ШАР БУУРЦГИЙН СОРТ СОРИЛТЫН ДҮН

Authors

  • Б. Цогтсаран Үйлдвэр хөдөө аж ахуйн яам
  • А. Чойжамц ХААИС, Агробиологийн сургууль
  • Б. Одгэрэл ХААИС, Агробиологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.305

Keywords:

ялзмаг, болцын хоног, ургац, уураг, тос

Abstract

Шар буурцаг нь таримлын сэлгээнд орж ирвэл хөрсний үржил шимд сайнаар нөлөөлж, азотыг хөрсөнд ихээр хуримтлуулдаг ач холбогдол ихтэй таримал. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Монгол оронд махгүй хоол иддэг, цагаан хоолтон хүмүүс олширч, хот суурин газарт зохист хоолны ресторан ч нэмэгдэж байгаа нь энэ таримлыг судлан, сортыг нутагшуулах зайлшгүй шаардлага гарч ирж байгааг илтгэнэ.

Сүүлийн жилүүдэд Монгол оронд шар буурцгийн хэрэглээ ихэсч байгаатай холбоотой уг ургамлын эрэлт их байна. Гэвч Монголд нутагшсан тодорхой сорт байхгүйн улмаас газар тариалан эрхлэдэг компаниуд ямарч хамаагүй шар буурцгийн үр оруулж ирэн тариалах хандлагатай болжээ. Иймээс сорт, агротехнологийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал болно.

Бид ОХУ, Канад, АНУ, Солонгос, Хятад зэрэг 5 орны 10 гаруй сортыг газар тариалангийн төв болон тал хээрийн бүсэд сорьж, хэд хэдэн сортыг бүс тус бүрээс шалгарууллаа.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.305

Downloads

Download data is not yet available.
Abstract
1675
PDF 2751

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Цогтсаран, Б., Чойжамц, А., & Одгэрэл, Б. (2014). ШАР БУУРЦГИЙН СОРТ СОРИЛТЫН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 106–109. https://doi.org/10.5564/mjas.v10i1.305

Issue

Section

Articles