зорилгоор олон наст өвслөг ургамлын үзэгдэлзүйн ажиглалт хэмжилтийг И.Н. Бейдеман (1960)-ий аргазүйг баримтлан судалж, олон наст өвслөг ургамлын гоёл чимэглэлийн шинжийг ОХУ-ын ЭША В.Н Былов (1978 )-ын арга зүйг баримтлан тодорхойлсон болно. Судалгааны үр дүнд Chelidonium majus, Papaver nudicaule, Paeonia anomala, Ranunculus japonicas, Papaver nudicaule зэрэг олон наст өвслөг ургамал нь манай орны уур амьсгал болон ногоон байгууламжийн элементүүдтэй харилцан зохицож, ургалтын хугацаанд тасралтгүй үргэлжлэн цэцэглэж, навч цэцэг, цэцгийн өнгө, өндрийн хувьд тухайн орчныг гоёмсогоор чимэглэж, ландшафтын цогц орчныг бүрдүүлэх боломжтой нь харагдаж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.339

Abstract
1866
PDF
2932

Downloads

Published

2014-12-12

How to Cite

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИНД ЧИМЭГЛЭЛИЙН ОЛОН НАСТ ӨВСЛӨГ УРГАМЛЫГ АШИГЛАХ БОЛОМЖ. (2014). Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 168-171. https://doi.org/10.5564/mjas.v10i1.339

Issue

Section

Articles

How to Cite

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИНД ЧИМЭГЛЭЛИЙН ОЛОН НАСТ ӨВСЛӨГ УРГАМЛЫГ АШИГЛАХ БОЛОМЖ. (2014). Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 168-171. https://doi.org/10.5564/mjas.v10i1.339