Results of study yield and grain quality of spring wheat varieties

Authors

  • Batbold Serchin Institute of Plant and Agricultural Science, Mongolian University of Life Sciences, Darkhan-45047, Darkhan-Uul, Mongolia https://orcid.org/0000-0001-9927-0817
  • Ganbaatar Bodisad Institute of Plant and Agricultural Science, Mongolian University of Life Sciences, Darkhan-45047, Darkhan-Uul, Mongolia
  • Urtnasan Ganbaatar Institute of Plant and Agricultural Science, Mongolian University of Life Sciences, Darkhan-45047, Darkhan-Uul, Mongolia

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v31i3.1539

Keywords:

yield, protein, gluten, flour, ranking

Abstract

The study was provided in IPAS during 2016-2019. The objective of this study was to determine the grain quality characteristics of spring wheat varieties based on bread making quality related parameters. Results of study shown early maturing varieties Darkhan-160, Darkhan-172 have 0.5-2.1 cn/ha more yield than Darkhan-131 and middle maturing varieties Darkhan-74, Altaiskaya-325, Altaiskaya-70 have 0.3-2.5 cn/ha more yield than Darkhan-131. Comparing grain protein content of favorable and drought condition early maturing varieties were reduced protein content by 2.0%, middle maturing – 1.8% and late maturing – 1.3%. By ranking grain quality parameters wheat varieties Darkhan-160, Buryatskaya ostistaya, Arvin, Darkhan-144 and  Darkhan-181have a good quality.

Буудайн сортуудын ургац ба чанарыг судалсан дүн

Монгол оронд нутагшсан, үйлдвэрлэлд зонхилон тариалагдаж буй буудайн нийт 16 сортуудыг ургац ба чанарын үзүүлэлтүүдээр харьцуулан судалж арвин ургацтай, чанар сайтай сортыг илрүүлэх зорилгоор судалгааг 2016-2019 онд УГТХ-ийн Үр тарианы селекцийн туршлагын талбайд явуулсан. Судалгааны дүнгээр эртийн болцтой Дархан-160, Дархан-172 сортууд (ХХБЗ05=0.5 ц/га) жишиг Дархан-131 сортыг, Дархан-160, Дархан-172 сортууд дунд эртийн болцтой Алтайская-325, Алтайская-70 сортууд (ХХБЗ05=1.2 ц/га) жишиг Дархан-34 сортыг бодитой давсан нэмүү  ургац тус тус  бүрдүүллээ.  Харин дунд-оройн болцтой Дархан-181 сорт (ХХБЗ05=1.5 ц/га) жишиг Дархан-144 сортоос 1.5 ц/га бага ургацтай байсан боловч энэ нь алдааны түвшинд байв. Чийгтэй жилийн уургийн агуулалтыг гантай жилийнхтэй харьцуулахад буудайн сортуудын уургийн агуулалтын бууралт нь эртийн болцтой бүлэгт 2.0%, дунд эртийн болцтой бүлэгт 1.8%, дунд оройн болцтой бүлэгт 1.3% байлаа.  Уургийн агуулалт эртийн болцтой бүлгээс Дархан-160 (12.6%), дунд эртийн болцтой бүлгээс Дархан-74 (5.9%), дунд-оройн болцтой бүлгээс Дархан-144 (7.2%) зэрэг сортуудад хамгийн бага буурсан. Буудайн сортуудын гурил, талхны чанарын нэгдсэн дүнд ранкын үнэлгээ өгөхөд Дархан-160, Бурятская остистая, Дархан-144, Арвин, Дархан-181 сортууд шалгарч байна. Эдгээр сортууд нь арвин ургац бүрдүүлдэг, хүнсний буудайн улсын стандарт шаардлагын I, II ангиллыг хангадаг, гурил, талхны чанар сайтай учир зах зээлд өрсөлдөх чадвартай, хүнсний аюулгүй байдлыг  хангах чухал нөөц болно.

 Түлхүүр үг: ургац, уураг, цавуулаг, гурил, талх, ранк

Downloads

Download data is not yet available.
Abstract
61
PDF 192

Downloads

Published

2021-02-15

How to Cite

Serchin, B., Bodisad, G., & Ganbaatar, U. (2021). Results of study yield and grain quality of spring wheat varieties. Mongolian Journal of Agricultural Sciences, 31(3), 105–110. https://doi.org/10.5564/mjas.v31i3.1539

Issue

Section

Articles