Variety test results of durum wheat “Sondor” varieties

  • Sansargerel Tsagaanshukher School of Agroecology and Business, Mongolian University of Life Sciences, Darkhan-Uul, Mongolia
  • Myagmarsuren Yadamsuren Institute of Plant and Agricultural Sciences, Mongolian University of Life Sciences, Darkhan-Uul, Mongolia
Keywords: Protein, gluten, quality, flour, bread

Abstract

Durum wheat is considered valuable kind of wheat because of its high protein content, carotenoids, and high-quality gluten. In addition, not only the semolina and the porridge are made from durum wheat but also the premium pasta, fine noodles and various biscuits can be made from it. Durum wheat is rich in carbohydrates, proteins, fiber, iron, and vitamin-B, and support weight loss, heart health, and digestive system. Also, durum wheat can be mixed with soft wheat flour and used for increasing the quality of bread. It improves the tastiness of bread and extend the shelf life. In Mongolia, flour manufacturers start milling the wheat with high-gluten first. Therefore, the bad quality wheat is used from mid- February. Due to that we import the high-gluten wheat from abroad. Currently, cultivation in Mongolia where there are no domesticated versions of durum wheat. The price of wheat is being set depending on its seed gluten, which has greatly increased the farmers' interest in growing durum wheat. Flour manufacturers are aiming to produce more products by durum wheat and proposing to cooperate with scientific organizations. In order to create raw materials to replace the imported products and find sort that adaptability of soil and weather condition of Mongolia, to increase the productions’ the Sondor variety of durum wheat is introduced. The variety is early-controlled, with a yield of 2.8 c/ha from the Pletcher variety and, according to economic indicators, can produce up to 252.0 thousand Mongolian tugriks per seed per 1 ha and 168.0 thousand tugriks per hectare.

Хатуу буудайн “Сондор” сортын сорт сорилтын дүн 

Хатуу буудай нь уургийн агууламж ихтэй каротиноидууд, онцгой чанартай цавуулагтай тул үнэ цэнэтэйд тооцдог. Түүгээр ширхэгтэй гурил (семолина), хүүхдийн будаа хийхээс гадна дээд зэргийн гоймон, нарийн гоймон, төрөл бүрийн жигнэмгийг зөвхөн хатуу буудайгаар хийнэ [1]. Нүүрс ус, уураг, эслэг, төмөр, В төрлийн амин дэмээр баялаг бөгөөд жин хасах, зүрхний эрүүл мэнд, хоол боловсруулалтыг дэмжих зэрэг үйлчилгээтэй [2]. Хатуу буудайг тусгай хэмжээгээр зөөлөн буудайн гурилтай хольж талхны чанарыг сайжруулагч болгон ашиглаж талхны амт чанарыг дээшлүүлж, хадгалах хугацааг уртасгадаг. Монгол орны хувьд гурил үйлдвэрлэгчид цавуулаг ихтэй буудайгаа эхэлж тээрэмдэн 2-р сарын дунд үеэс эхлэн чанар муутай нь үлддэг тул гаднаас цавуулаг ихтэй буудайг импортоор оруулж ирдэг байна. Одоогоор Монгол оронд хатуу буудайн нутагшсан сорт байхгүй тариалалт ч бага хийгдэж байна. Гурилын үйлдвэр болон ТЭДСан /Тариалан эрхлэгчдийг дэмжих сан/-д авах буудайн үнийг түүний үрийн цавуулгаас хамааруулан тогтоож байгаа нь тариаланчид хатуу буудай тариалах сонирхлыг ихээхэн нэмэгдүүлж байна. Гурил үйлдвэрлэгчид хатуу буудайгаар бүтээгдэхүүн хийх эрэл хайгуул нэмэгдэн Эрдэм шинжилгээний байгууллагуудад хамтран ажиллах санал ихээр тавьж байна. Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон хатуу буудайн эрт болцтой, арвин ургацтай, чанартай сортыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулах, зарим импортын бүтээгдэхүүнийг орлох түүхий эд бий болгох зорилгоор хатуу буудайн селекцийн ажлын үр дүнд Сондор сортыг нутагшуулаад байна. Уг сорт нь эрт болцтой, хяналт Pletcher сортоос 2.8 ц/га нэмүү ургацтай, эдийн засгийн үзүүлэлтээр хяналт сорттой харьцуулахад 1 га-аас үрэнд борлуулахад 252.0 мян.төгрөг, таваарт борлуулахад 168.0 мянган төгрөгийн нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

 Түлхүүр үг: уураг, цавуулаг, чанар, гурил, талх

Downloads

Download data is not yet available.
Abstract
29
pdf
36
Published
2020-04-30
How to Cite
Tsagaanshukher, S., & Yadamsuren, M. (2020). Variety test results of durum wheat “Sondor” varieties. Mongolian Journal of Agricultural Sciences, 29(1), 107-113. https://doi.org/10.5564/mjas.v29i1.1377
Section
Articles