ТӨМСНИЙ СЕЛЕКЦИЙН ЭХ МАТЕРИАЛ ГАРГАХ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС

Authors

  • Х. Нямгэрэл Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Х. Оргодол Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • С. Оюун-Эрдэнэ Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.259

Keywords:

Төмс, клон, сорт, дугаар, ургац, төмсний жинхэнэ үр-ТЖҮ, үрслэг, үнэлгээ

Abstract

Хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж түүний бүтээгдэхүүнт чанарыг дээшлүүлэхэд өөрийн орны хөрс цаг уурын нөхцөлд тохирсон сорт тариалах нь чухал. Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрснөөр таримлын ургацын өсөлтөнд нөлөө үзүүлдэг хүчин зүйлсээс хамгийн бага зардалтай, өгөөж сайтай нь селекцийн аргаар шинэ сорт бүтээх явдал юм. Уламжлалт селекцийн /эрлийзжүүлэг/ аргаар төмсний шинэ сорт гаргахад наад зах нь 12-15 жилийн хөдөлмөр зарцуулдаг болохыг дэлхийн практик харуулж байна. Бид 2012 оноос эрлийзжүүлэгийн аргаар төмсний сортын эх материал гаргах, шилэн сонголт хийж тус орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон шилдэг удам шалгаруулах ажил хийж байна. Энэ ажлын дүнд 46 хослолын2190 булцууны бүл, 6 хослолын 31 шинэ клон бий болгов.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.259

Downloads

Download data is not yet available.
Abstract
1736
PDF 2496

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Нямгэрэл, Х., Оргодол, Х., & Оюун-Эрдэнэ, С. (2014). ТӨМСНИЙ СЕЛЕКЦИЙН ЭХ МАТЕРИАЛ ГАРГАХ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 71–74. https://doi.org/10.5564/mjas.v12i1.259

Issue

Section

Articles