Туркийн дотоод байдал, төв азийн орнууд, монгол улстай харилцахад нөлөөлөх нь

Authors

  • Цэрэннадмид Ч ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/jis.v0i1.996

Keywords:

Турк улс, гадаад бодлого, геополитик, энх тайван, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, тогтвортой байдал, Төв Ази, Турк хэлтэн улс орнууд, Монгол Улс,

Abstract

Бүгд Найрамдах Турк улс анх байгуулагдсан цагаас эхлэн тус улс гадаад улс төрийн бодлогоо “эх нутагт энх амгаланг тогтоосноор эх дэлхийд энх тайван бий болно” гэсэн үндсэн ойлголт, зарчмын хүрээнд тодорхойлж ирсэн билээ. Энэ зарчим одоо хэр тус улсын дотоод болон гадаад улс төрийн бодлогын үндсэн зарчим байсаар байна. Өнгөрөгч хэдэн арван жилийн турш Турк улс, Европын Холбоотой харилцах харилцаандаа тусгайлан анхаарч, тус холбоонд элсэх, холбогдох шаардлагыг биелүүлэхэд бүх шатанд идэвхи зүтгэл гаргасаар ирсэн тул тус улсын гадаад улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэл Европын Холбоонд нэгдэх асуудал байсаар ирлээ. Гэвч санхүү, эдийн засгийн олон хүнд хямрал нүүрлэсэн сүүлийн арван жилийн хугацаанд Турк улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын нэг боллоо. Харамсалтай нь тус улсын дотоод улс төрийн амьдралд гарч буй огцом өөрчлөлт, үйл явдал, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал нь тус улсын бүс нутагт эзлэх байр суурийг өөрчлөөд зогсохгүй, Төв Азийн бүс нутаг, Монгол Улстай харилцах харилцаанд шинэ уур амьсгал оруулж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1840
PDF 5773

Downloads

Published

2018-07-03

How to Cite

Ч, Ц. (2018). Туркийн дотоод байдал, төв азийн орнууд, монгол улстай харилцахад нөлөөлөх нь. Journal of International Studies, (1), 131–142. https://doi.org/10.5564/jis.v0i1.996

Issue

Section

Articles