Иволгийн дацаны түүхэн тоймоос

Authors

Abstract

Энэ зун наймдугаар сард миний бие Бурядын Улаан-Үд хотод байрладаг Иволгийн дацанг үзэж, Итгэлт хамбын ариун шүтээнд мөргөх сайхан завшаан тохиож билээ. Маш цэвэр цэмцгэр, ариун дагшин энэ газарт энэ гайхамшигт дацан сүндэрлэн, шүтэн бишрэгч  үй олныг хүлээн авч, мөргөл үйлдүүлдэг бурхан шашны томоохон төв болжээ. Ингээд энд олж мэдсэн, уг дацангийн үүх түүхээс товч авч өгүүлэхийг хичээлээ.

Иволгийн дацанг 1946 онд анх сэргээн босгосон бөгөөд Пандит Хамба ламын гурав дахь харш орд аж. Уг дацан Оросын Холбооны Улс дахь Буддизмын түүхэнд чухал байр суурь эзэлдэг байна.

Оросын нутаг дэвсгэрт буддизм анх ХVI-ХVII зуунд дэлгэрч тархсан түүхтэй юм байна. Тэр нь гол төлөв монгол туургатан-буряд, халимаг, туваачуудын дотор үүсэж хөгжиж эхлэсэн байна. 1741 онд хатан хаан П.Елизаветын зарлигаар буддизм нь Оросын уламжлалт шашны нэг мөн хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Энэ үеэс Оросын эзэнт гүрэнд Бурханы шашин (буддизм)-ын сүм хийд, төвүүд эрчимтэй бүрэлдэж бий болсон байна.

English Title: History of Volga Monastery

DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i2.396

Abstract
3375
PDF
2280

Downloads

Published

2015-01-08

How to Cite

Mandukhai, K. (2015). Иволгийн дацаны түүхэн тоймоос. Journal of International Studies, 2, 120-123. https://doi.org/10.5564/jis.v0i2.396

Issue

Section

Түүх, соёл (History and Culture)

How to Cite

Mandukhai, K. (2015). Иволгийн дацаны түүхэн тоймоос. Journal of International Studies, 2, 120-123. https://doi.org/10.5564/jis.v0i2.396